Алтанбулаг сум (Төв)

Алтанбулаг сумМонгол улсын Төв аймгийн сум. Төв аймгийн өрнө-өмнө биед Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Баянхангай, Аргалант гэсэн найман сумаар хүрээлэгдэн 5,668 хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэн оршдог.[1]

Алтанбулаг сум
ᠠᠯᠲᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Бор-Өндөр нэртэй байгуулагдсан1936 он
Алтанбулаг нэртэй болсон1959 он
Газар нутаг
  Нийт5,668 км2 (2,188 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,264
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Бүсийн дугаар+976 (0)2741

1936 онд Шархайн хөндийн хойд энгэр Бор өндөр уулын өвөрт Данжаалангийн жасын суурин дээр төвлөн Бор-Өндөр нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1956 оны өөрчлөн байгуулалтаар Сэргэлэн суманд нийлүүлэгдсэн ч удалгүй 1959 онд Алтанбулагийн амны Туулын дэнж дээр нүүн төвлөж Алтанбулаг нэрээр сэргээн байгуулагдав. Түүнээс хойш ахиж өөрчлөгдөөгүй.[2]

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[3]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
3,363 3,150 3,063 3,144 3,149 3,079 3,044 3,059 2,918 2,996

Мөн үзэх засварлах

Эшлэл засварлах

  1. "Сумын танилцуулга". Archived from the original on 2013-03-18. Retrieved 2012-12-16.
  2. Манай нутгаар зочлоорой.
  3. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)