БаяннуурХятад улсын Өвөр Монгол орны харьяа аймгийн түвшний хот.

Баяннуур
巴彦淖尔市 • ᠪᠠᠶᠠᠨᠨᠠᠭᠤᠷ ᠬᠣᠲᠠ
Захиргааны байр байрладаг Линьхө дүүрэг
Захиргааны байр байрладаг Линьхө дүүрэг
Өвөр Монгол дахь Баяннуур хотын харьяаллын байршил
Өвөр Монгол дахь Баяннуур хотын харьяаллын байршил
Баяннуур is located in Өвөр Монгол
Баяннуур
Баяннуур
Өвөр Монгол дахь хотын төвийн байршил
Солбицол (Bayannur municipal government): 40°44′35″N 107°23′13″E / 40.743°N 107.387°E / 40.743; 107.387Солбицол: 40°44′35″N 107°23′13″E / 40.743°N 107.387°E / 40.743; 107.387
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
Захиргааны байрЛиньхө дүүрэг
Засаг захиргаа
  ХКН-ын НБДНашуньмөнхө
  Хотын даргаХө Ёнлинь
Газар нутаг
  Аймгийн энтэй хот65,788 км2 (25,401 миль2)
  Хотын нутаг
 (2017)[1]
80.51 км2 (31.09 миль2)
  Дүүрэг[1]2,354.0 км2 (908.9 миль2)
Хүн ам
 (2010)
  Аймгийн энтэй хот1,669,915
  Нягтрал25/км2 (66/миль2)
  Хотын нутаг
 (2017)[1]
385,700
  Нягтрал4,800/км2 (12,000/миль2)
  Дүүрэг[1]
608,000
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
015000
Бүсийн дугаар0478
ISO 3166 кодCN-NM-08
Вэб сайтbynr.gov.cn
Баяннуур хот
Хятад нэр
Хялбаршуулсан巴彦淖尔
Уламжлалт巴彥淖爾
Монгол нэр
Монголын КириллБаяннуур хот
Монгол бичигᠪᠠᠶᠠᠨᠨᠠᠭᠤᠷ ᠬᠣᠲᠠ

Газар зүй засварлах

Баяннуур аймгийн түвшний хот Өвөр Монгол орны баруун хойд хэсэгт 65,788 км2 газар эзлэн оршдог.

Умард талаараа Монгол улсын Өмнөговь, Дорноговь аймагтай хиллэж, дорнод талаараа Бугат хот, өмнөдөө Хатан голоор зааглагдаж Ордос хот, өрнөдөө Алшаа аймаг гэж өөртөө засах орныхоо гурван нутгаар хүрээлэгдэнэ.

Говь газар байна. Жилд 188 мм хур тунадастай, I сард дунджаар -11°C-15°C, VII сард +20-24°C температуртай.

Хүн ам зүй засварлах

Баяннуурт 2010 онд 1,669,915 хүн оршин сууж байсан.

2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 1,579,969 93.9%
Монгол үндэстэн 76,368 4.5%
Хотон үндэстэн 19,835 1.2%
Манж үндэстэн 4,231 0.3%
бусад ард түмэн 2,259 0.1%
Бүгд 1,682,662 100.0%

Урд тал, голын эргээр хотжиж хятаджисан, хойд талын хөдөө газартаа монголоо гээгээгүй.

Түүх засварлах

Дээр үед Улаанцав чуулганы нутаг байв. БНХАУ-ын үед Баяннуур аймаг (盟 мөн) гэгдэж байгаад 2003 оноос хойш аймгийн түвшний хот (地级市 дижиши) болжээ.

Нутгийн хуваарь засварлах

Газрын зураг # Нутгийн нэр, нэгж хятад англи Хүн ам (2004) Газар нутаг
 
1 Линьхө дүүрэг ᠯᠢᠨᠾᠧ ᠲᠣᠭᠣᠷᠢᠭ 临河区 Linhe District 550,000 2,354 км²
2 Үюань шянь ᠦᠶᠤᠸᠠᠨ ᠰᠢᠶᠠᠨ 五原县 Wuyuan County 280,000 2,493 км²
3 Дөнкоу шянь ᠳ᠋ᠧᠩᠺᠧᠦ ᠰᠢᠶᠠᠨ 磴口县 Dengkou County 120,000 4,167 км²
4 Урадын өмнөд хошуу ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠡᠮᠦᠨᠡᠳᠦ ᠬᠣᠰᠢᠭᠤ 乌拉特前旗 Urat Front Banner 340,000 7,476 км²
5 Урадын дундад хошуу ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ 乌拉特中旗 Urat Middle Banner 140,000 22,606 км²
6 Урадын хойд хошуу ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ 乌拉特后旗 Urat Rear Banner 60,000 24,925 км²
7 Хангин хойд хошуу ᠬᠠᠩᠭᠢᠨ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ 杭锦后旗 Hanggin Rear Banner 300,000 1,767 км²

Зүүлтийн тайлбар засварлах

  1. 1.0 1.1 1.2 1.3 Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. p. 46. Archived from the original on 18 June 2019. Retrieved 11 January 2020.

Цахим холбоос засварлах