Атаархал

Хэн нэгний дээд зэргийн чанартай байдал, амжилт нь тухайн хүнд дутагдалтай эсвэл тэрхүү дутагдаж байгаа зүйлээ өмчилж авах болон олж авахы

Атаархал гэж (Латин invidia) "хэн нэгний дээд зэргийн чанартай байдал, амжилт нь тухайн хүнд дутагдалтай эсвэл тэрхүү дутагдаж байгаа зүйлээ өмчилж авах болон олж авахыг маш ихээр хүсэх тохиолдол"-д гардаг сэтгэл хөдлөл юм.

Аристотель атаархлыг “Бидэнд байх ёстой зүйл бусад хүмүүст байгаа" гэж сэдэл төрж, бусдын аз завшааныг харж сэтгэл өвдөх юм" гэж тодорхойлсон.

Сэтгэл судлаач Манжаагийн Анхцэцэг "Атаархал гэдэг нь энгийн үгээр хэлбэл өөртөө байхгүй ямар нэгэн зүйлийг олж хараад, өөртөө байсан ч болоосой гэж бодох явдал юм" гэж тодорхойлжээ.

MGL радиогийн хөтлөгч А.Хаш "Атаархлыг хүний жаргаж явааг хараад зовохыг хэлнэ" гэжээ.

Хэлбэрүүд засварлах

Сэтгэл судлаачид хортой атаархал ба "хоргүй атаархал"-ыг ялгаж байх ёстой гэж зөвлөсөн байдаг. Үүнд:

  • Хортой атаархал нь таагүй сэтгэлийг үүсгэдэг бөгөөд өөрөө алдаад ч хамаагүй илүү сайн байгаа хүнийг буулгахыг хүсдэг.
  • Хоргүй атаархал нь бусдын илүү сайн сайхан байгааг хүлээн зөвшөөрдөг бөгөөд өөрөө тэрхүү сайн хүн шиг байхыг эрмэлздэг.

Өөрийн атаархал нэр томьёо нийгмийн сүлжээ хэрэглэдэг болсноор үүссэн гэж үздэг.

Хүйсийн байдал засварлах

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эмэгтэй хүйс илүү атаархах магадлалтай гэж үздэг байна. Үүнд, эмэгтэй хүний нарийн ширийн зүйлийг олж харах чадвар нөлөөлдөг гэж үздэг байна.

Хэллэг засварлах

Атаархалын үйл үг: атаархах, атаархах сэтгэл төрөх, атаатах

Атаархалын үйлийн нэр: атаархал төрөх, атаа төрөх

Үйлдэгч хүн: Атаархагч хүн, атаач хүн, атаа жөтөөч, атаархуу хүн

Хоршоо үг: Атаархал гомдол, Атаа жөтөө

Өнгөний зүйрлэл засварлах

Монголчууд атаархлыг нүдтэй адилтган холбож "хар атаа жөтөө", "цагаан атаархал" гэж нэрлэдэг. Европчууд ч мөн адил нүдтэй адилтгаж "ногоон атаархал" гэж хэлж ярьдаг байна.

Эмэгтэй хүний атаархлыг хор хөнөөл учруулахгүй байдаг тул "цагаахан атаархал" гэж үздэг хүмүүс бий.

Зүйрлэл хэлц засварлах

  • Тамын тогооны үлгэр
  • Харахын заяа байвч хазахын заяа байхгүй

Үр ашиг засварлах

Зарим судлаачид атаархлыг хөгжлийг хөдөлгөгч хүч болдог гэж үздэг.

Эшлэл үгнүүд засварлах

Александр Солженицын "Бусдад атаархах нь биднийг хамгийн ихээр залгидаг"

Уильям Шекспир "Өө, аз жаргалыг бусдын нүдээр харах нь ямар гашуун юм бэ"

Сальвадоре Натоли "Атаархал гэдэг нь өөрийнхөө хүчгүй байдлын зовлон юм"

Уильям Хазлитт "Атаархал гэдэг нь тодорхой цэгээс цааш харж чаддаггүй сэтгэлийн маш чухал шинж юм"

Атаархагч ба атаархуулагч засварлах

Атаархагч засварлах

Хүн атаархаж яваагаа ч мэдэхгүй тохиолдол байдаг гэж үздэг.

Хувь хүн сэтгэлийн хатгүй, сэтгэлийн тэнхээ сул дорой, сэтгэлийн шарх амссан, гачигдаж зовж байсан, юмаар дутуу өссөн, хайр халамж дутуу хүртсэн зэрэг дурсамжийн атаархал илүү сөрөг болдог гэж үздэг. Тухайлбал: "Яаж энэ хүнийг давах вэ?, Яаж энэ хүнийг унагаах вэ?" зэргээр бодох нь өөрийгөө болоод өрөөл бусдад сөрөг нөлөө үзүүлж байдаг.

Атаархуулагч засварлах

Хүмүүс хэнд атаархдаг вэ, яагаад атаархдаг вэ гэдэгт огт танихгүй хүнд атаархсан тохиолдол бараг үгүй байдаг.

Хүн хамгийн сайн таньдаг, мэддэг хамгийн дотны хүмүүстээ илүү их атаархдаг. Тэр дотны хүмүүс өөрөөс нь илүү их амжилт үзүүлэхэд, илүү ихийг эдэлж хэрэглэхэд, илүү сайхан амьдрахад атаархдаг.

Өсвөр насныханд засварлах

Атаархал маш балчир насанд төлөвшдөг. Тухайлбал: айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд нэгэндээ "чи яахаараа дандаа ээж/аав болдог юм бэ?" гэх мэт.

Насанд хүрэгчдэд засварлах

Атаархал нь хүний амьдралын туршид өөрчлөгдөж байдаг. Бага насандаа атаархаж байсан зүйлс насанд хүрэхэд ор мөргүй болох аль эсвэл улам бүр батажна. Үл ухамсарлах түвшинд хүний сэтгэл зүйг гэмтээж байдаг гэж үздэг.

Мөн үзэх засварлах

Цахим холбоос засварлах

Атаархал бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Атаархал

Атаархал

Хувь хүний хөгжил, Хичээл 7, Атаархал

Та хүнд атаархдаг уу?