Ангар мөрөн (Орос: Ангара́) —ОХУ-ын Зүүн Сибирь дахь Байгал нуураас эх авдаг цорын ган мөрөн. 1779 км урсаад Енисейд цутгадаг мөрөн. ОХУ-ын Эрхүү муж, Красноярскийн хягзаарын нутгаар урсдаг мөрөн.

Ангар мөрөн
Орос: Ангара
Ангар мөрөн
Ангар мөрний ай сав
ЭхБайгал нуур
АдагЕнисей мөрөн
Усаа цуглуулдаг орнуудОросын Холбооны УлсОросын Холбооны Улс Оросын Холбооны Улс
БайршилЭрхүү муж, Красноярскийн хязгаар
Том хот: Эрхүү, Ангарск, Братск
Дундаж хот: Усть-Илимск
Урт1779 км[1][2]
Туул гол ба Сэлэнгэ мөрнийг оруулан тооцвол 3.500 км
Дээд Ангар мөрнийг тооцвол 2.830 км[3]
Эхийн өндөр455,5 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин)
Адгийн өндөр≈ 76 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин)
Өндрийн ялгаа≈ 379,5 м
Урсацдундаж 4530 м³/с
Ус цуглуулах талбай1.039.000 км²[1][2]
Голын системЕнисей мөрөнУмард мөсөн далай
Зүүн цутгалуудЭрхүү гол, Китой гол, Их Бүлэн гол, Их Бүлэн гол, Ока гол, Ия гол, Кова гол, Мура гол, Тасеева гол
Баруун цутгалуудИлим гол, Чадобец гол, Иркинеева гол, Каменка гол, Ката гол, Куда гол, Оса гол, Ида гол

Ангар мөрөн дээр Эрхүүгийн, Братскийн, Усть-Илимын болон Богучаны зэрэг 4 Усан цахилгаан станцууд барьсан байна.

Энэ мөрөнгийн эрэг дээр оросын Эрхүү, Ангарск, Усолье-Сибирское, Свирск, Братск, Усть-Илимск, Кодинск зэрэг хотууд байралдаг байна.

Байгаль орчны бохирдол засварлах

Ангар голын эрэг дээр олон аж үйлдвэрүүд төвлөрч байгаа нь байгалийн бохирдолын асуудлуудыг бий болгож байгаа бөгөөд үүний дотор бохирдсон бохир усыг урсгаснаас байгалийн усны чанар муудаж байгаа нь түгшүүр зарлаж байна.

Тус бүс нутагт дахин боловсруулсан болон дахин боловсруулсан усан хангамжийн эзлэх хувь бага байна; олон хотуудад цэвэрлэх байгууламжууд хэт ачаалалтай, үр ашиггүй ажиллаж, шинээр барих ажил бараг зогсоод байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Ангар мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Ангар мөрөн, Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Ангар мөрөн өгүүллэгийн тухай хуучин байсан мэдээлэл, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)
  2. 2.0 2.1 Ангар мөрөн Оросын Холбооны Улсын Ус Зүйн Лавлах (оросоор)
  3. Дээд Ангар мөрний урт нь 438 км, эндээс дээш Байгал нуураар дайран урсах урсгал нь ойролцоогоор 600 км, нийлээд ойролцоогоор 1.049 км болно. Жинхэнэ дээд эх хэсэг болох хамаагүй том Сэлэнгэ мөрөн нь хамгийн урт урсгал болох бөгөөд энэ нь Туул гол ба Орхон голын хамтаар 819 км байна. Энэ урсгалын (Байгал нуурыг дайран өнгөрөх 130 км-ийг оруулаад) уртаар нь тооцвол ойролцоогоор 1.710 км болох юм.