Аохан[1] нь Өвөр Монголыг бүрдүүлэгч овгийн нэг юм. Аоханыг анх Батмөнх Даян хааны хөвгүүн Гэрболд өвлөн авчээ. Түүнээс хойш Боди Алаг хааны дүү Алима ноёны хоёрдугаар хүү Буйман Түшээт ноёны ахмад хөвгүүн Дайчин дүүрэн ноён Аоханыг захирах болов. Аохан нь Мин улстай худалдаа арилжаа хийдэг байсан бөгөөд тус аймаг 5000 орчим цэрэгтэй байжээ. Аохан нь Ляо голын сав дагуу нутаглаж, Монголын их хааны шууд захиргаан дахь Цахар түмний харьяат 8 отгийн нэг болжээ. 1627 онд Аоханы Соном дүүрэн, Сэцэн зоригт нар аймгаа авч Лигдэн хааныг орхиж, Хожуу Алтан улсад дагаар оржээ.[2]

Сэцэн зоригтыг нас барсны дараа Манж Чин улсаас түүний хүү Бандид манж гүнжийг гэргий болгон өгч, эфү болгожээ. 1636 онд Аоханыг 1 хошуу болгож, Сэцэн зоригтын хүү Банди ноёнд жюнь вангийн хэргэм шагнажээ.[3]

Чин улсын эцэс үед Аоханд дахин 1 хошуу байгуулж, Аоханы 2 хошууг Зуу-Удын чуулганд захируулсан.[4]

Эшлэл засварлах

  1. Нэрний утга нь монгол бичгийн Уухан буюу ууган гэсэн үг юм. Учир нь монголчууд Ао эгшигийг урт Уу эгшигээр дууддаг.
  2. https://mongoltoli.mn/history/h/375
  3. https://mongoltoli.mn/history/h/375
  4. https://mongoltoli.mn/history/h/375