Амарбаясгалант хийд

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм.

Амарбаясгалант хийд
Хийдийн гол дуган
Товч мэдээлэл
БайрлалМонгол улс, Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
Байгуулсан ньНайралт төв
Байгуулагдсан1727-1736 он
Сэргээгдсэн1977 он
ХөлгөнИх хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, УрсгалШарын шашин-Гэлүгба
ШинэчилсэнСахил санваар-Гэлэн,Гэцэл
Хамба ламЛувсан Молом
Лам хуврагын тоо30
Амарбаясгалант хийд

Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж, тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.

Тус хийд нь зургаан гол аймаг, 6000 орчим ламтай, Дэжидлин, Сангай, Пунцаглин зэрэг нэртэй аймагтай, нэг аймаг 500 орчим хуврагтай байжээ. Мөн Мамба, Зурхай, Жүд, Ламрим, Цогчин, Чойр зэрэг сургууль, дацантай. Тэдгээрт бурхны шашны ном сургалт явуулж байлаа. Хамгийн гол хурал нь Өндөр гэгээн Занабазар, дөрөвдүгээр Богд Жибзундамба нарын чандрын өмнө тахил өргөх ёслол ажээ. Энэ хуралд хамгаас хүндтэй таван лам ээлжилж оролцох ба доод дэсийн лам нар энэ хуралд оролцох эрхгүй байжээ. Хийдэд жил бүрийн 6 сарын шинийн 15-нд Майдар эргэх, 6 сарын 27-нд цам бүжиглэх ёслол болдог байв. Хийд нь гадуураа давхар хэрмэн хашаатай бөгөөд хэрмийн дотор, гадар хоёр талаар хур борооны ус зайлуулах сувагтай байжээ.

1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207 м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.[1] 1943 онд хийдийг улсын хамгаалалтад авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн юм.

Эшлэл засварлах

  1. Ориго.мн сайтын мэдээлэл: Амарбаясгалант хийд (Memento 10. Есдүгээр сар 2011 цахим архивт)

Цахим холбоос засварлах

  Commons: Амарбаясгалант хийд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан