Батын Дорж

БНМАУ-ын армийн генерал

Батын Дорж (* 1914 оны 9 сарын 17, Завхан аймгийн Алдархаан сум; † 1982 оны 7 сарын 23) нь БНМАУ-ын Улсын баатар, анхны Армийн Генерал (1971 онд), цэргийн зүтгэлтэн, улс төрч, Элчин сайд зэргийн нэр хүндтэй ажлыг нэр төртэйгээр биелүүлж явсан хүн юм.

Батын Дорж
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

Намтар засварлах

  • 1929-33 онд сумын зарлага, галч, хамтралын тариачин, агтны дарга,
  • 1935-36 онд Ардын хувьсгалт цэргийн морин сургуульд сурагч, салааны орлогч,
  • 1936-37 онд дунд даргын курст сонсогч, салааны дарга,
  • 1938-40 онд мөн дивизийн 1-р хорооны 2-р сумангийн дарга, 1-р морьт дивизийн дарга бөгөөд УБ хотын гарнизоны дарга,
  • 1940-48 онд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга, ДЯЯ-ны цэргийн хэргийг эрхэлсэн орлогч сайд,
  • 1948-52 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын цэргийн академийн дээд курст сурч төгссөн.
  • 1952-56 онд Чойбалсан дахь морьт бригадын дарга, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн, “Совмонгол металл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч,
  • 1956-59 онд ЦНАХХЭГ-ын сайд,
  • 1959-61 онд НАХЯ-ны сайд,
  • 1961-68 онд БНАСАУ-д, БНАГУ-д, ХБНСЮУ-д БНМАУ-аас суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,
  • 1968-69 онд НАХЯ-ны орлогч сайд бөгөөд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга,
  • 1970 онд К.Е Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн дээд курс төгссөн,
  • 1969-78 онд БХЯ-ны сайд,
  • 1978-82 онд ХТАЗХ-ны даргаар ажиллажээ.

Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмөрсөн Гоминдан, Османы дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.

Гавьяа Шагнал засварлах

БНМАУ-ын засварлах

  • АИХТ-ийн 1974 оны 253 дугаар зарлигаар Улсын баатар цол
  • Сүхбаатарын одон 2 удаа
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон 2 удаа
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • Алтангадас одон 2 удаа
  • Хүндэт хилчин
  • Байлдааны ба ойн медалиуд,

Гадаад Орны засварлах

  • ЗХУ-ын Лениний одон
  • ЗХУ-ын Улаан Тугийн одон
  • ЗХУ-ын Эх орны дайны 2-р одон
  • БНБАУ-ын Улаан тугийн одон
  • Югославын улаан тугийн
  • БНАСЧУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар шагнагджээ.

БНМАУ-ын Ардын Армийн цол засварлах

Б.Доржид БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалаар 1940 онд дивиз командлан захирагч, 1942 онд корпус командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хошууч генерал 1956 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Дэслэгч генерал, 1969 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 228 дугаар тогтоолоор Хурандаа генерал, 1971 оны 3-дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор армийн генерал цолоор тус тус шагнуулжээ.

Сонгуульт ажил засварлах

  • АИХ-ын депутатаар 6
  • МАХН-ын ТХ-ны гишүүнээр 7 удаа сонгогдсон.

Дурсгал засварлах

1982 оны 260-р зарлигаар хилийн 0130-р ангийг түүний нэрэмжит болгожээ.

Хөшөөг нь төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан сум, Завхан аймгийн Улиастай хот, Ховд аймгийн Үенч суманд тус тус босгосон.