Агаарын фронт — Хоёр өөр төрлийн агаарын массын хоорондох хил заагийг хэлнэ. Энэ нь температур ба чийгээрээ ялгаатай агаарын массуудын нийлж буй харьцангуй нарийн бүс юм. Агаарын массын хэмжээнээс хамаарч фронт 15-200 км өргөн байдаг ч түүнийг цаг агаарын зураг дээр шугаман таних тэмдгээр дүрсэлдэг. Харин урт нь хэдэн мянган км хүрнэ. Агаарын фронтод энергийн нөөц их хуримтлагдаж агаар мандлын үйл явцууд онцгой идэвхижин цаг агаарын элементүүд эрс өөрчлөгдөнө.[1][2]

Цаг агаарын байдлыг газраас ажиглаж тодорхойлж болох хэдий ч төдийлөн сайн биш.

Фронтын гадарга нь үргэлж хүйтэн тал руугаа налуу, дулаан агаарын доогуур шургалсан байдалтай байх ба налуугийн өнцөг маш бага, 10-аас ч бага буюу 1 км-т 100 м байна. Иймд фронтын гадарга нь фронтын шугамнаас 200 км зайд 1-2 км өндөрт байна. Фронтын гадаргын дэлхийн гадаргатай огтлолцсон хэсгийг фронтын шугам гэдэг.Иш татахад гарсан алдаа: The opening <ref> tag is malformed or has a bad name[3]

Фронтын өргөн газар орчимд хэдэн 10 км, урт нь хэдэн зуу, мянган км хүрнэ.

Агаарын массын байрлал.

Ангилал засварлах

Хэрэв агаарын урсгал фронтын гадаргын дагуу хоёр талаар нь урсвал фронт тогтвортой, перпедикуляр чиглэвэл аль хүчтэй байгаад нь туугдан шилжинэ. Үүнээс болж өөр температуртай агаарын массын хооронд үүссэн фронтыг дулаан ба хүйтэн фронт гэж ангилна. Энэ нь голдуу сэрүүн өргөрөгт тохиолдоно. Хүйтэн агаар фронтын гадаргын үргэлж доогуур нь, дулаан агаар дээгүүр нь байрладаг.Иш татахад гарсан алдаа: The opening <ref> tag is malformed or has a bad name

Дулаан фронт засварлах

Дулаан агаарын масс идэвхитэй үед үүсэх бөгөөд дулаан агаар хүйтэн агаарын зүг шилжихийг хэлнэ. Дулаан агаар хөнгөн учир хүйтэн агаарын дээгүүр аажмаар шилжиж, улмаар адиабатаар хөөрч конденсаци үүсгэнэ. Дулаан фронтын үед голдуу давхраат үүлс (борооны давхраат, өндрийн давхраат, сэмжин давхраат) үүсэх ба их талбайг хамарч урт хугацаанд үргэлжилсэн шиврээ, зөөлөн тунадас орно. Энэ шилжин ирж буй дулаан агаар тогтвортой байгаагийн шинж юм. Заримдаа дулаан фронт нь борооны бөөн үүл үүсгэж аянга цахилгаан бүхий аадар ширүүн тунадас ордог. Энэ нь дулаан фронт тогтворгүй байх үед тохиолдоно.

Хүйтэн фронт засварлах

Хүйтэн агаар дулаан агаар луу шилжиж буй үед үүснэ. Хүйтэн агаар хүнд учир дулаан агаарын доогуур шурган түүнийг түлхэж өргөдөг. Иймд хүйтэн фронтын гадаргын налуу нь 1:100 байна.

Хүйтэн фронтын үед үүсэх тунадас нь бага талбайг хамран богино хугацаанд үргэлжлэх боловч эрчим ихтэй.[4] Энэ үед заримдаа өндрийн бөөн үүл үүснэ. Хүйтэн фронт өнгөрсний дараа тэнгэр цэлмэнэ. Агаар адиабатаар халах боловч гадаргын температурт тун өчүүхэн бага нөлөө үзүүлнэ.

Хэрэв хүйтэн фронт дулаан фронттой нэгдэн нийлбэл нийлмэл фронт үүснэ.

Эшлэл засварлах

  1. Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 135.
  2. Samuel Miller. "Lesson 7: Clouds and Precipitation". Archived from the original on 2005-01-11. Retrieved 2011-07-08.
  3. David Roth. "Unified Surface Analysis Manual" (PDF). Hydrometeorological Prediction Center. Retrieved 2006-10-22.
  4. Chris C. Park (2001). The environment: principles and applications. Psychology Press. p. 309. ISBN 978-0-415-21771-2. Retrieved 2010-12-17.

Ном зүй засварлах

  • (1999). Air Apparent: How Meteorologists Learned to Map, Predict, and Dramatize Weather. University of Chicago Press, Chicago.

Цахим холбоос засварлах