Бүйлс нь Ойрх Дорнод болон Өмнөд Азиас гаралтай мод юм. "Бүйлс" гэдэг нь мөн уг модноос гадна идэж болдог үрийг хэлдэг.

Бүйлс

Жимсэлсэн бүйлсний мод. Испани улсын Маллорка арал.
Жимсэлсэн бүйлсний мод. Испани улсын Маллорка арал.
Биологийн ангилал
Аймаг: Plantae
(зэрэглэлгүй) Eudicots
(зэрэглэлгүй) Rosids
Баг: Rosales
Овог: Rosaceae
Төрөл: Prunus
Дэд төрөл: Amygdalus
Зүйл: P. amygdalus
Латин нэр
Prunus amygdalus
Batsch

Бүйлсний жимс нь дотроо үртэй (самар биш) хатуу хальснаас тогтдог. Хатуу хальсыг нь авбал үр нь гарна. Хальстай болон хальсгүй аль алинаар нь худалдаалагддаг.

Тодорхойлолт засварлах

Мод засварлах

 
Иран улсын Исфахан аймгийн Түдэшг хот, бүйлсний цэцэг үртэйгээ.

Бүйлс нь 4-10 метр өндөр, 30 хүртэлх сантиметр голчтой ургадаг навчит мод юм. Шинэ мөчрүүд нь анхандаа ногоон байгаад наранд хөх ягаан өнгөтэй болж хувирдаг. Хоёр настайгаасаа саарал өнгөтэй болдог. Навч нь 7.5-12.5 см урт, иш нь 2.5 см байдаг. Цэцэг нь хаврийн эхээр ганц хоёроороо цагаан, бүдэг ягаан өнгөтэй, 3-5 см голчтой 5 дэлбээтэй цэцэглэдэг.

Бүйлсийг суулгаснаас хойш 5, 6 жил болдог. Жимс нь цэцэглэснээс хойш 7, 8 сарын дараа буюу намар боловсорч гүйцдэг.

Үр засварлах

Бүйлсний жимс нь 3.5-6 см урт байдаг. Ургамал зүйн хувьд бүйлсний жимс нь самар биш үр юм. Хатуу хальсных нь дотор идэж болдог үр байдаг.