Бөгтөр халим (Megaptera novaeangliae) нь сахалт халим юм. Бүх далай тэнгист таарах ба жил бүр 25000 км зай туулан нүүдэллэнэ. Өдгөө нийт 80000 ш бөгтөр халим байна.

Бөгтөр халим

Хүнтэй харьцуулсан хэмжээ.
Хүнтэй харьцуулсан хэмжээ.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Дэд анги: Eutheria
Баг: Cetacea
Дэд баг: Mysticeti
Овог: Balaenopteridae
Төрөл: Megaptera
Жон Эдвард Грэй, 1846
Зүйл: M. novaeangliae
Латин нэр
Megaptera novaeangliae
Borowski, 1781
Амьдрах бүс.
Амьдрах бүс.

Энэ халим нь дундажаар 11-16 м урт, 30 т жинтэй байх ба томхон зарим нь 20 м урт, 60 т хүртэл жинтэй. Бүртгэгдсэн хамгийн том бөгтөр халим нь Карибын тэнгист агнагдсан 27 м урт, 82 т жинтэй эм халим байв.


Үржил засварлах

Эм бөгтөр халим 5 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг. 2-3 жилд нэг удаа төрөх ба 11.5 сар хээлээ тээдэг байна. Дөнгөж төрсөн зулзага эхийнхээ толгойтой тэнцэхүйц урттай. 15 м урт эх халим 6.1 м урт, 1.8 т жинтэй зулзага гаргана. Зулзага нь 6 сар хүртэл эхийнхээ сүүг хөхдөг. Халимны сүү 50% тослог, ягаан өнгөтэй аж.

Бөгтөр халим нь 50-60 насална.

Галлерей засварлах

Гадаад холбоос засварлах

  Commons: Бөгтөр халим – Викимедиа дуу дүрсний сан