Баруун Вэй улс бол 535-557 оны хооронд одоогийн хятадын Ганьсү, Шаньси, Сычуань, Ниншя мужууд, Хэнаний баруун хэсэг, ӨМӨЗО-ны Алашаа, Ордос, Баяннуур хавийн нутгийг хамран оршиж байсан сяньбигийн тоба овгийн хаадын захирсан улс байсан. 535 онд Вэй улсын сүүлчийн хаан Сяоуди нь сяньби угсааны тэргүүн сайд Юйвэнь Тайгийн гарт алуулсны дараа Юань Баожюг Вэй улсын хаанд өргөмжлөн, төрийн бүхий л эрх мэдэл Юйвэнь Тай болон түүний бүлэглэлд шилжснээр хятадын түүхчид Тобагийн Вэй улсын үе дуусч, Баруун Вэй улсын үеийг эхлүүлдэг. Баруун Вэй улс нь Тоба угсааны 3 хаан залгамжилсан хэдий ч бодит эрх мэдлийг Юйвэнь Тай, Юйвэнь Ху нар атгаж байв. 576 онд Юйвэнь Тай нас барсны дараа түүний хүү Юйвэнь Жюэ албан тушаалыг нь залгамжлан, цэрэг удирдах эрхийг нь Юйвэнь Ху өвлөж авсны дараа 577 онд Вэй улсын хаанд Юань Куог алж, Баруун Вэйгийн төрийг мөхөөж, Юйвэнь Жюэ хаан сэнтийд заларч, Жоу улсыг байгуулав.

560 он