Веллингтон (Англи: Wellington) нь Шинэ Зеландын нийслэл бөгөөд хоёрдахь том хот, Далайн орнууд дундаа хамгийн олон хүн амтай үндэсний нийслэл бөгөөд дэлхийн хамгийн өмнө зүгийн нийслэл хот юм.[4] Тус хот нь Хойд Арлын өмнөд үзүүр дэх Веллингтоны бүсэд буюу Шинэ Зеландын газарзүйн төвийн хавьцаа оршино.

Веллингтон
Wellington (Англи хэл);
Te Whanga-nui-a-Tara (Маори хэл)
Хотын зураг
Веллингтон хотыг Викториа уулнаас харахад
Хоч нэр: "Wellywood (Велливүүд), the Windy City (Салхит хот), Windy Wellington (Салхит Веллингтон)"

Веллингтон-н байршил
Шинэ Зеландын доторхи Веллингтоны байршил

Солбицол: 41°17′20″S, 174°46′38″E
Улс Шинэ ЗеландШинэ Зеланд Шинэ Зеланд
Бүс Веллингтоны бүс
Нутаг дэвсгэрийн захиргаа Веллингтон хот
Доод Хатт хот
Дээд Хатт хот
Порируа хот
Түүх  
Британичууд анх суурьшсан 1839
Шинэ Зеландын нийслэл болсон 1865
Засаглал  
 - Хотын дарга Керри Прендергаст
Газар нутаг  
 - Нийт 290[1] км²
Хүн ам  
 - Нийт (2007) 379000[2][3]
 - Нягтрал 620.9/км²
Цагийн бүс UTC+12
 - Зун   UTC+13
Шуудангийн код 6000 бүлэг, 5000, 5300 сери
Утасны код 04 (хот хооронд) +64 4 (олон улсын)
Цахим сүлжээ: http://www.wellingtonnz.com
Веллингтоны кабелийн машин.

Веллингтоны хотын бүс нь уулархаг газар нутгаар хязгаарлагдах бөгөөд хотын төв хэсгээс Порируа сав газар ба Хатт голын хөндий гэсэн хоёр коридорын дагуу сунаж тогтсон. Нийт нутаг дэвсгэр болон зэргэлдээх хөдөө нутгийг дөрвөн хотын зөвлөл удирддаг. Веллингтоны Бүс нь хойд зүгт Капити эргээс эхлээд, Вайрарапа хэмээх газар болон зүүн зүгт Римутака нуруу хүртэл нутгийг хамарсан томоохон засаг захиргааны нэгж юм.

Шөнийн Веллингтон хот

Лавлах материал засварлах

  1. "About Wellington - Facts & Figures". Wellington City Council. Retrieved 2008-08-05.
  2. "Wellington City Council Annual Plan 2007-2008" (PDF). Archived from the original (PDF) on 2013-02-09. Retrieved 2008-08-05.
  3. "Statistics New Zealand subnational population estimates for the Wellington Urban Area and its constituent urban zones". Archived from the original on 2005-03-05. Retrieved 2008-08-05.
  4. "CIA - The World Factbook - New Zealand". Archived from the original on 2019-09-18. Retrieved 2008-10-14.

Гадны холбоос засварлах

  Commons: Wellington – Викимедиа дуу дүрсний сан