Ариана Гранде Бутера (Англи: Ariana Grande Buttera, 1993 оны 6 сарын 26-нд АНУ-ын Флорида муж улсын Бока Ратонд төрсөн) — Америкийн жүжигчин, дуучин юм.

Амжилтын гараа засварлах

Ариана Гранде "Victorious" болон "Sam & Cat" гэх олон ангит инээдмийн киногоор олонд танигдсан ба тэрээр "youtube" хуудсанд өөрийн дуулж буй бичлэгээ тавьснаар хүмүүс түүнийг чамгүй сайн дуулдаг гэдгийг анх мэдэж байсан. Түүний анхны албан ёсны дууны клип "Put your hearts up" нэртэйгээр 2011 онд гарч байжээ. Түүний дараа Ариана өөрийн гэсэн олон хит дуу гаргаснаар олон шүтэн бишрэгчтэй болж, нэр хүнд нь улам өсөж эхэлсэн. Бас тэр кинонд тоглож эхэлсэнээр илүү алдартай болсон юм. Багаасаа дуу хөгжимд дуртай түүний урлагийн гараа Бродвэй театраас эхэлсэн. Тэрээр анхны цомгоо 3 жилийн турш бүтээж гаргасан бөгөөд уг цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 138 мянган хувь борлогдож байжээ. Мөн түүний 2015 оны 4-р сард гаргасан цомог нь гарсан даруйдаа Америкт л гэхэд 600 мянган хувь борлогдсон юм.

Гэр бүл засварлах

  • Эцэг - Эдвард Бутера
  • Эх - Жоан Гранде
  • Ах - Франки Гранде

Аав ээж нь түүний багад салсан нь Ариана Грандэд том саад учруулсан юм.

Баримт засварлах

  • Арианагийн нэрийг “Ориана" гэх хүүхэлдэйн киноны дүрээс сэдэвлэн өгч байжээ.

Уран бүтээл засварлах

Цомог засварлах

  • Yours Truly /2013.09.03/
  • My Everything /2014.08.25/
  • Dangerous Woman /2016.05.20/
  • Sweetener /2018.08.17/
  • Thank U, Next /2019.02.08/
  • Positions /2020/
  • Eternal Sunshine /2024/

Сингл засварлах

  • Almost Is Never Enough /2013/
  • The Way /2013/
  • Baby I /2013/
  • Problem ft. Iggy Azelea /2014/
  • Bang Bang ft. Jessie J, Nicki Minaj /2014/
  • Break Free /2014/
  • Best Mistake /2014/
  • One Last Time /2015/
  • Focus /2015/
  • Dangerous Woman /2016/
  • Be Alright /2016/
  • Into You /2016/
  • Let Me Love You ft. Lil Wayne /2016/
  • Side To Side ft. Nicki Minaj /2016/
  • Everyday ft. Future /2017/
  • No Tears Left To Cry /2018/
  • The Light Is Coming ft. Nicki Minaj
  • God Is a Woman /2018/
  • Breathin' /2018/
  • Thank U, Next /2018/
  • Imagine /2018/
  • 7 Rings /2019/
  • Break Up With Your Girlfriend, I'm Bored /2019/
  • Monopoly ft. Victoria Monet /2019/
  • Boyfriend ft. Social House /2019/
  • Don’t Call Me Angel ft. Miley Cyrus and Lana Del Rey /2019/
  • Stuck with you ft.Justin Bieber/2021/
  • Rain on Me ft.Lady Gaga /2020/
  • Positions /2020/