Бөхмөрөн нь Увс аймгийн баруун хэсэгт оршдог сум юм. Тус сум нь аймгийнхаа төвөөс 200 гаруй км-ийн зайтай. Түүхт улаан хадныхаа энгэрт үүссэн түүхтэй. Бэлчээрийн даац, хадлан тэжээлийн бэлтгэл, зэрлэг чацарганы өлгий нутаг. Бэлтгэсэн тэжээлээ аймгийнхаа фондонд тушаадаг.

Бөхмөрөн сум
ᠪᠥᠬᠡᠮᠥ᠋ᠷᠡᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвБайшинт
Газар нутаг
  Нийт3,700 км2 (1,400 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,310
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85220

Одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын голлох хүн ам нь Дөрвөд ястан.

Газар зүй засварлах

Дөрвөд далай хан аймгийн Далай ханы хошуу Ачит нуур тус сумын нутагт байх бөгөөд сумын төв нь уг нуураас баруун хойш 20 км зайд, Бөхмөрөн голын хагалбарын эхэнд оршино. Сумын нутгийн зүүн хэсэгт, Үүрэг нуурын баруун өмнө талд Хархираа - Түргэний Уулс сүндэрлэнэ. Монгол, Оросын хил дээр орших тус сум нь мөн баруун талаараа Баян-Өлгий аймагтай хиллэдэг. Мөн Заант хад хэмээх хаанаас нь харсан ч заан шиг хад тус сумын нутагт байдаг.

Эдийн засаг засварлах

Сумын зүүн хэсэгт Хотгорын нүүрсний уурхай ба Бамбагарын нүүрсний уурхай бий. Мөн олон төрлийн ховор амьтан ургамал, ашигт малтмалын орд газрууд их байдаг.

Зүүлт, тайлбар засварлах