Гинжит хөрөө гэдэг нь бензин- эсвэл цахилгаан мотор, даралтат хий (хийгээр) эсвэл тосны даралтат (гидравликийн) хөдөлгүүр бүхий хөрөөг хэлэх бөгөөд түүний хөрөөдөх үндсэн хэсэг нь хөрөөдөгч гинж юм. Хамгийн ихээр ашиглах хийцийн төрөлд мод болон ойн аж ахуйд зориулсан гараар чиглүүлэх гинжит хөрөө орох бөгөөд түүнийг ярианы хэлэнд ихэвчлэн моторт хөрөө хэмээн нэрлэдэг юм.

Бензин хөдөлгүүрт гинжит хөрөө

Түүх засварлах

 
Остеотом, гар ажиллагаа бүхий гинжит хөрөө

Техникийн зарчим нь замын (гинжний гүйх ховил) дагуу эргэлдэн хөрөөдөх гинж ба түүнийг 1830 онд вюрцбургийн эмч Бернхард Хайне хүний ясыг тайрч хөрөөдөхөд хэрэглэж байсан аж.

1900 он гэхэд анхны хөрөөдөх машин бий болсоноор тэр хүртэл ойн аж ахуйд хэрэглэж байсан гар ажиллагаа бүхий хөрөө нь алгуур халаагаа өгч эхлэв.

1920-иод онд хоёр хүний гинжит хөрөө гарч ирсэн ба энэ нь ашиглахад нэг их амар биш дээрээс 100 хүртэл килограмм жинтэй гинжит хөрөө гарч байлаа. Энэ хөрөөгөөр, унагасан модны ёзоор хэсгийг олон жижиглэн хөрөөдөх зориулалттай байжээ.

1926 онд анхны бензин хөдөлгүүрт гинжит хөрөөг германы Хамбург хотод байх Долмар компанийг үндэслэгч бөгөөд зохион бүтээгч Эмиль Лерп цувралаар үйлдвэрлэн зах зээлд гаргасан байна. Энэ хөрөөг ашиглахын тулд хоёр хүн байх шаардлагатайгаас гадна зөвхөн босоо чиглэлд л ашиглах боломжтой байв.

Анхны цахилгаан мотортой гинжит хөрөөг 1926 онд STIHL компани үйлдвэрлэсэн байна.

Бүтэц засварлах

Их бие болон хөдөлгүүр засварлах

 
Татагч олсон асаагуурыг татаж буйг үзүүлжээ

Моторт хөрөөний их бие дээр хоёр бариул байрлах ба түүн дотор нь хөдөлгүүр байрлана. Хөдөлгүүрээр ихэнх тохиолдолд хоёр такттай бензин мотор болон цахилгаан моторыг ашиглана. Бензин хөдөлгүүрийг асаах зориулалттай татагч олсон асаагуур байх нь жижиг оврын өвс хадаx машинд ч бас ашиглагддаг. Дөрвөн такттай хөдөлгүүрийг ашигладаггүй шалтгаан нь байрлалаас үл хамаарах нарийн хийцтэй тосолгоо шаардагдах учир. Харин хоёр такттай хөдөлгүүрийн шатах холимогт тослох шингэнийг холисон байх учраас шатах шингэн өөрөө тосолгооны үүргийг давхар гүйцэтгэдэг байна.

Гинжний зам болон гинж засварлах

Их биеийн урдаас урагшаа чиглэлд гарсан урт металл хавтас (хавтас эсвэл сэлэм ч гэнэ) дээр гинжний замыг гаргасан байна. Гинжний замын ирмэгт бүтэн тойрсон ховилтой бөгөөд энэ ховилоор металл гинж буюу хөрөөдөгч гинж нь суун энэ замаар эргэнэ. Замынурд үзүүрт ихэвчлэн өнхрүүлтэй байдаг нь үрэлтийг багасгах үүрэгтэй юм. Гинжний хэр зэрэг чангалалттай байхыг тохируулж болдог.

Гинж нь гадна талдаа хөрөөдөх шүдтэй бөгөөд замын төгсгөлд байх зугатах хүчний холбогчоор дамжин хөдөлгүүрээр хөтлөгдөн эргэнэ. Гинжний замын элэгдэлийг багасгах үүднээс гинжийг бага тосолж байх шаардлагатай. Хөрөөдөж эхлэхийн өмнө тосны нэлээд хэсэг нь цацагдан алга болно. Гинжийг хэр зэрэг ачаалалтай ажиллуулахаас шалтгаалан эрт орой хэзээ нэгэн цагт ирлэх шаардлагатай болно. Ялангуяа бохирдсон, мөстсөн модыг хөрөөдөх үед гадны биет болон хөрс хөрөөдөгч шүднүүдийг маш хурдан мохоодог. Хөрөөг ирлэхдээ тусгай ирлэгч машин болон хуурайг ашиглана.

Зургийн цомог засварлах

Мөн үзэх засварлах

Ном, сурах бичиг засварлах

  • Manfred Fleischer: Die Geschichte der Motorsäge. Vom Faustkeil zur Einmannsäge – eine Technik- und Wirtschaftsgeschichte. Forstfachverlag, Scheeßel-Hetzwege 2004, ISBN 3-9805121-1-8
  • Hendrik Eimecke: Brennholz leicht gemacht & die Motorsäge. Anleitung zum Baumfällen und Heizen mit dem nachwachsenden Rohstoff Holz als alternative Energiequelle im Sinne des Umweltschutzes und einer ökologischen Waldwirtschaft. Better-Solutions-Verlag Gierspeck, Göttingen 2005, ISBN 3-9808662-6-2

Цахим хуудас засварлах

  Commons: Гинжит хөрөө – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Гинжит хөрөө – Энэ үгийг тайлбар толиос харна уу