Ах (Окинский, Ахын) — Орос улс (ОХУ)-ын Буриад орон (БНБурУ)-ы аймаг.

Ах
аймаг
Орос: Окинский район
бур. Ахын аймаг
Буриад дахь Ах аймгийн байршил
Буриад дахь Ах аймгийн байршил
Улс Орос Орос (ОХУ)
Бүгд Найрамдах Улс  Буриад (БНБурУ)
Аймаг Ах
Сум 4 сумтай
Аймгийн төв Өрлөг
Газар нутаг 26012 км²
Хүн ам (2014) 5,395 хүн[1]
Нягт сийрэг 0.2 хүн/км²
1940 онд үүсэн байгуулагдсан
Цагийн бүс ГЦ+8
Утасны дуг. +7 30150
Цахим хуудас okarb.ru
Хаяа залгаа
газар, нутаг
Тува
Эрхүү
Түнхэн
Хөвсгөл
Замын урт → 770 км (Улаан-Үд)
↓ 150 км (Монды)

26 мянган км² нутаг, 5 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Өрлөг суурин (2.5 мянга).

Газар зүй засварлах

Ах аймаг 26012 км² (4-р том) газар нутагтай. Буриад орны муж юм

Аймгийн нутгаар Зүүн Соёны нуруу байх ба өмнөд талын Түнхэний сарьдагаар Түнхэн аймагтай хиллэнэ. Хойд болон баруун талаараа Эрхүү муж, Тува оронтой, баруун урд талаараа Монгол улсын Хөвсгөл аймагтай хиллэнэ.

Нутаг дэвсгэрийн 44 %-ийг ой бүрхсэн. Өмнөд хилийн зурваст Мөнх сарьдаг (3491 м) байна.

Гол горхи олон. Нутгийн дундуур Ах гол хойд зүгийн Ангарыг зорин урсдаг.

Хүн ам зүй засварлах

Аймгийн хүн амын тоон цуваа[2]
1939 1959 1979 1999 2014
1,800 3,200 3,600 4,400 5,395

Ах аймаг 2014 онд 5,395 (хамгийн цөөн) оршин суугчтай байв.[1]

Буриад (2800), соёд (2300), орос (100) ардууд байна.

Түүх засварлах

Энэ хязгаар нутагт соёд (урианхай), хонгоодор буриад (монгол) ард түмэн амьдарч ирсэн.

1727 онд Орос-Чингийн хил тогтсоноос орос казак цэргийн харуул сууж байв.

1923 онд Буриад монголын ЗСБНАУ-ын Түнхэн аймгийн харьяанд «Соёд хошуу» үүсчээ.

1940 онд Түнхэнээс тусгаарлан «Ах аймаг» нэрээр зэрэг дэвшив.

1963 онд Түнхэн аймагтай нэгдээд 1964 онд буцаад салсан.[2]

Нутгийн хуваарь засварлах

Ах аймаг дотроо 4 сумын нутаг болж хуваагдана.

Нэгж Оросоор Тоо Нутгийн нэр
сум сельское поселение 4 Бурунгол | Орлик | Саяны | Сойот

Зураг засварлах

Лавлах бичиг засварлах

  Commons: Okinsky District – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 Бурятия. Население на 1 января 2011-2014 годов.
  2. 2.0 2.1 "Численность населения Республики Бурятия в разрезе районов (погрешность 50 человек)". Archived from the original on 2016-03-05. Retrieved 2015-06-02.