Алфа Ромео моторт спорт

Италийн автомашин үйлдвэрлэгч Алфа Ромео нь бараг зуун жилийн хугацаанд авто спортын түүхийг бичсэн юм. Ер бусын хөдөлмөр, зүтгэл болоод олон олон амжилт нь тэдний авто спортын урт түүхийг тодорхойлдог. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөөс эхлээд л гран-при буюу их шан уралдаанд оролцож байсан нь Скудериа Феррари багийн үндэс суурь болжээ. Дайны дараа Алфа Ромео моторт спортын үйл ажиллагаагаа Формула-1-ээр үргэлжлүүлсэн ба тус төрөлд анхандаа энэ компани мөн л илт давамгай байлаа. 1951 оны дэлхийн аварга цолны эзэн болсоныхоо дараа Алфа Ромео урт хугацаанд Формула-1-ээс хөндийрчээ.

Aлфа Ромео моторт спорт
Бүтэн нэрAлфа Ромео моторт спорт
Компанийн төвИталиИтали Итали, Милан
КомпаниАлфа Ромео С.п.А.
Статистик
Анхны гран при1950 оны Их Британийн гран-при
Оролцсон уралдаан110
Зохион
бүтээгчийн ДА
Жолоочийн ДА2 (1950, 1951)
Уралдааны ялалт10
Оноо214
Поле байрлал12
х.х.у. тойролт14
Сүүлчийн гран при1985 оны Австралийн гран-при

Дайны өмнөх үе засварлах

Компани үүсгэн байгуулагдсаны дараа жил буюу 1911 онд Алфа Ромео анхны загвар А.Л.Ф.А 24 HP-р Тарга Флориод оролцов. Тун удалгүй Алфа моторт спортод нэр хүнд нь дээшлэн, шинээр гарч байгаа цуврал тэрэгнүүдэд ч тэр хэмжээгээр нөлөөлж байв.

Цахим холбоос засварлах

  Commons: Alfa Romeo racing cars – Викимедиа зураг, бичлэг, дууны сан