Алфа Ромео 8C Италийн автомашин үйлдвэрлэгч Алфа Ромео компанийн 1931-1939 оны хооронд үйлдвэрлэсэн тэрэг юм. Энэ тэрэг нь 6C загварын сайжруулсан загвар боловч 6C загварыг 8C загвартай зэрэгцүүлэн цаашид үйлдвэрлэсэн байдаг. 8C гэсэн товчлол нь найман цилиндр гэсэн үг юм.

Алфа Ромео
Алфа Ромео 8C 2900 Берлинетта
Алфа Ромео 8C 2900 Берлинетта

Алфа Ромео 8C 2900 Берлинетта

8C
Үйлдвэрлэсэн хугацаа: 1931–1939
Ангилал: Дээд ангилал
Их биеийн хэлбэр: Купье, спорт, кабрио
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
2.3 литр (104 кВт)
Урт:
Өргөн:
Өндөр:
Тэнхлэг хоорондын зай: 2750 мм
Хоосон жин: ≈ 1000 кг
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй
Алфа Ромео 8C 2300, (1933 он)

8C 2300 засварлах

Цилиндрийн багтаамж нь эхэндээ 2336 см3 байв. Тиймээс эдгээр тэрэгнүүдийн нэр нь 8C 2300 гэсэн нэртэй байлаа. Найман цилиндрт хөдөлгүүр нь хоёр дөрвөн цилиндрт хөдөлгүүрийг холбосноор бий болжээ. Хоёр дээрээ байрлалтай тахир гол болон хөнгөнцагаанаар хийсэн цилиндрийн толгой спорт загварын хийцийг илэрхийлэx гол хийц байв. Цувралаар үйлдвэрлэсэн хөдөлгүүрүүд нь 142 м.x.-тэй байсан бол Монцагийн уралдаанд зориулсан загвар нь 178 м.x.-тэй хөдөлгүүртэй байв.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Алфа Ромео 8C – Викимедиа дуу дүрсний сан