Азийн үчимбэр (Acinonyx jubatus venaticus) одоо Ираны үчимбэр гэгдэх болсон, Энэтхэгт саяхан устсан боловч Энэтхэгийн үчимбэр нэрээр мөн нэрлэгдэг.

Азийн үчимбэр
Энэтхэг дэх Азийн үчимбэрийн зураг
Энэтхэг дэх Азийн үчимбэрийн зураг
Ховордолтын зэрэглэл

Нэн ховор (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Дэд овог: Felinae
Төрөл: Acinonyx
Зүйл: Үчимбэр
Дэд зүйл: Азийн үчимбэр
Латин нэр
Acinonyx jubatus venaticus
(Гриффит, 1821)
Ижил утгатай нэршил

Acinonyx jubatus raddei
(Хилцхаймер, 1913)

Азийн үчимбэр өдгөө зөвхөн Иранд байдаг, үчимбэрийн нэн ховор дэд зүйл юм. Пакистаны баруун өмнөд хэсгээр хаа нэг тааралдана. Өргөн уудам элсэн цөлд, энд тэнд алаг цоог нутаглана. Урьд нь Баруун Өмнөд Азид Арабаас Афганистаныг оруулаад Энэтхэг хүртэл өргөн уудам нутагт тархаж байсан олон тоо толгойтой, түгээмэл байсан амьтан сүүлийн зууны турш эрс хорогдон, ихэнх нутагт устаж үгүй болжээ. Хамгийн сүүлийн судалгаанаас үзэхэд дөнгөж 70-100 Азийн үчимбэр байгаагийн ихэнх нь Иранд байгаа ажээ. Энэ тоог сүүлийн 10 жилийн турш Ираны элсэн цөлд амьдардаг газраар нь камер урхи тавьж судалсны үр дүнд тогтоосон.[2] Өдгөө Иранд мийнхэн овгийн том амьтдаас Азийн үчимбэр, Персийн ирвэс хоёр л үлдсэн[3]. Нэгэн үе ихэд тархаж байсан Каспийн бар, Азийн арслан сүүлийн зуунд энэ нутаг устаж үгүй болсон. Азийн арслангийн хувьд Энэтхэгт л цөөн тоотой үлджээ.


Эшлэл засварлах

  1. Jowkar, H., Hunter, L., Ziaie, H., Marker, L., Breitenmoser-Wursten, C. & Durant, S. (2008). Acinonyx jubatus ssp. ventaticus. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 4 February 2009-д авсан.
  2. "Iranian Cheetah Society". Archived from the original on 2009-03-21. Retrieved 2009-02-27.
  3. United Nation Development Program UNDP

Гадны холбоос засварлах