Аргалант сум нь Төв аймгийн сум юм. Нийслэл Улаанбаатар хотын баруун талд оршино. 1210 км2 газар нутагтайгаас 940 км2 нь бэлчээр, 160 км2 нь тариалангийн талбай юм. 2005 оны байдлаар 387 өрхийн 1892 оршин суугчтай[1]. Сумын төвөөс Улаанбаатар хот[2] хүртэл 82 км зайтай. Тус сум нь 1977 онд Атрын хоёрдугаар аяны үеэр байгуулагджээ.

Аргалант сум
ᠠᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт1,210 км2 (470 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,612
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Бүсийн дугаар+976 (0) 2742

Хүн ам засварлах

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[3]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2013
1,901 1,949 1,903 1,881 1,906 1,955 1,964 1,764 1,585 1,585 2,111

Эдийн засаг, мал аж ахуй засварлах

Эдийн засгийн голлох салбарууд нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, худалдаа, аялал жуулчлал болно. 2004 оны байдлаар 44,000 орчим толгой мал тоологдсоноос 18,000 нь ямаа, 20,000 нь хонь, 2,200 нь үхэр, 4,000 нь адуу, 6 нь тэмээ байв[4]. 2011 онд 74,102 толгой малтай болсноос тэмээ 12, адуу 5036, үхэр 4069, хонь 37382, ямаа 27603 тооны байлаа.[5]

Цахим холбоос засварлах

Төв аймгийн албан ёсны цахим сүлжээ[permanent dead link]

Эшлэл засварлах

  1. "Аймгийн Статистикийн Газар" (PDF). Archived from the original (PDF) on 2008-05-28. Retrieved 2008-05-28.
  2. нарийвчилбал, Сүхбаатарын талбай
  3. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)
  4. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.109
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named стат2011