Асамоа Гьян
Асамоа Гьян (Англи: Asamoah Gyan, 1985 оны арваннэгдүгээр сарын 15-нд төрсөн) нь Ганын хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Сандерлэнд баг болон Ганын шигшээ багийн довтлогч юм. Улсынхаа нийслэл Аккра дахь өсвөр үеийг биеийн тамирын сургуульд хөнгөн атлетикаар хичээллэж байхдаа 100 болон 200 метрийн зайн уралддаг байсан ба 100 метрийн зайг 9.81 секундэд туулж хувийн болон улсын шигшээ багийн дээд амжилтыг тогтоож байсан Гьян 2003 онд Ганын хөлбөмбөгийн Премьер лигийн Либерти Профешионалс багт элсэн орж хөлбөмбөгийн спортод эргэлт буцалгүйгээр орж байв.
Асамоа Гьян Ренн багт, 2008 он. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Асамоа Гьян | ||
Төрсөн огноо | 1985 оны 11 сарын 22 | ||
Төрсөн газар | Гана, Аккра | ||
Өндөр | 1.80 м | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Аль Айн | ||
Дугаар | 3 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2003 | Либерти | 16 | (10) |
2003–2008 | Удинезе | 39 | (11) |
2004–2006 | → Модена (зээл) | 53 | (15) |
2008–2010 | Ренн | 48 | (14) |
2010–2012 | Сандерленд | 34 | (10) |
2011–2012 | → Аль Айн (зээл) | 18 | (22) |
2012– | Аль Айн | 47 | (59) |
Шигшээ баг‡ | |||
2003– | Гана | 77 | (39) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 3. † Гараа (Гоол). |
Клубийн замнал засварлах
Удинезе засварлах
Ренн засварлах
2008 оны долоодугаар сарын 1-нд Асамоа Францын дээд лигийн Ренн багт 4 жилийн гэрээг 8 сая еврогоор байгуулан элсэж байв.[1][2] Гьян энэ багийн нэрийн өмнөөс 48 удаа гараанд гарч 14 гоол оруулжээ.
Сандерлэнд засварлах
2010 оны наймдугаар сарын 31-нд Гьян Сандерлэнд багтай дөрвөн жилийн гэрээг байгуулсан ба ингэхдээ багийн түүхэнд Тоттенхэм Хотспур багаас худалдагдан ирж байсан довтлогч Даррен Бентийн үнийг давж 13 сая фунт стерлингийн үнэд хүрсэн юм.[3] Гьян тус багт 33 дугаарын өсгөлтэйгээр анхны гараагаа 2010 оны есдүгээр сарын 11-нд 1-1 харьцаагаар Уиган Атлетик багтай тэнцсэн тоглолтонд хийж байв.[4] Сандерлэнд дэх анхны гоолоо Лигийн цомын 2010 оны есдүгээр сарын 21-нд Вест Хэм Юнайтед багтай тоглосон тоглолтонд оруулжээ.[5] Харин түүний хоёр дахь болон Премьер лигийн анхны гоол нь 2-0 харьцаагаар Сток Сити багийг хожсн тоглолтонд орсон юм.[6]
Шигшээ багийн замнал засварлах
Гьян шигшээ багийн анхны гараагаа 2003 оны арваннэгдүгээр сарын 19-нд Сомалийн шигшээ багийг 5-0 харьцаагаар хожсон тоглолтонд хийж байв.[7] Цаашлаад тэрээр 2004 оны Зуны олимп, 2008 болон 2010 оны Африк үндэстнүүдийн цом, мөн 2006 болон 2010 оны ДАШТ-д тус тус оролцож байв. ДАШТ-ийг товчхон онцолбол Герман улсад зохиогдсон 2006 оны ээлжит тэмцээнд Гьян E хэсгийн оноолт, Чехийн шигшээ багийн хаалганд тоглолтын 68 дахь секундэд гоол оруулан «тэмцээний хамгийн богино хугацаанд оруулсан гоолын эзэн» болж байв. Харин Өмнөд Африк улсад зохиогдсон 2010 оны ДАШТ-д тэрээр Серби[8], Австрали[9], Америкийн Нэгдсэн Улсын[10] багуудтай хийсэн тоглолтуудад нэг нэг гоол оруулж байлаа. Тус тэмцээнд Гьян багаа дөрөвний нэг шигшээд шалгарахад онцгой гавъяа байгуулсан ч шийдвэрлэх Уругвайн шигшээтэй хийсэн тоглолтонд үндсэн цаг дуусахаас өмнө олж авсан боломжит торгуулийн цохиолтыг алдаж багаа хожигдолд хүргэсэн голлох буруутан болж байв.[11]
Үзүүлэлтүүд засварлах
- 2010 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар.
Баг | Улирал | Лиг[A] | Английн цом | Лигийн цом | Европ | Бусад[B] | Бүгд | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Сандерлэнд | 2010-11[12] | 10 | 5 | 0 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 6 |
Хувийн амьдрал засварлах
Гьяны ах Баффур Гьян нь хөлбөмбөгийн Ганын шигшээ болон Асанте Котоко гэх багт тоглодог.
Түрүү болон шагналууд засварлах
Гана
- Африк үндэстнүүдийн цом Мөнгөн медаль: 2010
- Африк үндэстнүүдийн цом Хүрэл медаль: 2008
Хувийн засварлах
- 2010 оны ДАШТ-ий Тоглолтын онцлох тамирчин (2): Австрали - Серби
- ФИФА Европын Оны шилдэг хөлбөмбөгчинБаллон д'Ор: Дэлхийн шилдэг 23 тоглогчийн нэг
Эшлэл засварлах
- ↑ "Rennes : Asamoah Gyan signe 4 ans". Football365.fr. 11 July 2008. Retrieved 11 July 2008.
- ↑ "Udinese: Asamoah al Rennes per 8 milioni". Il Tempo. 11 July 2008. Retrieved 11 July 2008.
- ↑ "Asamoah Gyan joins Sunderland for record £13m fee". BBC Sport. 31 August 2010. Retrieved 31 August 2010.
- ↑ "Wigan 1 – 1 Sunderland". BBC Sport. Retrieved 11 September 2010.
- ↑ "Scott Parker's dominance helps take the pressure off Avram Grant". The Guardian. 21 September 2010. Retrieved 9 November 2010.
- ↑ "Sunderland 2 - 0 Stoke". BBC Sport. 6 November 2010. Retrieved 9 November 2010.
- ↑ "Ghana 5 Somalia 0". Ghanaweb. 16 November 2003.
- ↑ Serbia 0–1 Ghana BBC Sport, 13 June 2010
- ↑ "Ghana 1–1 Australia". BBC Sport. 19 June 2010. Retrieved 19 June 2010.
- ↑ "USA 1–2 Ghana (aet)". BBC Sport. 26 June 2010. Retrieved 5 July 2010.
- ↑ "Uruguay 1–1 Ghana (4–2 pens)". BBC Sport. 2 July 2010. Retrieved 5 July 2010.
- ↑ "Asamoah Gyan". Sunderland FC. Retrieved 14 November 2010.
Холбоос засварлах
- Асамоа Гьяны замналын талаар Soccerbase вэбсайт дахь
- Асамоа Гьян — National-Football-Teams.com
- Serie A 2006/07 - Gyan ASAMOAH Gazzetta dello Sport
- Asamoah Gyan profile ESPN Soccernet