Будашини гүнж (хятадаар:不答昔你; пиньинь:Bù dá xī nǐ) бол Юань улсын Хайсан хүлэг хааны ахмад хүү Хүсэлэ хутагт хааны охин юм. Түүний хэдэн онд төрж, хэдэн онд нас барсан нь тодорхойгүй бөгөөд нөхөрт гарсан эсэх нь сайтар бичигдэж үлдсэнгүй бөгөөд дараах хэдэн тэмдэглэл үлдэж хоцорсон юм. Юань улсын сударт тэмдэглэгдсэнээр "Тайдингийн 4-р оны (1327 он) 8 сарын хөхөгчин гахай өдөр хааны зарлигаар гүнж Будашинид 4000 өлгий (Юань уосын үед 1 өлгий буюу ембүү нь 50 лан мөнгөтэй тэнцэдэг байсан) мөнгө өгөв."[1] "Мөн оны 11 сарын улаан хулгана өдөр гүнж Будашинид 1000 өлгий (1 өлгий мөнгө 50 лан мөнгөтэй тэнцэж байсан) мөнгө өгөв"[2] Харин дараагийн тэмдэглэл бол Жижэнгийн 1-р оны (1341 он) 2 сарын хөхөгчин хонь өдөр Тогоонтөмөр хаан зарлиг буулгаж хааны эгч Будашинид Минхуй жөн-и их эгчмэд гүнж цолоор шагнав. 1349 оны 7 сард эзэн хаан, гүнж Будашинид Пинжяний тариан газрын 50 цин газрыг хуваарилан өгөв. Үүнээс харвал түүний яг хэдэн онд төрсөн нь тодорхойгүй ч, Тогоонтөмөр хаанаас эгч тул 1320 оноос өмнө төрсөн гэдэг нь магадтай юм.

Холбоотой өгүүлэл засварлах

Эшлэл засварлах

  1. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7030
  2. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7030