Бост нуур[1][2][3] (уйгураар Баграш кель) нь БНХАУ-ын Шинжаан - Уйгурын ӨЗО-ын хамгийн том нуур юм. Тодруулбал тус өөртөө засах орны төв Өрөмч хотоос урд зүгт Баянгол - Монголын өөртөө засах тойргийн төв Хүрэл (эсвэл Хорол нэртэй) хотоос зүүн хойш 57 км явж хүрэх зайнд Бостнуур шянийн (хошууны) нутагт байрладаг цэнгэг уст нуур. Мөн тус нуур зүүн хойд эргээрээ Хошууд шянийн нутгаас зааглагддаг. Нуурын баруун хойноос Хайду гол[4][5] урсан Бостнуур шянийн төвөөр дайран баруун талаас нь цутгадаг бол Конче гол[6][7] нуураас эх авч баруун урд талаас нь гадагшлан Хүрэл хотоор дайран урсдаг. Нуурын баруун урд талын нам дор газарт бас л Монгол нэртэй жижиг нуурууд олон байгаа.

Бост нуур[1][2][3]
Хиймэл дагуулаас харагдах Бост нуур
(2004 оны 11 сарын 2)
Байршил Баянгол - Монголын ӨЗТ
(БНХАУ-ын Шинжаан)
Солбицол 42°00′N 87°00′E / 42.000°N 87.000°E / 42.000; 87.000Солбицол: 42°00′N 87°00′E / 42.000°N 87.000°E / 42.000; 87.000
Онцлог цэнгэг уст
Нуурт цутгах Хайду гол[4][5]
Нуураас гарах Конче гол[6][7]
Ус цуглуулах талбай 56,000 км²
Ай савд багтдаг орон ХятадХятад Хятад
Урт 55 км
Өргөн 25 км
Талбай 1,380 км²
Дундаж гүн 8.15 м
Хамгийн гүн цэг 16 м
Усны хэмжээ 8 км³
Хөвөөний түвшин 1,030 м
Бост нуур is located in Хятад
Бост нуур
Бост нуур

Бост нуурын мандал далайн түвшнээс дээш 1,030 метрийн өндөрт байрладаг. Гадаргын талбай нь 1,380 км² (хэр хэмжээг нь Монголын нууруудтай жишин ойлгоё гэвэл Хяргас нуураас арай бага),[8] уртаашаа 55 км, өргөөшөө 25 км, загас элбэгтэй. Элсэрхэг эрэгтэй цэнгэг нуурын үзэмжийг үзэхээр аялагч жуулчдын хөл тасардаггүй. Бост нуур орчимд Хошууд яст Ойрад Монголчууд аж төрөн суудаг.

Зүүлт, тайлбар засварлах

  1. 1.0 1.1 Хятадаар 博斯騰湖 Bósīténg Hú гэж бичдэг аж. Үүний ху гэдэг нь нуур гэсэн үг бол боситэнг гэдгийг бостын гэсэн Монгол үг гэж таамаглаж байна. Google maps-д Bo Sitenghu гэж Англиар бичсэн байдаг.
  2. 2.0 2.1 Өвөр Монголын Монгол Одон телевизийн 2012 оны 2-р сард цацагдсан Баянголын Монголчуудын талаарх "Нутаг" дэлгэцээр Бост нуур гэж хөтлөгч хэлж байсныг баримтлан бостын гэхийн оронд бост гэж нуурийн нэрийг бичлээ.
  3. 3.0 3.1 Халимаг үнэн сонины 2012 оны 3-р сарын 15-ны дугаарын "Шинҗәнә һазрт гиичллһн" нийтлэлд Бост нур гэж бичсэнийг харгалзан Бост гэх санаагаа батлав.
  4. 4.0 4.1 Google maps: Kaidu River гэж бичсэнийг харгалзан таамаглав.
  5. 5.0 5.1 Орос Википедиагийн Баграшкёль өгүүлэлд Хайдык-Гол гэж бичсэнийг харгалзан таамаглав.
  6. 6.0 6.1 Google maps: Kongque River гэж бичсэнийг харгалзан таамаглав.
  7. 7.0 7.1 Орос Википедиагийн Баграшкёль өгүүлэлд Кончедарья гэж бичсэнийг харгалзан таамаглав.
  8. Оросын Яндекс толь бичгийн Баграшкель[permanent dead link] өгүүлэл