[[Ангилал:]]

Асралт хайрхан
Үнэмлэхүй өндөр 2799 м
Байрлал Эрдэнэ сум Төв аймаг
Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Нуруу Хэнтийн нуруу
Солбицол 48° 27′ 56″ У, 107° 24′ 46″ ЗКоординат: 48° 27′ 56″ У, 107° 24′ 46″ З
Асралт хайрхан (Монгол Улс)
Асралт хайрхан (Монгол Улс)
Асралт хайрхан
Асралт хайрхан
Онцлог Хэнтийн нурууны ноён оргил

Асралт хайрхан нь Хэнтийн нурууны ноён оргилын нэр. Далайн түвшнээс дээш 2799 метр өргөгдсөн тус оргил Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино.

Асралт Хайрхан уул нь Хэнтийн нурууны гүн зузаан ой тайгын дунд, ан амьтан шивээлсэн, олон төрлийн жимс, жимсгэнэ ургасан онгон зэлүүд нутагт оршдог.

Төв, Сэлэнгэ, Хэнтий 3 аймгийн, 10 гаруй сумын дамнан орших Хан хэнтийн нуруудын салбар уул юм. Хан Хэнтийн дархан цаазат газарт харьяагдагддаг.

Тайгын болон ойт хээрийн азийн жамъяанмядаг, сибирь удвал, бадгар, даль тэрэлж зэрэг 1150 орчим зүйлийн ургамал; хүдэр, хандгай, халиун буга, хүрэн баавгай, шилүүс, нохой зээх, булга, бор гөрөөс зэрэг 50 гаруй зүйлийн хөхтөн амьтан; гангар хун, халбаган хошуут, цасч дэглий, хар тогоруу, явлаг сар зэрэг 253 зүйлийн шувуу;28 зүйлийн загас бүртгэгдээд байна.

Нутаг дэвсгэрийн хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт харъяалагддаг. Асралт Хайрхан уулаас өмнө зүгт Гурван баянын эхээр Алтан Өлгий, Сайхан сарьдаг, Навтан,Авхан зэрэг далайн түвшнээс 2500 м-ээс дээш өндөрт өргөгдсөн сүрлэг өндөр уулс зэрэгцэн алсаран дүнхийн харагддаг. Энэ уулнаас зүг бүр олон их уул нурууд салбарлан үргэлжилдэг бөгөөд 1,227,074 га газрыг хамардаг.

УБ хотоос 90 гаран км зайтай ч зам бартаа ихтэй учир Улаанбаатараас Асралт хайрхан уулын үндсэн отог хүрэх гэж багадаа л 5–6 цаг орчим цаг явж хүрдэг.

Өвлөөс бусад улиралд машин очих ямарч боломжгүй намаг, шавар ихтэй, зам даваа халтиргаатай, машин явахад маш хүнд замтай.Зуны дэлгэр цагт очвол тохиромжтой ч машин очих ямарч боломж байхгүй.