Баруунхэмчиг хошуу

Барыын-ХемчикБаруун Хэмчиг»; Орос: Барун-Хемчикский кожуун ; тув. Барыын-Хемчик кожуун) — ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын хошуу. Хүн амын тоо — 14.7 мянга (2002). Үүнээс хошууны төв Кызыл-Мажалык суурин/суманд 5 мянга нь суудаг.

Тува дахь Барыын-Хемчик
(«Баруун Хэмчиг») хошууны байршил

Газарзүй засварлах

Барыын-Хемчик («Баруун Хэмчиг») нь Тува орны баруун биед байрладаг. Хемчик («Хэмчиг»), түүний цутгал Барлык («Барлаг») зэрэг голтой. Хэдий харъяалагддаггүй ч гэсэн Ак-Довурак хот Кызыл-Мажалыкаас холгүй энэ хошууны нутгийн төвд нь оршдог.

Засаг захиргааны хуваарь засварлах

Барыын-Хемчик («Баруун Хэмчиг») хошуу дотроо 9 суманд (Орос: сельское поселение ба сумон ; тув. сомон) хуваагддаг.[1]

  1. Ак (монголоор «Цагаан»)
  2. Аксы-Барлык («Барлагийн адаг»)
  3. Аянгаты («Аянгат»)
  4. Барлык («Барлаг» гэсэн голын нэр)
  5. Бижиктиг-Хая («Бичигтэй хад»)
  6. Кызыл-Мажалык («Улаан толгой/гүвээ»)
  7. Хонделен («Хөндлөн»)
  8. Шекпээр («Цэмбэн» гэх утгатай шекпен гэдэг үгтэй холбоотой байж магадгүй)
  9. Эрги-Барлык («Эртний Барлаг»)

Лавлах сурвалж засварлах

  1. "Социально-экономическое положение Барун-Хемчикского кожууна - за январь-декабрь 2011 года". Archived from the original on 2014-04-12. Retrieved 2012-08-05.

 

Энэ Тувад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.