Агваансамдангийн Сүхбат

Агваансамдангийн Сүхбат (1971-06-30 ) нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх, мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдон ажиллаж байв.

Агваансамдангийн Сүхбат
Төрсөн өдөр1971 оны 6 сарын 30 (1971-06-30) (52 настай)
Төрсөн газарМонгол улсын Төв
аймгийн Сэргэлэн сум
Алдар цол
Бөхийн цолДархан аварга
Дууддаг нутагТөв аймгийн Сэргэлэн сум
Цол ахисан он жил
Дархан аварга цол олгов2014
Даян аварга2007
Далай аварга2004
Улсын аварга2001
Улсын арслан2000
Улсын заан1997
Улсын начин1993
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн3 (2000, 2001, 2004)
Шөвгөрсөн11 (1993, 1997, 1998, 1999, 2000,
2001, 2002, 2003, 2004,
2005, 2006 Допинг!)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн2 (1999, 2001)
Үзүүрлэсэн1 (2003)
2014-7-11-ний байдлаар мэдээлэв.


Тэрээр Монголын үндэсний бөхийн барилдаадн "6 залуу заан" хэмээх нэгэн үеийг эзэлсэн, үзэгчдийг шуугиулж барилдаж байсан 6 бөхийн нэг бөгөөд эдгээр заануудаасаа анх удаа Улсын наадамд түрүүлж Монгол улсын Арслан болж байсан.


2001 оны наадамд 10 даван түрүүлсэн ба ингэхдээ тухайн үеийн 12 удаа Төрийн баяр наадамд түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргаар давж аварга болж байв. 2001 оны наадамд 9-ийн даваанд барилдахдаа тухайн үеийн Монгол улсын заан Г.Өсөхбаярт барилдааны дараа тийрүүлэн өшиглүүлж наадмыг 2 цаг хэртэй удаашруулж байв. Энэ нь улсын наадамд хоёр бөх хоорондоо барилдаад танхайн үйлдэл гаргасан анхны тохиолдол байв.

2006 оны наадамд бөхийн спортоос зодог тайлж буйгаа зарлаж мөн л наадамд шуугиан тарьж байв.

2014 оны наадамд Дархан аварга цолтойгоор барилдан Г.Өсөхбаяр аваргатай "Зүүний магнай" булаацалдан улмаар маргаан үүсэж Зүүний магнайд А.Сүхбат гарснаар эрэмбээ батлан протоколд тэмдэглүүлэн үлджээ. Тухайн наадмын 3-ын даваанд А.Сүхбат нь Г.Өсөхбаярыг амласан явдал нь Дархан аварга Дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байв. Тус барилдаанд тэрээр барилдалгүй тахимаа тайлж өгсөн.

2015 оны наадамд дахин барилдана гэдгээ хэвлэл мэдээллээр зарласан боловч түүнд Зүүний магнайг өгөхгүй гэх эсэргүүцэл Бөхийн холбоо, Наадмын бөхийн хороонд байсан тул барилдаагүй болно.

Уг маргаан нь Монгол бөхийн дүрэм нь бөөрөнхий, тойруу утгаараа яаж ч тайлбарлаж болох гэдгийг харуулсан явдал болсон юм.

2022 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор мөн л Зүүний магнайд гарах гэсэн боловч Г.Өсөхбаяр түрүүлэн гарч тэрээр зүлэг ногоон дэвжээнд хүндэтгэл үзүүлэн барилдалгүй өнжив.

Амжилт засварлах

Үндэсний бөх засварлах

Сонирхогчдын сүмо бөх засварлах

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлсэн.

Чөлөөт бөх засварлах

1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.


Үндэсний бөхийн амжилт засварлах

Агваансамдангийн Сүхбат[2]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2014 Улс 512 Улсын Дархан Аварга 2 Улсын Дархан Аварга Үндэсний их баяр наадын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон цол ахисан.[3]
2013 Улс 512 Улсын Даян Аварга Зодог тайлсан.
2012 Улс 512 Улсын Даян Аварга Зодог тайлсан.
2011 Улс 1024 Улсын Даян Аварга Зодог тайлсан.
2010 Улс 512 Улсын Даян Аварга Зодог тайлсан.
2009 Улс 512 Улсын Даян Аварга Зодог тайлсан.
2008 Улс 512 Улсын Даян Аварга Зодог тайлсан.
2007 Улс 512 Улсын Далай Аварга Улсын Даян Аварга Цол нөхөж олгосон.
2006 Улс 1024 Улсын Далай Аварга 6 Цогт Гарамгай
2005 Улс 512 Улсын Далай Аварга 6 Үнэн Зоригт
2004 Улс 512 Улсын Аварга 9 Улсын Далай Аварга
2003 Улс 512 Улсын Аварга 7 Өлзий Бадрах
2002 Улс 512 Улсын Аварга 7 Хуйрнан Шуугигч
2001 Улс 1024 Улсын Арслан 10 Улсын Аварга
2000 Улс 512 Улсын Заан 9 Улсын Арслан
1999 Улс 512 Улсын Заан 5 Саруул Сайжрах
1998 Улс 512 Улсын Заан 6 Үлэмж Бадрах
1997 Улс 512 Улсын Начин 7 Улсын Заан
1996 Улс 512 Улсын Начин Өнжсөн
1995 Улс 512 Улсын Начин 3
1994 Улс 768 Улсын Начин 4
1993 Улс 512 Аймгийн Арслан 6 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Эшлэл засварлах

  1. "А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олгов". http://www.president.mn/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар. Retrieved 2014 оны 7 сарын 7. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); External link in |work= (help)
  2. "Агваансамдангийн Сүхбатын амжилт". devjee.mn.
  3. "А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга боллоо". ikon.mn. 2014-07-07.

Холбоос засварлах