Бабуша[1] (1330 онд өнгөрсөн) — Юань улсын Хүслэн хутагт хааны их хатан байв. Гамала жин вангийн охин Шоунин гүнжийн охин. Есөнтөмөр хааны Садабал бага хатны эгч юм.

Бабуша
Юань улсын их хатан
(1329 он)
ХатанХүслэн хааны хатан

Намтар засварлах

 
1330-1332 онд бүтээгдсэн Vajrabhairava Mandala гэх зээгт наамал зураг дахь Бабуша хатныг дүрсэлсэн байдал

Бабуша хатaн Найман аймгийн хүн. Түүний ээж нь Есөнтөмөр хааны дүү Шоунин гүнж байжээ. Хүслэн хааны анхны хатан байв. 1326 онд Ринчинбал хааныг төрүүлсэн. 1329 оны 1-р сард Хүсэлэ ван, хаан болоход Бабуша улсын их хатан болсон.

Хүслэн хаан удалгүй хорлогдож, шинэ Тугтөмөр хааны Будшир их хатан Бабуша хатныг баривчилж "Ринчинбал хүүгээ хаан суулгах хуйвалдаан зохиосон" хэмээн ял тулгаж 1330 оны 4-р сард хороожээ.[2]

1341 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Бабуша хатныг «Үлэмж мэргэн маш өглөгт их гүнж» хэмээн нэхэн өргөмжилжээ.[3]

Мөн үзэх засварлах

Сурвалж, тайлбар засварлах

  1. Ч.Содбилэг 2010 онд «Бавуушин» хэмээсэн. Хятад галиг нэр нь Бабүша (八不沙 Bābùshā)
  2. Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». Улаанбаатар. 2010 он.
  3. Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Дай Юань улсын түүх. ӨМАХХ. 1987. 502-р тал"
Өмнөх
Будшир
Юань улсын их хатан
1329 он
Дараах
Будшир