Беккерель (нэгж)

Беккерель нь Олон улсын нэгжийн систем дэх цацраг идэвхийн нэгж юм. Бк гэж тэмдэглэнэ. Энэхүү нэгж нь цацраг идэвхийг Мари Кюри, Пьер Кюритэй илрүүлэн 1903 онд хамтдаа Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Антуан Анри Беккерелийн нэрээр нэрлэгдсэн юм.

Беккерель
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн Цацраг идэвх
Тэмдэглэгээ Бк
Нэрлэгдсэн Антуан Анри Беккерель
СИ-н үндсэн нэгжүүдээр 1 Бк = 1 с-1

Беккерель нь задарч буй цацраг идэвхт бодисын тооны өөрчлөлтөөр тодорхойлогддог. Өөрөөр хэлвэл 1 беккерель гэдэг нь секунд бүрт 1 цөм задарч байгаа гэсэн үг юм. Тийм ч болохоор 1 беккерель нь с-1 тэй тэнцэх буюу секундтай урвуу хамааралтай байна.