Ажай тайж

Хар Хүчүг Хунтайжийн хүү

Ажай тайж[1] нь (1399-14?), Хиад боржигин Элбэг хааны хүү эсвэл дүү гэх ХарХүчиг Дүүрэн төмөр хунтайжийн хатан Өлзийт Хообэхи-гээс төрсөн.

Намтар засварлах

Түүнийг эхийн гэдсэнд байхад нь Элбэг хааны зарлигаар Чоросын Хуухай Даюу эцгийг нь хороож, эхийг нь Элбэг хаанд өгсөн. 1399 онд Элбэг хаан, Өлзийт гоо хатныхаа үгэнд итгээд, Хуухай даюугийн арьсыг өвчин алсан. Үүндээ харамсаж Хуухай даюугийн хүү Батулад, Дөрвөн Ойрдыг захируулахаар чинсан цол өгч явуулсан. Энэ явддаас болж, Монгол улс 2 хэсэг болж, 100 гаруй жилийн дотоодын дайн гарсан. Нялх ахуйд нь Үгэчи хашиха хөвүүнчлэн өсгөж, баруун монголчуудын дунд өсч хүмүүжсэн бололтой. Түүний намтар их бүрхэг байдаг нь эрх мэдэлгүй байсантай холбоотой юм. Мөн хэзээ нас барсан нь тодорхойгүй үлдсэн. Түүний гурван хүү Тогтобух, Агваржин, Мандуул нар нь Монголын их хааны тамгыг атгаж байсан юм.

Холбоотой мэдээлэл засварлах

Эшлэл засварлах

  1. Ажай тайжийг Монголын ихэнх сурвалжид Хорчины Адай хааны нэртэй адилтгаж үзээд, түүнтэй андуурч, Адай ба Ажай нарыг нэг хүн гэж үзсэн тохиолдол их байдаг. Гэтэл Ажай тайж бол Ойрад нутагт сууж байсан Хиад Боржигин овгийн хүн юм. Адай тайж нь 1425 оны орчимд их хаан болсон, Хавт Хасарын угсааны Боржигин овгийн хүн юм.