Газар тариалангийн усны байгууламж

Мелиораци гэдэг усны барилга байгууламжийн тусламжтайгаар хөрсний ус-давсны балансыг хангаж хөрс сайжруулдаг. Гидромелиорацийн практик биелэл нь услалтын систем ба түүний зураг төсөл боловсруулах ажлыг усны барилгын инженер удирдан, геологич, гидрогеологич, агрономич гэх мэт мэргэжлийн багийн бүрэлдэхүүн хийж гүйцэтгэнэ. Услалтын системийн зураг төсөл боловсруулах үндсэн баримт бичиг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын норм ба дүрмийн БНбД 33-09-10 ба Усны барилгын зураг төсөл боловсруулах үндсэн журам БНбД 33-01-03 юм. Услалтын систем нь хөрсний усны балансийг гадаргын болон бороожуулах усалгааны аргаар хангах ба усны эх үүсвэрээс ус авах, талбайд ус хүргэх, талбайд түгээх, илүүдэл усыг зайлуулах иж бүрдэл бүхий усны барилга байгууламжийн цогц болно.

Цахим холбоос засварлах

  Commons: Amelioration workings – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Газар тариалангийн усны байгууламж – Энэ үгийг тайлбар толиос харна уу