Виржиниа Ражи (1978 онд төрсөн) — Италийн хуульч, улс төрч. Ром хотын дарга.

Виржиниа Ражи
Бүтэн нэрИтали: Virginia Raggi
Виржиниа Ражи
Төрсөн өдөр1978 оны 7 сарын 18 (1978-07-18)
(одоо 45 настай)
Төрсөн газарИтали, Ром
Улс орон Итали (БНИтаУ)
Ажил үйлулс төрч

Намтар засварлах

Ражи 1978 оны 7 сарын 18-нд Ром хотын Сан-Жованни дүүрэгт төрж өссөн. Ромын гуравдугаар их сургуульд хуульч мэргэжлээр суралцан төгсчээ. 2011 оноос Таван од намд элсэн орон нутгийн сонгуульт ажилд оролцох болов.

2013 оны сонгуулиар түүнийг оруулцуулаад Таван од намаас дөрвөн төлөөлөгч Ром хотын хуралд сонгогдсон. Иньяцо Марино даргын халааг залган 2016 оны сонгуулиар Ардчилсан намын Роберто Жакеттиг дийлж Ром хотын даргаар сонгогдсон нь тус хотын хувьд анхны эмэгтэй дарга нь байлаа. Тэр илтгэх, мэтгэлцэхдээ гаршсан нэгэн юм. Ражи хотынхоо гэмт хэргийн тоог цөөрүүлэх, 2024 оны зуны олимпийг зохиох эрхийн төлөө сунгаанд Ром хотоо оруулахаар ажиллахаа амалсан. Гэсэн хэдий ч 2024 онд Ром хотод зуны Олимпийн наадам зохион байгуулах сунгаанаас Ром хотын нэрийг эргүүлэн татсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсан.

Хувь хүн засварлах

Виржиниа Ражи нэг намын улс төрч Андреа Северинитэй гэрлэсэн. 2009 онд төрсөн нэг хүүхэдтэй. Католик шашинтан.