Бошигт жонон бол (1565-1626) Батмөнх Даян хааны хүү Барсболд сайн алаг хааны ахмад хүү Гүнбилэг мэргэн хар жононгийн жич хөвгүүн юм. 1573 онд эцэг Буянбаатар хунжтайжаас жинон цолыг залгамжилан 1626 онд нас барах хүртлээ хэрэглэсэн. Зарим монгол сурвалж бичиг, ном зохиолд Ордосын Бошогт жононг Түмэдийн Чөрүхэ сэцэн хааны хүү Бошигт сэцэн хаантай андуурах нь түгээмэл байдаг. Учир нь энэ хоёр хүн хоёул хаан цолд өргөмжлөгдөж байсан.1614 онд Майдар хутагтыг нутагтаа залах үед Бошигт жононд Алтан хүрдийг эргүүлэгч Чакраварди сэцэн жонон хаан[1] цол өргөн, Тайхал жүнхэн хатанд нь Дара бодиства номч далай сэцэн жүнхэн хатан[1] цол өргөжээ. Түүнийг нас барсны дараа хөвгүүн Цэрэн эрдэнэ хунтайж 1626 онд 35 насандаа залгамжлан хан орноо суугаад, 6 сар болж мөн тэр жилдээ халивай.[2] Цэрэн эрдэнэ хунтайж өөд болсны дараа 1627 онд Ринчин эеч дайчин[3] 28 насандаа хан оронд суувай.

Гэр бүл засварлах

Өвөг дээдэс засварлах

Элэн эцэг: Батмөнх хаан

Хуланц эцэг: Барсболд жонон хаан

Элэнц эцэг: Гүнбилэг жонон

Өвөг эцэг: Ноёндар жонон

Эцэг: Буянбаатар хунтайж

Дүү нар засварлах

  1. Өлзий билигт хунтайж
  2. Банди мэргэн зоригт

Хатан засварлах

  1. Тайхал жүнхэн хатан[1]

Хөвгүүд засварлах

  1. Ринчин жонон (1600-1656)
  2. Цэрэн эрдэнэ хунтайж (1591[2]-1626)
  3. Туба тайсун хунтайж
  4. Чуйла тайж
Өмнөх
Буянбаатар хунтайж
Монгол улсын Жонон
1573-1626
Дараах
Ринчин жонон

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 1.2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006.т.166
  2. 2.0 2.1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.169
  3. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.174