Белгород (орос. Бе́лгород, укр. Бі́лгород, орч. Цагаан Хот) — Оросын Холбооны Улсын Белгород мужийн төв, 2023 оны байдлаар 333 931 мянган хүн амтай хот. Оросын нийслэл Москва хотоос 700 км, Орос-Украины хилээс 35 км зайнд орших хот.

Белгород
Белгород
Хотын төвийн үзэмж
Хотын төвийн үзэмж
Flag of Белгород
Белгород Сүлд
Байршил: Белгород
Map
Белгород is located in Орос
Белгород
Белгород
Байршил: Белгород
Белгород is located in Белгород муж
Белгород
Белгород
Белгород (Белгород муж)
Солбицол: 50°36′N 36°36′E / 50.600°N 36.600°E / 50.600; 36.600Солбицол: 50°36′N 36°36′E / 50.600°N 36.600°E / 50.600; 36.600
Улс Орос
Холбооны субъектБелгород муж[1]
Байгуулагдсан1596[2]
Засаг захиргаа
  БиетДепутатуудын зөвлөл[3]
  Хотын дарга[5]Валентин Демидов[4] (НО)
Өндөр
130 м (430 фут)
Хүн ам
  Нийт356,402
  Тооцоо 
(1 сар, 2015)[7]
384,425
  Байр49-т (2010 онд)
  Харьяалагдах нэгжБелгород мужийн чанартай хот[1]
  Нийслэл ньБелгород муж,[1] Белгород мужийн чанартай хот[1]
  Хотын тойрогБелгород хотын тойрог[8]
  Нийслэл ньБелгород хотын тойрог[8]
Цагийн бүсUTC+3 ([9])
Шуудангийн код[10]
308000–308002, 308004–308007, 308009–308020, 308023–308027, 308029, 308031–308034, 308036, 308099, 308700, 308880, 308890, 308899, 308940, 308960, 308961, 308967, 308971–308974, 308991–308994
Залгах код(ууд)+7 472[11]
OKTMO ID14701000001
Баярын өдөр5 August[12]
Вэб сайтwww.beladm.ru

Түүх засварлах

Белгород суурин Х зуунд бий болсон гэж судлаачид үздэг бөгөөд хамгийн анх 1237 онд тус сууринг эх сурвалжид дурдсан байдаг. Археологийн олдворуудаас харвал бүр 10-р зуунд тухайн үед Киевийн Русьт харьяалагдаж байсан уг газарт суурин байсан нь тодорхой болсон. Гэхдээ үүсгэн байгуулагдсан оныг 1596 оноор тооцдог ба тэр жил хотыг бэхлэлтээр өргөжүүлжээ. Тус хот нь Царьт Оросын өмнөд хэсгийг Крымын татаруудаас хамгаалах хамгаалалтын шугам байв. Белгородын шугам нь Ижил мөрнөөс эхлэн Дон мөрний дэргэдэх Воронеж хотоор дайран Өмнөд Украин хүрдэг байв. 1785 онд Крымын ханлигийг ялснаар Белгород бэхлэлтийн статус байхаа больсон байна.

1869 онд Курск - Харьковын төмөр замтай болсоноор тус хотын эдийн засгийн хөгжил харьцангуй хурдсав. 1917 оноос эхлэн Белгород нь шинээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Украин Ард Улсын нутаг дэвсгэрт хамаарч байгаад 1918 оноос Украины Улс гэх Павло Скоропадськийн удирдлага дор германы тоглоомын улс (де-факто) болов. 1918 оны 12-р сарын 20-нд Улаан армид эзлэгдсэнээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын бүрэлдэхүүнд орсон түүхтэй.

1941 оны 10-р сарын 25-наас 1943 оны 8-р сарын 5-ныг хүртэлх хугацаанд Белгород хот нацист Германы Вермахтад эзлэгдэж байв. Германчуудыг довтлохоос өмнө хотын ихэнх оршин суугчид нь дорно зүгт дүрвэсэн учраас германчууд хотыг эзлэх үед ердөө л 20.000 оршин суугчтай байжээ. 1942 оноос эхлэн германчууд ажиллах чадвартай, ажлын насны иргэдийг бүгдийг герман луу ачиж авч явсан байна. 1942 оны 2-р сарын 5-нд партизанууд хотыг богино хугацаанд буцаан эзэлсэн байдаг. 1943 оны 8-р сард Улаан армийн Белгород-Харьковын давшилтын ажиллагааны үеэр энэ хот ахин ширүүн тулалдааны талбар болсон байна. Хотын 90 гаран хувь нь сүйрсэн ба германчуудаас чөлөөлсний дараа хотод 700 хүрэхгүй хүн амьд үлдсэн байна.

1954 онд Белгород хот нь хөрш зэргэлдээх Курск, Воронеж мужуудаас газар таслан шинээр бий болгосон Белгород мужийн төв болсон юм.

Оросын Украин руу довтлох үе засварлах

2022 оны 4-р сарын 11-нд Оросууд Украин руу довтолж байх үед Украины Ми-24 довтолгооны хоёр нисдэг тэрэг тус хотын нефтийн агуулах руу довтлож нефтийн агуулахад гал гарсан.

2022 оны 7-р сарын 3-нд Украины талаас Белгород руу цохилт өгсөн.

2023 оны 12-р сарын 30-нд тус хот Украины Зэвсэгт хүчний хүчтэй пуужингийн цохилтод өртсөн бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойшхи хамгийн том цохилтод тооцогдож байна.

2024 оны 2-р сарын 15-нд тус хотод дахин пуужин харвасны улмаас 6 оросын иргэн амь үрэгдэж, 20 хүн шархаджээ.

2024 оны 3-р сарын 15-наас хойш Белгород хот болон Белгород мужийг өдөр бүр олон тооны пуужин харвагчаас буудаж байна. Эрх баригчдын мэдээлснээр 16 хүн амиа алдсан байна. Хотын Засаг дарга 9000 хүүхдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлснийг зарлав.

Хүн амын өсөлт засварлах

Он Хүн ам
1897 26.564
1939 34.359
1959 72.278
1970 151.336
1979 239.814
1989 300.408
2002 337.030
2010 356.402
2013 365.135

Хүн амын тооллогын мэдээ

Хотын гишүүнчлэл засварлах

Хотын тойрог Орос нэр Хүн ам
2006-01-01
Өрнөд Орос: Западный 200.024
Дорнод Орос: Восточный 144.218

Цаг агаар ба байрлал засварлах

Энэ хот нь Донец голын эхээр, Москвагаас өмнө зүгт 570 километрийн зайд оршино. Шохойн чулуун хадан хясаа ихтэйгээс гадна хөрсөн дор нь ихээр байх учраас хотын нэрийг ийнхүү Цагаан хот хэмээх болжээ.

Белгород
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
52
 
-5
-11
 
 
40
 
-3
-10
 
 
36
 
2
-5
 
 
46
 
13
3
 
 
48
 
21
9
 
 
67
 
24
13
 
 
72
 
25
14
 
 
53
 
24
13
 
 
49
 
19
8
 
 
40
 
11
3
 
 
52
 
3
-3
 
 
50
 
-2
-7
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Roshydromet
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Белгород
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −4.8 −3.3 1.9 12.6 20.7 23.6 25.1 24.3 18.6 11.0 2.7 −1.8 Ø 11
Мин. Температур (°C) −11.1 −9.6 −4.9 3.2 9.4 12.6 14.3 13.3 8.4 3.1 −2.5 −6.9 Ø 2.5
Тунадас (мм) 52 40 36 46 48 67 72 53 49 40 52 50 Σ 605
Бороотой өдөр (d) 10 9 8 7 7 8 9 7 7 7 10 11 Σ 100
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−4.8
−11.1
−3.3
−9.6
1.9
−4.9
12.6
3.2
20.7
9.4
23.6
12.6
25.1
14.3
24.3
13.3
18.6
8.4
11.0
3.1
2.7
−2.5
−1.8
−6.9
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
52
40
36
46
48
67
72
53
49
40
52
50
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet

Зураг засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Белгород – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Белгород – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref16
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named gr
  3. Charter of Belgorod, Article 26
  4. "Мэр Белгорода ушел в отставку". www.rbc.ru (in орос). 2022-10-31.
  5. Charter of Belgorod, Article 35
  6. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  7. Belgorod Oblast Territorial Branch of the Federal State Statistics Service. Численность населения Белгородской области по муниципальным образованиям на 1 января 2015 года (Memento 18. Тавдугаар сар 2015 цахим архивт) Archived 18 May 2015 at the Wayback Machine. (Орос хэлээр)
  8. 8.0 8.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref24
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in Russian). 3 June 2011. Retrieved 19 January 2019.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  10. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  11. "Dialing Code for Belgorod - Russia".
  12. Charter of Belgorod Oblast, Article 6