Адольф Виклунд (1879 оны 6-р сарын 5-нд Ланнерэруд, Вармандад - 1950 оны 4-р сарын 2-нд Стокхольм ) Шведийн хөгжмийн зохиолч, удирдаач байсан. Түүний аав органист байсан. Стокхольмийн хааны хөгжмийн коллежийг төгссөнийхөө дараа органист а хөгжмийн багшаар ажилласан. Виклунд шведэд төгөлдөр хуур суралцах тэтгэлэгээр шагнагдсан ба дараа нь Парист байсан. 1902 онд төгөлдөр хуурын анхны гоцлол тоглолтоо хийсэн ба өөрийн төгөлдөр хуурын до мажорын 1-р концертоо /опус 1/ тогложээ.

Адольф Виклунд (1920)

1911 оноос хойш тэрээр голчлон удирдаачаар ажилласан. Тэрээр 1911-1924 онд шведийн хааны найрал хөгжмийг удирдаж, 1923 онд шведийн хааны театрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 1938 он хүртэл Стокгольмийн нийтийн концертийн үндсэн удирдагчаар ажиллаж байжээ. [1]

Виклундийн зохиолууд нь романтик ба үндэсний стильтэй. Түүний сүүлчийн бүтээлүүдэд импрессионизмын нөлөө харагддаг. Түүний зохиолууд нь нь Шведийн хөгжимд маш их нөлөө үзүүлсэн. Хоёр төгөлдөр хуурын концерт, "Зуны шөнө ба нар мандах" (Sommarnatt och soluppgång) нэртэй симфони найраглал мөн симфони ба хийлийн соната бичсэн. [2]

Эшлэл засварлах

  1. "Adolf Wiklund pages at Swedish Music website".
  2. Бертил Wikland, "Adolf Wiklund". Хөгжим ба Хөгжимчдийн Шинэ Гранд толь бичиг . Лондон: Макмиллан, 2001.