Валентина Терешкова

Орос улсын сансрын нисгэгч, сансарт гарсан анхны эмэгтэй хүн

Валентина Терешкова (1937.03.06-нд мэндэлсэн) — Зөвлөлтийн сансрын нисгэгч, сансарт ниссэн анхны эмэгтэй, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар.

1969 он

ЗХУ-ын Дээд зөвлөлийн VII—XI дахь чуулганы гишүүн (1966—1989), ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн (1974—1989). Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн хорооны дарга (1968—1987), Зөвлөлтийн гадаад орнуудтай найрамдал, соёлын харилцааны нийгэмлэгүүдийн Холбооны дарга (1987—1992).

Оросын улс төрч, ОХУ-ын Төрийн Думын депутат, "Нэгдсэн Орос" намын Дээд зөвлөлийн гишүүн. 2020 оны 3-р сард тэрээр ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал дэвшүүлсэнээр ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд дахин хоёр удаа өрсөлдөх боломжтой болсон хүн юм.

Намтар засварлах

Валентина Терешкова нь Зөвлөлт Холбоот улсын Ярослав мужийн Тутаев хотын ойролцоох Их Масленниково тосгонд 1937 оны 3-р сарын 6-нд белорус гаралтай тариачин Терешков Владимир Аксёнович (1912—1940), Круглова Елена Фёдоровна (1913—1987) нарын гэрт төржээ. Валентина эгч Людмила, дүү Владимир нарын хамт өссөн байна.

1945 онд Ярославль хотын 32-р дунд сургуульд орж 1953 онд 7-р ангиа төгсөөд Ярославль хотын Дугуйны үйлдвэрт ажиллаж оройгоор дунд сургуульдаа сурч 1955 онд төгссөн байна. 1955 онд Хөнгөн үйлдвэрийн Техникумд сурч нэхмэлчин болжээ.

1957 онд ЗХУ-ын Коммунист Залуучуудын Эвлэлд элсэж 1960-1962 онд үйлдвэрийнхээ Элэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажилсан байна.

1959 оноос Ярославль хотынхоо нисэхийн клубт шүхрээр буух спортоор хичээллэлдэг байжээ.

Сансар засварлах

Зөвлөлтийн сансрын нисгэгчдийн анхны амжилттай нислэгийн дараа Сергей Королев сансарт эмэгтэй хүн хөөргөх санаа төржээ. 1962 оны эхээр нэр дэвшигчдийг хайх ажил дараахь шалгуурын дагуу эхэлсэн: эрүүл, шүхэрчин, 30-аас доош насны, 170 см өндөр, 70 кг жинтэй.

Олон зуун нэр дэвшигчдээс Жанна Йоркина, Татьяна Кузнецова, Валентина Пономарёва, Ирина Соловьева, Валентина Терешкова нарын 5 эмэгтэй сонгогджээ.

1962 оны 3-р сард ЗХУ-ын коммунист намд элссэн.

В.Терешкова 1963 оны 6-р сарын 16-нд (анх эмэгтэй хүн сансарт ниссэн) "Байконур"-аас Восток-6 хөлөг онгоцоор "Чайка" буюу /монгол. Цахлай/ холбоогоор дуудах нэртэй сансарт ниссэн байна. Нислэг 3 хоног үргэлжилж ЗХУ-ын Алтайн хягаарын Баев дүүрэгт газардсан юм.

Нийгмийн үйл ажиллагаа засварлах

2011 онд тэрээр Ярославлийн бүс нутгийн жагсаалтаар Нэгдсэн Орос намаас ОХУ-ын Төрийн Думд сонгогдсон. Терешкова Елена Мизулина, Ирина Яровая, Андрей Скоч нарын хамт [1][2][3] Христийн шашны үнэт зүйлсийг хамгаалах фракц хоорондын депутатын бүлгийн гишүүн; Энэ чадвараараа тэрээр Оросын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бөгөөд үүнд "Ортодокси бол Оросын үндэсний болон соёлын өвөрмөц байдлын үндэс юм" гэжээ. 2011 оны 12-р сарын 21-ээс Төрийн Думын Холбооны бүтэц, нутгийн өөрөө удирдах ёсны хорооны орлогч даргаар ажиллаж байна.

Гэр бүл засварлах

1963 оны 11-р сарын 3-нд сансрын нисгэгч Андриан Николаевтай гэрлэж 1964 онд Елена Терешкова охинтой болсон.

Хоёр дахь нөхөр нь цэргийн эмч хошууч генерал Юлий Шапошников юм.

  1. Андрей Владимирович Скоч — депутат Госдумы, меценат и общественный деятель. (dp.ru)
  2. Скоч Андрей Владимирович — депутат Государственной думы Российской Федерации шести созывов. (stories-of-success.ru)
  3. Биография депутата и руководителя фонда «Поколение» Андрея Скоча (theperson.pro)