БНХАУ-ын Соёлын хувьсгал

«Агуу их ажилчин ангийн соёлын хувьсгал» (хятад. уламж. 無產階級文化大革命, хялбар. 无产阶级文化大革命, пиньинь Wúchǎn Jiējí Wénhuà Dà Gémìng, палл. Учань цзецзи вэньхуа да гэмин, товч хятад. 文化大革命, пиньинь Wén​huà​ Dà​gé​mìng, палл. Вэньхуа да гэмин) БНХАУ-д 1966-1976 онуудад хятадын удирдагч Мао Зэдун болон зарим тохиолдолд түүний нэрийг барьж хэрэгжүүлсэн улс төрийн үзэл суртлын үйл ажиллагаа юм. Энэхүү "Соёлын хувьсгалын" ажиллагааны зорилго нь БНХАУ-д «капитализмын сэргээн босгох»-ын эсрэг тэмцэх, «дотоод, гадаад ревизионизм» -тай тэмцэх нэр дор Маогийн улс төрийн сөрөг хүчнийг үгүй хийх явдал байсан гэж судлаачид үздэг.

"Соёлын хувьсгал"-ын гол шалтгаан нь "Их үсрэлт" кампанит ажил дууссаны дараа ХКН-д дотор үүссэн хагарал гэж үздэг. 1959 онд даргаар сонгогдсон Лю Шаоци болон намын бусад удирдагчид Мао Зэдуны улс оронд зааж өгсөн чиг хандлага зөв эсэхэд эргэлзэж эхэлжээ. Лю шинэ албан тушаалдаа жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн бодлогыг аажмаар хэрэгжүүлж эхэлсэн. 1965 оны сүүлчээр Мао өвчин тусч байхдаа Жоу Эньлай, Дэн Сяопин нартай хамт нууц хурал хийж Лю Шаоцы-гийн үйлдлийг Мао-гийн нам дахь эрх мэдлийг авах гэсэн оролдлого буюу ревизионизм гэж байжээ. Өвчин нь эдгэсний дараа тэрээр нам дахь сөрөг хүчнийхээ эсрэг эрс шийдэмгий арга хэмжээ авснаар “соёлын хувьсгал” өрнөж эхэлсэн байна.

"Соёлын хувьсгал"- 1968 онд гарч байсан шуудангийн марк

Соёлын хувьсгалын гол хүчин зүйлүүдийн нэг нь Хятад улсын хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийсэн Зөвлөлт Холбоот Улстай найрамдалт харилцаагаа эргэн харсан бөгөөд удирдагчид, ахмад дайчдын эсрэг хэлмэгдүүлэлт явуулжээ. Дунд ба доод шатны Коммунистуудыг ревизионистууд болон урвагчид гэж тунхаглав.

Соёлын хувьсгал нь хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын шинж чанартай байв. Хувьсгалын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо олон зуун мянгаас хэдэн сая хүрсэн байдаг. Бээжингийн Улаан 8-р сараас эхлэн улс даяар үй олноор иргэдийг хоморголон хөнөөж, тэр дундаа Гуансигийн их хядлага, мөн их хэмжээний каннибализм гарсан; Өвөр Монголын хэрэг явдал; Гуандун хядлага; Юньнаний их хядлага; болон Хунаний их хядлага юм. Улаан хамгаалагчид түүхэн дурсгалт зүйлс, эд өлгийн зүйлсийг устгаж, соёл, шашны дурсгалт газруудыг цөлмөн устгаж байв.