Варшавын гэрээний байгууллага (Албан ёсны нэр нь Найрамдал, хамтын ажиллагаа болон харилцан туслалцах гэрээ, заримдаа албан бусаар ВарПакт НАТО-ын хэллэг) нь хүйтэн дайны үед 1955 оны 5 дугаар сарын 14-нд Зүүн болон төв Европын 8 социалист улсын (Албани, Болгар, Зүүн Герман, Чехословак, Зөвлөлт Холбоот Улс, Польш, Румын, Унгар) байгуулсан хамтын хамгаалалтын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан цэрэг-улс төрийн эвслийн байгууллага юм.

Найрамдал, хамтын ажиллагаа болон харилцан туслалцах гэрээ
Орос: Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи

Варшавын гэрээний гишүүн орнууд
Байгуулагдсан1955 оны 5 сарын 14
Устсан1991 оны 7 сарын 1
ТөрөлЦэргийн холбоо
Төв байрБНПАУ, Варшав
(Командын байр)
ЗХУ, Москва
(жанжин штаб)
ГишүүдБолгар Болгар

Чехословак Чехословак
Зүүн Герман Зүүн Герман (1990 онд гарсан)
Унгар Унгар
Польш Польш (1990 онд гарсан)
Румын Румын
Зөвлөлт Холбоот Улс ЗХУ

Албани Албани (1968 онд гарсан)

Энэхүү холбоог ЗХУ тэргүүлж байсан бөгөөд төв нь Москвад байрлаж байжээ. Манай улс буюу БНМАУ энэ байгууллагад элсэн орох өргөдлөө Ю.Цэдэнбалын санаачлагаар 2 удаа илгээсэн боловч гурван үндэслэлийн улмаас хэрэгсэхгүй болсон. 1-т Манай улс Эвсэлд үл нэгдэх 77-ийн хөдөлгөөнд нэгдэн орсон, 2-т Румыний удирдагч Н.Чаушеску "Хэрвээ монголыг Варшавын гэрээнд элсүүлэх юм бол тус эвслийг байгуулах эрхзүйн үндсийг дахин авч үзэх хэрэгтэй болж бодлого, зорилтоо эргэн харах шаардлага бий болно.Учир нь Европ тивийн аюулгүй байдал,хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан бол Ази руу чиглэх бодлого чиглэлээр Варшавын гэрээний байгууллагыг дахин цоо шинээр эмхлэн байгуулах шаардлага үүснэ" гэж хүчлэн эсэргүүцсэн, 3-т Монголыг элсүүлбэл тэртээ тэргүй муудаад байсан харилцаатай хятадтай харилцах харилцаагаа илүү хурцатгахыг Москвагийн эрх баригчид хүсээгүй байсан бөгөөд гадаад ертөнцөд ЗСБНХУ-ын нэр хүндийг булшилж мэдэх үр дагавар дагуулж магад гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болсон байна.

1991 оны 7 дугаар сарын 1-нд албан ёсоор Прага хотод Протоколд гарын үсэг зурж уг байгууллага татан буусан юм.

Варшавын гэрээний орнуудын нэгдсэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид засварлах

  • 1955—1960 — И. С. Конев —ЗХУ-ын маршал;
  • 1960—1967 — А. А. Гречко — ЗХУ-ын маршал;
  • 1967—1976 — И. И. Якубовский — ЗХУ-ын маршал;
  • 1977—1989 — В. Г. Куликов — ЗХУ-ын маршал;
  • 1989—1991 — П. Г. Лушев — Армийн генерал.

Жанжин штабын дарга нар

  • 1955—1962 — А. И. Антонов — Армийн генерал;
  • 1962—1965 — П. И. Батов — Армийн генерал;
  • 1965—1968 — М. И. Казаков — Армийн генерал;
  • 1968—1976 — С. М. Штеменко — Армийн генерал;
  • 1976—1988 — А. И. Грибков — Армийн генерал;
  • 1989—1991 — В. Н. Лобов — Армийн генерал.

Хэрийн сургууль засварлах

Команд штабын болон цэргийн хамтарсан хээрийн сургуулилт, маневр хийсэн. Дасгал сургуулилтыг Варшавын гэрээний гишүүн орнуудын нутаг дэвсгэрт хийдэг байсан. Хамгийн томоос нь дурдвал "Квартет" (1963), "Октябрийн буюу Аравдугаар сарын шуурга" (1965), "Родопууд" (1967), "Днепр" (1967), "Умард" (1968), "Зэвсэг нэгт ахан дүүс" (1980) , "Баруун-81" (1981), "Бамбай-82" (1982) гэсэн кодтой хэрийн сургуулиуд байсан.

Цахим холбоос засварлах

  Commons: Варшавын гэрээ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан