Вин Дизель (Англи: Vin Diesel, жинх.нэр:Марк Синклер ВинсентАнгли: Mark Sinclair Vincent; 1967 оны долдугаар сарын 18; Нью-Йорк, Манхэттен) — Америкийн жүжигчин, продюсер, найруулагч, зохиолч.

Вин Дизель
Vin Diesel
Вин Дизель 2013 онд
Вин Дизель 2013 онд
Бүтэн нэр Марк Синклер Винсент
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1967 оны 7 сарын 18
Төрсөн газар Аламида тойрогАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1990—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин, кино продюсер, найруулагч, зохиолч
Гавьяа шагнал MTV Movie Awards (2002, 2014)

Стивен Спилбергийн «Цэрэг Райаныг аварсан нь» алдартай бүтээлээр танигдаж, «Риддик», «Галзуу хурд» цувралаар алдаршсан тэрээр Нью-Йоркт жүжигчиний мэргэжил эзэмшсэн. Оюутан ахуйдаа уушийн газарт хамгаалагчаар ажиллахдаа тайзны нэрээ Винсентийн "Вин", найзуудаас бэлгэшээсэн хоч "Дизель" шатахуунаас бодож олсон гэдэг. Робин Уильямс, Роберт Де Ниро нарын тоглосон «Сэрэлтэд» (1990) анх үзэгдэж урамшаад найруулга, зохиол, жүжиглэлт, хөгжим, продюсерээр өөрөө ажилласан богино хэмжээний «Төрх байдлууд» (1995) кино бүтээж, түүгээрээ «Каннын кино наадамд» үнэлэгджээ.

Онцлох бүтээл засварлах

Он Монголоор Эх хэлээр Дүр
1998 к Цэрэг Райаныг аварсан нь Saving Private Ryan байлдагч Адриан Капарзо
2001 к Галзуу хурд The Fast and the Furious Доминик Торетто
2002 к Гурван Икс xXx Ксандер Кейж
2004 к Риддикийн хүүрнэл The Chronicles of Riddick Риддик
2005 к Халзан асрагч: Тусгай даалгавар The Pacifier Шэйн Вулф
2006 к Галзуу хурд: Токио дрифт The Fast and the Furious: Tokyo Drift Доминик Торетто
2006 к Намайг суллаач Find Me Guilty Жеки Динорцио
2009 к Галзуу хурд 4 Fast & Furious Доминик Торетто
2011 к Галзуу хурд 5 Fast Five Доминик Торетто
2013 к Риддик Riddick Риддик
2013 к Галзуу хурд 6 Fast & Furious 6 Доминик Торетто
2014 к Галактикийн хамгаалагчид Guardians of the Galaxy Грут
2015 к Галзуу хурд 7 Furious 7 Доминик Торетто

Лавлах холбоос засварлах

Цахим холбоос засварлах