Хадмал толь
хиндиअटल बिहारी वाजपेयी
латинAtal Bihari Vajpayee
монголАтал Бихари Важпи

Атал Важпи (1924 оны 12-р сарын 25-нд Гвалиорт төрсөн; 2018 оны 8-р сарын 16-нд Шинэ Делид нас барсан) − 1996,1998, 1999-2004 онд алба хашсан Энэтхэг улсын 10-р ерөнхий сайд, улс төрч.

Атал Важпи
Энэтхэг Энэтхэг улсын ерөнхий сайд
1996.05.16 — 1996.06.01
1998.03.19 — 2004.05.22
(6 жил, 10-р ерөнхий сайд)
ӨмнөхНарасима Рао (1996)
Индер Гужрал (1998)
ДараахДеве Гувда (1996)
Манмохан Синг (2004)
Төрсөн1924 оны 12 сарын 25 (1924-12-25) (99 настай)
Британийн Энэтхэг, Гвалиор
(өнөөгийн Энэтхэг, Мадяпрадеш муж)
Улс Энэтхэг (БНЭУ)
Нам эвсэлЭнэтхэгийн ардын нам
Гэр бүлөргөмөл охин
Мэргэжилулс төрч, сэтгүүлч, яруу найрагч

Атал Важпи Энэтхэгийн ардын нам (ЭАН)-ын дарга бөгөөд дөрвөн арван жил улсын хурлын гишүүнээр сонгогджээ.

Намтар засварлах

Бага залуу нас засварлах

Атал Бихари Важпи 1926 оны 12 сарын 25-нд Британийн Энэтхэгийн Гвалиорт төрсөн. Бага залуугаасаа улс төрийн тэмцэлд оролцсон. Огт гэрлэж байгаагүй. Нэг өргөмөл охинтой. Сонины газарт сэтгүүлчээр ажиллаж байв.

Түрүү үе засварлах

Важпи 1951 онд Энэтхэгийн ардын холбоо (ЭАХ) намын гишүүнээр элсэж, зохицуулагч, намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Илтгэх, зохион байгуулах чадвараараа ялгардаг Важпи 1968 онд намын дарга болжээ.

Энэтхэгийн үндэсний хурал (ЭҮХ) нам ба ерөнхий сайд Индира Ганди сөрөг хүчний удирдагчдийг баривчласан 1975-1977 онд Важпи мөн баривчлагджээ. 1977 онд нийгмийн зүтгэлтэн Жаяпракаш Нараян сөрөг хүчний намуудыг нэгдэхийг уриалахад Важпи шинээр байгуулагдсан эвсэл болох Ардын намтай намаа нэгдүүлжээ. 1977 онд Ардын нам сонгуульд ялалт байгуулж Атал Важпи Энэтхэг улсын гадаад хэргийн сайд болжээ. Тэрээр НҮБ-ын Ерөнхий ассемблейд хинди хэлээр илтгэсэн анхын хүн болжээ. 1979 онд Ардын нам задарсанд 1980 онд Важпи хуучин намын нөхдийн хамт Энэтхэгийн ардын намыг (ЭАН) байгуулав. Үүнээс хойш ЭАН Энэтхэгийн сөрөг хүчний гол төлөөлөгч болжээ.

Ерөнхий сайд засварлах

1996 онд нам нь сонгуульд ялснаар Важпи Энэтхэг улсын аравдугаар ерөнхий сайд болов. Ерөнхийлөгч Шанкар Шарма түүнийг дэмжсэн ч бусад намууд хангалттай дэмжээгүйгээс 13 хоногийн дараа огцров.

Нэгдсэн фронтын хоёр засгийн газар унасны дараа ЭАН дахин толгойд гарч энэ удаа Важпи дахин ерөнхий сайд болов. Важпийн үед 1998 онд Энэтхэг газар доор цөмийн туршилт явуулахад Пакистан мөн туршилт явуулж цөмийн зэвсэгтэй орон болсоноо зарлав. Оны төгсгөл болон 1999 оны эхээр Пакистантай дипломат энхийн харилцаа эхлүүлэхээр Важпи ажиллав. Лахорын тунхаглалд хоёр талын худалдаа, хамтын ажиллагаа, Өмнө Азийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилго зэргийг хэлэлцэн тохирчээ.

1999 оны зун Жамму-Кашмир мужийн Каргил тойргийн нутагт Пакистаны цэрэг халдсанд Энэтхэгийн цэрэг эзлэгдсэн газрыг амжилттай эргүүлэн авав. Важпийн нэр хүнд энэ явдлаас өсч 1999 оны сонгуулиар дахин олонхийн санал авч ерөнхий сайдаар улиран сонгогджээ.

Атал Бихари Важпи гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих, засгийн газрын зардлыг бууруулах, судалгаа хөгжлийн байгууллагуудыг төрийн мэдлээс гарган хувьчлах зэрэг эдийн засгийн шинэтгэл хийв. Хурдны замын төсөл хэрэгжүүлэв.

Важпийн засаг худалдааны хэлэлцээрүүдийг хийж, төрийн өмчийг хувьчлах аян зохиов. Эдийн засгийг чөлөөлөх, тэлэх бодлого баримтлав.

2001 онд Энэтхэг-Пакистаны харилцаанд асуудал гарсан. Мөн онд бага дунд боловсролын чанарыг сайжруулах алдарт хөтөлбөрийг эхлүүлжээ.

Эдийн засгийн шинэтгэл үр өгөөжөө өгч 2002-2003 онд ДНБ-ийн өсөлт 6–7% хүрэв. Татварын тогтолцоог бизнест ээлтэй байдлаар шинэтгэсэн.

Пакистантай зөрчилдсөн байдлаас Гужаратад шашин хоорондын мөргөлдөөн, Улсын хурлын ордон луу зэвсэгт этгээдүүд дайрсан хэрэг гарав.

2003 онд Пакистантай хэлэлцээр хийж, Хятадад зочилж Төвөдийг Хятадын газар хэмээн зөвшөөрөв. Хариуд нь дараа жил Хятад Сиккимийг Энэтхэгийн газар хэмээн зөвшөөрч хоёр улсын харилцаа сайжирчээ.

Түүний эрүүл мэндийн байдал муудаж байсан бөгөөд намын залгамжлагчаар Лал Адваниг дэвшүүлжээ.

Важпи хэл бичигт сайн боловсорсон бөгөөд өөрийн хинди хэлээрх зохиолоо 2002 онд тамил хэл рүү орчуулж байв.

2004 оны сонгуулиар ялагдсаны дараа Важпи улс төрөөс холдсон.

Зураг засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Атал Важпи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан