Артур Валерьевич Дмитриев (Орос: Артур Валерьевич Дмитриев, 1968 оны 1 сарын 21 - ) нь олон улсын тавцанд Зөвлөлт Холбоот Улс, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, Оросын Холбооны Улсыг төлөөлөн тэмцээнд оролцож байсан украйн үндэстэн уран гулгагч юм. Тэрээр өвлийн олимпын наадмаас Наталья Мишкутёнок, Оксана Казакова хэмээх 2 өөр хамтрагчтай оролцон 2 алтан медаль хүртжээ.

Артур Дмитриев

Оксана Казаковатай хамт , 2002 он

Уран гулгалт
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Артур Валерьевич Дмитриев
Төрсөн огноо 1968 оны 1 сарын 21
Төрсөн газар ЗХУ, ЗСБНУкрайн Улс, Киев
Төлөөлсөн улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Хүрэл Халифакс 1990 Хос
Алт Мюнхен 1991 Хос
Европын АШТ
Хүрэл Бирмингем 1989 Хос
Хүрэл Ленинград 1990 Хос
Алт Софи 1991 Хос
Төлөөлсөн улс: Нэгдсэн багНэгдсэн баг Нэгдсэн баг
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Альбервилль 1992 Хос
Дэлхийн АШТ
Алт Оклэнд 1992 Хос
Төлөөлсөн улс: Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгө Лиллехамер 1994 Хос
Алт Нагано 1998 Хос
Дэлхийн АШТ
Хүрэл Лозанна 1997 Хос
Европын АШТ
Алт Лозанна 1992 Хос
Хүрэл Копенхаген 1994 Хос
Алт Софи 1996 Хос
Мөнгө Милан 1998 Хос

Намтар засварлах

Дмитриев Наталья Мишкутёноктой хослон гулгаж, 1992 оны өвлийн олимпод аваргалан, 1994 оны өвлийн олимпоос мөнгөн медаль хүртсэн. Мөн тэд хамтдаа дэлхий, Европын аваргын алдарт хүрсэн билээ.

Мишкутёнок зодог тайлах шийдвэр гаргасны дараа Дмитриев өөр хос олсон нь Оксана Казакова байлаа. Тэдний эхний амжилт нь 1996 оны Европын аварга болсон явдал байв. Улмаар Наганогийн олимпоос алтан медальтай харьсан билээ. Ийнхүү тэрээр 2 өөр хослон гулгагчийн хамтаар олимпод түрүүлсэн анхны эрэгтэй уран гулгагч болсон юм.

Дмитриевийн дасгалжуулагч нь Тамара Москвина.

Гэр бүл засварлах

Тэрээр уран сайхны гимнастикийн дэлхийн аварга Татьяна Дручининатай 1992 онд гэрлэж, 1 хүүтэй болсон. Хүүг нь мөн Артур гэдэг.

Гадаад холбоосууд засварлах

  Commons: Артур Дмитриев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан