Байнай Георги Гордон (Унгар: Bajnai György Gordon, 1968 оны 3 сарын 5-нд Сегедэд төрсөн) нь Унгар улсын долоо дахь ерөнхий сайд юм. 2009 оны 3 сард, тэр үеийн ерөнхий сайд Дюрчань Ференц огцрохоо зарласны дараа эрх баригч Унгарын Социалист Нам Байнайг дараагийн ерөнхий сайд болгохоор нэрийг нь дэвшүүлжээ[1]. 2009 оны 4 сарын 14-нд Унгарын парламент Дюрчаньд итгэл үл үзүүлсний дараа Байнай ерөнхий сайдаар томилогдсон[2]. Байнай 2010 оны парламентын сонгуулийн үр дүнд Орбаны тэргүүлсэн 2 дахь засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл ерөнхий сайдаар ажиллажээ.

Байнай Гордон
Унгарын ерөнхий сайд
Албан тушаал хашсан
2009 оны 4 сарын 14 – 2010 оны 5 сарын 29
ЕрөнхийлөгчШоёом Ласло
ӨмнөхДюрчань Ференц
ДараахОрбан Виктор
Үндэсний хөгжил, эдийн засгийн сайд
Албан тушаал хашсан
2008 оны 5 сарын 15 – 2009 оны 4 сарын 14
Ерөнхий СайдДюрчань Ференц
ӨмнөхКакошь Чаба
ДараахВарга Иштван
Орон нутгийн засаг захиргаа, бүс нутгийн хөгжлийн сайд
Албан тушаал хашсан
2007 оны 7 сарын 1 – 2008 оны 5 сарын 14
Ерөнхий СайдДюрчань Ференц
ӨмнөхЛамперт Моника
ДараахЖенесей Иштван
Үндэсний Ассемблейн гишүүн
Албан тушаал хашсан
2014 оны 5 сарын 6 – 2014 оны 5 сарын 26
Хувийн мэдээлэл
Төрсөн
Байнай Жёрж Гордон

1968 оны 3 сарын 5 (1968-03-05) (56 настай)
Унгар, Сегед
Улс төрийн намХамтдаа
Эхнэр, НөхөрИцсак Андреа (анхны)
Хайду Моника (2 дахь)
Хүүхэд
  • Софиа
  • Агнес Каталин
  • Андраш
  • Миклош
Алма матерБудапештын эдийн засгийн их сургууль (одоогийн Будапештын Корвинус их сургууль)
ProfessionЭдийн засагч

2012 онд Байнай зүүний либерал хөдөлгөөнүүд болон иргэний байгууллагуудын эвсэл болох "Хамтдаа 2014"-ийг байгуулж улс төрд эргэн ирсэн бөгөөд зүүн-төвийн намуудыг нэгтгэн, 2014 оны парламентын сонгуульд Орбаны Фидес намыг сөрөн зогсох эвсэл бий болгон, өөрөө ерөнхий сайдад нэр дэвших зорилготой байв. Гэсэн ч зөвшилцөлд хүрээгүй тул 2013 оны 3 сарын 8-нд Хамтдаа хэмээх намыг байгуулан, сөрөг хүчний 5 намтай эвсэж 2014 оны сонгуульд оролцсон ч амжилтад хүрсэнгүй, өөрөө жагсаалтаар парламентад сонгогдсон хэдий ч улс төрийг орхисон юм. Улмаар 2014 оны 9 сард Парист төвтэй хөрөнгө оруулалтын сан болох Меридиам Инфраструктурын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогджээ.

Эшлэл засварлах

Өмнөх
Дюрчань Ференц
Унгарын ерөнхий сайд
2009 – 2010
Дараах
Орбан Виктор