Баяндэлгэр сум (Сүхбаатар)

Баяндэлгэр сумМонгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум.

Баяндэлгэр сум
ᠪᠶ᠋ᠠᠨᠳᠡᠯᠭᠡᠷᠰᠤᠮᠤ
Баяндэлгэр сум is located in Mongolia
Баяндэлгэр сум
Баяндэлгэр сум
Монгол дахь байршил
Солбицол: 45°43′39″N 112°21′25″E / 45.72750°N 112.35694°E / 45.72750; 112.35694Солбицол: 45°43′39″N 112°21′25″E / 45.72750°N 112.35694°E / 45.72750; 112.35694
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Газар нутаг
  Нийт7,882 км2 (3,043 миль2)
Өндөр1,110 м (3,645 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,083
Цагийн бүсUTC+8

Газар зүй засварлах

Баяндэлгэр сум нь Дарьганга хошууны баруун гар тэмээчин сүргийн нутагт 1925 онд байгуулагдсан. 7,1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, говийн бүст багтдаг, 1000-1200 метр өндөр ухаа, гүвээ, өндөрлөг гадаргатай. Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Шал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой, Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шаштирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элс манхан олонтой нутаг. Сумын төв нь Баруун-Уртаас 150 км, Улаанбаатараас 600 км, Сайншандаас 200 км зайтай, аймгийнхаа хамгийн баруун талын сум юм. Баяндэлгэр сум нь улаан ямаагаар монголд мөн дэлхийд алдартай сум юм. Одоо хөгжилийн жинхэнэ эрин үед явж байгаа алдарт хүмүүсийн өлгий нутагаа гэж

Аж үйлдвэр засварлах

Тус сум нь 503.4 мянган толгой малтай, аймагтаа хамгийн олон малтай сумын нэг бөгөөд Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай нутгийн улаан ямаагаараа алдартай, жилдээ 40 гаруй тн ноолуур авч байна.

Хүн ам засварлах

Баяндэлгэр сумын ард түмний дундаас Хөдөлмөрийн баатар 4, Хөдөө аж ахуйн гавьяат нэгдэлчин 1, доктор, дэд доктор 10 гаруй, улсын аварга болон хошой аварга малчин, улсын сайн малчин 40 шахам, улсын аварга мал аж ахуйн мэргэжилтэн 2 зэрэг ажил хөдөлмөрийн сайчууд болон алдарт дархан Балдан-Осор, Молом, Содов, улсын начин Анхбаяр, тэмээчин А.Жамъянлосол зэрэг алдартнууд төрж сум, нутаг усныхаа нэрийг дуурсгасаар байна.

Эх сурвалж засварлах

  1. "Bayandelger, Mongolia". Falling Rain Global Gazetteer. Retrieved 27 January 2013.