Владимир Крамник

Владимир Борисович Крамник (1975 оны 6-р сарын 25-нд ЗХУ-ын Краснодарын хязгаарын Туапсе хотод төрсөн) — энэ цагийн дэлхийн шилдэг шатарчдын нэг, Оросын их мастер шатарчин, Орос улсын гавьяат тамирчин. 2000-2007 оны хооронд дэлхийн аваргын алдрыг эзэмшсэн.

Владимир Крамник
тамирчны тухай
Төрсөн өдөр1975 оны 6 сарын 25 (1975-06-25) (48 настай)
Төрсөн газарЗХУ-ын Краснодарын
хязгаарын
Туапсе хот
Улс, оронОрос Орос (ОХУ)
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (1991)
Оргил чансаа2811 оноо (2013 оны V сар)
Дэлхийн дугаар 1 (1996 оны I сар)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Эцэг нь уран барималч, зураач, эх нь хөгжмийн багш. Евгений гэж нэг ахтай өссөн байна. Тэрээр 3 настайдаа шатар тоглож эхэлсэн байна. 11 настайдаа Ботвинник-Каспаровын шатрын сургуульд орсон.

25 настай Крамник 2000 оны 11-р сарын 4-нд Лондон хотноо Гарри Каспаровыг ялж "сонгодог" дэлхийн аварга болсон байна. 2007 онд Мехикод Вишванатан Анандыг барахгүй аварга цолоо алдсан байна.

Г.Каспаров түүнийг "нягт нямбай тоглодгоороо Карповтой адил" гэж нэгэнтээ хэлжээ.

Тэрээр 1982-1984 онуудад Краснодар хотод сүүлд Оросын гавьяат дасгалжуулагч болсон Орест Николаевич Аверкины сурагч байсан.

2019 оны 1-р сарын 29-нд албан ёсоор шатрын тэмцээнд орохгүй болсоноо зарласан байна.

Зураг засварлах