Бенилюкс гэдэг нь Баруун Европ дахь гурван хөрш орон Бельги, Нидерланд, Люксембург (België/Belgique/Belgien - Nederland - Lëtzebuerg/Luxembourg/Luxemburg)-ийг нэгтгэсэн нэгдэл юм. Эдгээр 3 орон нь Франц болон Германтай хиллэнэ. Энэхүү нэр нь анх Экономист сэтгүүлийн 1946 оны 8 сарын дугаарт[1] хэрэглэгдсэн бөгөөд Бенилюксийн Гаалийн Холбоо[2] байгуулагдсанаар өргөн хэрэглэгдэх болжээ. Бенилюксийн бүс нутаг нь 74,640 км² орчим газар нутагтай бөгөөд ойролцоогоор 27,725,734 хүн оршин суудаг.

Улс төр засварлах

 
Бенилюксийн далбаа

Бенилюксийн парламент нь 1955 онд анх "Парламент хоорондын зөвлөлдөх зөвлөл" гэдэг нэрээр байгуулагдсан бөгөөд Нидерландын парламентийн 21, Бельгийн парламентийн 21, Люксембургийн парламентийн 7 гишүүнээс бүрддэг.

1958 оны 2 сарын 3-нд Бенилюксийн Эдийн Засгийн Холбоо-г байгуулах гэрээнд 3 улсын засгийн газар гарын үсэг зурснаар 1960 оноос тус бүс нутаг дахь ажиллах хүч, хөрөнгө, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй хөрвөх болжээ. Түүний ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар нь Брюссель хотноо байрлана.

Хууль зүй засварлах

Бенилюксийн гишүүн 3 орон 1965 онд Бенилюксийн үндсэн хуулийн шүүх-ийг байгуулах гэрээнд гарын үсэг зурж, 1975 оноос тус байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Спорт засварлах

2000 онд Бельги, Нидерланд улсууд хөлмбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулсан. Мөн тус 3 улсын төлөөлөгчид хамтран 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргаад байгаа[3].

Ирээдүй засварлах

Хэдийгээр одоо мөрдөгдөж буй гэрээний хүчин төгөлдөр хугацаа 2010 онд шувтрах боловч түүнийг залгамжлах хууль зүйн хэм хэмжээг 2008 оны 6 сарын 17-нд баталжээ. Тус гэрээ ёсоор одоогийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, Бенилюксийн Эдийн Засгийн Холбоог Бенилюксийн Холбоо болгон өргөжүүлэх юм.

Цахим холбоос засварлах

  Commons: Бенилюкс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Going Dutch
  2. Revue de l'Institut International de Statistique (1947) Vol. 15, No. 1/4. ( page 43
  3. "Benelux countries launch 2018 World Cup bid". ESPN. June 27, 2007. Archived from the original on Арван хоёрдугаар сар 7, 2008. Retrieved 5 сарын 2. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |archive-date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)