Автомашины дугуй

иж бүрэн машины дугуйны нэг хэсэг

Автомашины дугуй нь обуд болон дугуй, дотор хаймар зэргээс бүрдэнэ. Автомашины дугуй нь явж буй зам болон тээврийн хэрэгсэл хоёрыг холбогч гишүүн юм. Дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн явалтанд ихээхэн нөлөөтэй. Дугуйг ямар замд ашиглах, хэр зэргийн температур болон ачаалалд ашиглахаас нь хамааруулан үйлдвэрлэдэг. Жишээ нь төв европод ашиглагдаж байгаа автомашинууд нь ихэвчлэн асфальтан замд ашиглагдах ба замын гадаргын температур нь -15 °С -ээс +60 °С хооронд байна. Замуудын чийглэгийн хэмжээ харилцан адилгүй байхаас гадна өвлийн улиралд шинэ орсон цас эсвэл дагтаршсан цас болон мөсөөр хучигдсан ч байна. Онолын хувьд энэ бүх замд тохируулан хийсэн дугуй байх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлтийн өртөг болон амьдралын хугацааг нь чухалчлан авч, аль болох өргөн хүрээг хамруулан ашиглах зорилготойгоор дараах төрлийн дугуйг үйлдвэрлэдэг.

Автомашины дугуй

Европын холбооны улсуудад 2012 оны арваннэгдүгээр сарын 1-с эхлэн автомашины дугуй үйлдвэрлэгчид тухайн үйлдвэрлэж буй дугуйныхаа түлшний хэрэглээ, норсон үеийн гулсахгүй байх чанар болон чимээний ангилал зэрэг мэдээллийг заавал тогтсон шошгон дээр тавих шаардлагатай болсон.

Хэрэглээгээр нь дугуйг төрөлжүүлэх нь засварлах

 
Зуны дугуй
 
„Хадаастай дугуй“
 
Хадаастай дугуй хэрэглэсэн үед наах наалга тэмдэг
 
Ослын гүйлттэй дугуйн зүсэлт, обудны гадуур давхар гүйлтийн тулагч каучук резин цагирагтай

Зуны дугуй засварлах

Зуны дугуйг ямар ч цас болон мөсний гулгаатай үед хэрэглэхгүйгээр тооцон үйлдвэрлэдэг. Түүнийг хийсэн резиний хольц нь өндөр температурын халалтанд зөөлрөхгүй, мөн өндөр хурдтай явахад элэгдэл харьцангуй бага байдаг. Үйлдвэрлэгчид дугуйг үйлдвэрлэхдээ өөр хоорондоо эсрэгээр нөлөөлөх шинж чанаруудыг сонгон, тус шинж чанаруудын аль алинд тохирсон оновчтой шийдэл гарган үйлдвэрлэхийг эрмэлздэг. Үүний жишээнд дугуйн өнхрөлтийн эсэргүүцлийг аль болох багасгах, гэхдээ барьцалдаx үрэлтийн хэмжээ сайн байх (нойтон зам дээр газартай барьцалдах чанар) шинж чанар гэх мэт.

Өвлийн дугуй засварлах

Олон улсууд тодорхой хугацаанд замын төлөв байдлаас шалтгаалан өвлийн дугуйг заавал хэрэглэх шаардлага тавих болсон.

Өвлийн дугуйг бага температур болон цас, мөстэй замд зориулан хийсэн байдаг. Түүний резиний хольц нь хүйтний улиралд хүч дамжуулахад (шүдний тусламжтай газрыг маажин) хангалттай уян налархай шинж чанартай байна. Өвлийн дугуйг M+S (англ. Mud and Snow, монг. шавар болон цас) гэсэн тэмдэгээр тэмдэглэдэг. Өвлийн дугуйг европын холбооноос 1992 онд тодорхойлсон тодорхойлолтод: «"M+S" тэмдэгээр тэмдэглэсэн өвлийн дугуйны газартай харьцаx эргэлтийн талбайн хээ болон бүтэц нь цас болон шавартай замд зориулагдсан учир хэвийн дугуйнаас илүү явалт- болон зүтгэлтийн шинж чанарыг үзүүлэх ёстой. Мөн түүний хээ нь хэвийн дугуйнаас өргөн, хээ хоорондын зай томтой байхаас гадна хээний гүн нь бас гүн суусан байх шаардлагатай"»[1] хэмээн тодорхойлжээ.

Хэдийгээр "М+S" дугуйг ийнхүү тодорхойлсон боловч (2013 оны байдлаар) ямар нэг хуулиар хамгаалсан "хээтэй" өвлийн дугуй байхгүй учир хальтиргаа гулгаатай замд ашиглахад тохиромжгүй дугуйнд ч энэ тэмдэгийг хэрэглэсэн байдаг. Дан ялангуяа америкийн болон хятадын дугуйн үйлдвэрлэгчид энэ тэмдгийг зуны дугуйнд ч бас хэрэглэсэн байдаг аж.[2][3]

Уул болон цасан ширхэг бүхий тэмдэгийг америкийн зам тээврийн байгууллага нь цас болон шавартай замд туршилт хийн, харьцуулсан дугуйнаас хамгийн багадаа 7%-ийн зүтгэлтийн шинж чанараар илүү тохиолдолд тус тэмдэгээр тэмдэглэдэг байна. Өвлийн дугуй нь зуны дугуйтай харьцуулахад түүний хээ нь хавьгүй олон байхаас гадна нийт хээний харьцах ирмэгийн урт зуны дугуйны харьцах ирмэгийн уртаас хамаагүй их байснаар сул газарт илүү барьцалдаx шинж чанарыг үзүүлдэг.

Хүйтний улиралд, гэхдээ хуурай цаг ууртай байх үед дугуйны даралтыг 0,2-0,3 бар даралтаар илүү хийлж явах шаардлагатай бөгөөд үүний учир нь үйлдвэрлэгчийн тооцоолсон, явалтын үед халалтаар үүсэх даралтын хэмжээг зунаас дугуйнаас хамаагүй бага авсантай холбоотой байдаг. Харин цас болон шавартай замд мэдээжийн хэрэг дугуйн хийний даралтыг багасгах ёстой.

Цөөн тооны бартаат замын тэрэг нь гулгаатай болон шавартай замд явахдаа дугуйныхаа хээг автоматаар тохируулах системтэй байдаг. Ер нь автомашиныг элс эсвэл шаварт суусан тохиолдолд хөтлөх дугуйны хийг багасгах нь тус болох талтай.

Зуны дугуйг бодвол өвлийн дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасны дагуух хурдны индекс бүхий дугуйнаас бага хурдны индекстэй дугуйг хэрэглэж болдог. Гэхдээ энэ тохиолдолд "M+S" гэсэн тэмдэгтэй дугуйг ашиглах зүйтэй (дөрвөн улирлын дугуй үүнд орохгүй). Ингэж хэрэглэсэн тохиолдолд жишээ нь германд хянах самбарын ойролцоо цагаан дэвсгэр дээр тухайн дугуйны явж болох дээд хурдыг бичсэн наалдагч цаасыг наадаг. Хурдны дээд хязгаар бүхий хурдны замтай бусад улсуудад ийм тэмдэглэгээг хурдны замын дээд хязгаарын тэмдэглэгээ болгон наах тохиолдол ч бас бий.

Хамгийн түгээмэл өвлийн дугуйны хурдны Т ангиллаас (190 км/ц хүртэл) илүү хурдны ангилалын U, H, V (цөөн тохиолдолд W=270 км/ц хүртэл) тэмдэглэгээтэй дугуйнуудыг бүх төрлийн хэмжээстэйгээр санал болгодог. Өвлийн дугуйг зун болон цасгүй, хуурай асфальтан зам дээр ашиглахад маш хурдан элэгддэг. Мөн түүнчлэн зуны дугуйнаас илүү урт тормосны замтай байх гэх мэт муу талтай.

Автомашины олон клуб болон холбоод нь өвлийн дугуйг зургаан жилээс илүү настайг аль болох ашиглахгүй байхыг зөвлөдөг ба учир нь жил өнгөрөх тусам өвлийн дугуйны резиний хольц нь хатуурсанаар барьцалтын шинж чанараа алддаг аж. Өвлийн дугуйны хээ нь нимгэрэхэд мөн л барьцалт муутай байх учир Австри улсад өвлийн дугуйны хээний гүн нь хамгийн багадаа 4 мм байх ёстой хэмээн шаарддаг байна. Хэрэв 4 мм-ээс бага хээтэй бол зуны дугуйнд тооцдог.

Хадаастай дугуй засварлах

Мөстсөн замд хадаастай дугуй хэрэглэх нь автомашин гулгахаас сэргийлэх сайн арга боловч замын гадаргууг маш ихээр элэгдэлд оруулдаг муу талтай учир европын зарим улсуудад зөвхөн тодорхой зөвшөөрсөн цаг үед болон тодорхой хурдтайгаар хэрэглэх эсвэл бүр хориотой байдаг.

Австри улсад хадаастай дугуйг хот суурин газар дээд тал нь 50 км/ц хурдтай хэрэглэх ба харин хот хоорондын замд 80 км/ц, хурдны зам дээр 100 км/ц-с илүү хурдтай явахыг хориглодог. Үүнээс гадна зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл хадаастай дугуйг хэрэглэх хориотой. Хадаастай дугуй хэрэглэx үеэр тусгай наадаг тэмдэгийг автомашины арын хэсэгт танигдахаар нааж хэрэглэх ёстой байна.[4]

Швейцарь улсын хувьд энэ дүрэм нь Австри улстай бараг адил боловч хурдны зам дээр ашиглахыг хорисон байдаг аж.

Дөрвөн улирлын дугуй засварлах

Дөрвөн улирлын дугуйг өвөл, зуны улирлын аль алинд нь хэрэглэж болохоор тооцон хийдэг. Энэ төрлийн дугуйг өвөл зуны температурын ялгаа багатай улсуудад хэрэглэнэ (жишээ нь Их Британи, Герман зэрэг улсуудад ихээхэн тархсан байдаг бол, Альпийн нурууны улсуудад огт хэрэглэдэггүй). Дөрвөн улирлын дугуйны хээ нь хоёр өөр төрлийн хээний хослол байх ба өндөр температур болон нойтон замд шаардагдах уртаашаа байрлалтай хээ мөн цас мөстэй замд барьцалдалт өгөх гүн шүднүүдтэй байна.[5]

Дөрвөн улирлын дугуйг хэрэглэсэнээр жилд өвөл зуны дугуй солих ажил үгүй болно. Ийм төрлийн дугуйг жилдээ явалт багатай автомашинд хэрэглэхийг зөвлөдөг.

Өвөл зуны дугуйны хослол учир, сайн өвлийн дугуйтай харьцуулахад цасанд муу, зуны улиралд түүний зөөлөн резиний хольцоос хамааралтай элэгдэл ихтэй байхаас гадна түлшний хэрэглээ өндөр байна. Гэхдээ зарим нэг цасны тэмдэгтэй дөрвөн улирлын дугуй нь цас, шаварт зүтгэлт сайтай дугуйнууд ч бий.

Ослын гүйлттэй дугуй засварлах

2000 оноос хойш ослын гүйлттэй дугуй гарсан. Энэ дугуй нь дугуй хагарсан тохиолдолд цааш явах боломжийг олгох ба 80 км/ц хүртэл дээд хурдтайгаар 80-300 км зайг туулах бололцоотой. Энэ төрлийн дугуй нь үйлдвэрлэгчээс тогтоосон товчлолтой байх ба үүнд жишээлбэл ROF, RFT, EMT (Extended Mobility Tire), RSC (Runflat System Component), SSR (Self-Supporting Runflat Tire), ZP (Zero Pressure), DSST (Dunlop Self Supporting Technology), BSR (Bridgestone Support цагираг) эсвэл PAX (Michelin тулагч цагираг) гэх мэт тэмдэгээр тэмдэглэсэн байдаг.

Автомашины дугуйн бүтэц засварлах

 
Дугуйн бүтцийг зүсэлтээр харуулав

Автомашины дугуй нь унадаг дугуйг бодоход дотроо давхар олгой байхгүй. Гүйлтийн талбай эсвэл явалтын талбай нь автомашиныг замтай холбоно. Энэ хэсэгт мөн тухайн дугуйны хээ байх ба өвөл зуны дугуйнаас хамааран өөр өөр байна. Хажуу хана нь карказны гадна талын хамгаалах давхраа юм. Харин карказ нь дугуйн үндсэн араг болон тээгч юм. Карказ нь дугуйн хамгийн чухал тээгч хэсэг бөгөөд түүн дээр бүслүүр болон гүйлтийн талбай нэмэгдэн нэг цогц болно. Карказ нь нэг юм уу хоёр давхар байх ба түүнийг резинээр бүрж өгдөг.

Дугуйн хэмжээс түүний тэмдэглэгээ засварлах

 
Автомашины дугуйн тэмдэглэгээ

Автомашины дугуйг дараах хэмжээсээр тогтоон тодорхойлно:

  • Дугуйн өргөн миллиметрээр
  • Хажуу бөөрний өндрийг явах хэсгийн өргөнд харьцуулсан харьцааг хувиар (%)
  • Дугуйн карказны хийц (диагональ эсвэл радиаль)
  • Обудны диаметр инчээр
  • Тээх чадварын индекс
  • Хурдны индекс (хурдны ангилал)
  • Нэмэлт тэмдэглэгээ

Эдгээр бүх хэмжээсийг дугуйн хажуу бөөрөн дээр бичсэн байх ба үүнээс өргөн, бөөрний өндрийг явалтын талбайд харьцуулсан харьцаа болон обудны диаметр нь тухайн дугуйны үндсэн хэмжээсийг илэрхийлэх тэмдэглэгээ болдог. Тээх чадварын индекс болон хурдны индекс нь нийлээд үйлдвэрлэлтийн таних тэмдэг болно.

Жишээлбэл зураг дээр байгаа бичээсийг (195/55 R 16 91 H) тайлбарлавал:

  • 195: Ачаалалгүй байгаа дугуйн хамгийн өргөн хэсгийн (явалтын талбай биш) хэмжээс нь 195 мм.
  • 55: Бөөрний өргөнийг дугуйн өргөнд харьцуулсан харьцаа нь 55% буюу энэ тохиолдолд бөөрний өндөр нь

107.25 мм (= 195 мм × 55 %) болж байна. Хэрэв энэ тоо байхгүй тохиолдолд жишээ нь „185 R 15“, тэгвэл тус харьцаа нь 80 хувь гэсэн үг.

  • R: Радиаль карказ бүхий бүтэцтэй дугуй. D үсэг байвал диагоналийг илэрхийлэх бөгөөд дугуйн дээр заавал тэмдэглэх шаардлагагүй.
  • 16: Тус дугуйнд шаардлагатай обудны диаметр нь 16  инч.
  • 91: Тээх чадварын индекс 615 кг (дугуй тус бүр).
  • H: Хамгийн дээд хурдны индекс, энэ жишээнд 210 км/ц.

Хурдны индекс засварлах

Үндсэн өгүүлэл: Хурдны индекс

Хурдны индекс нь зөвшөөрсөн хамгийн дээд хурдыг заасан код юм.

Цаг агаарын тэмдэглэгээ засварлах

Дээр бичсэн тэмдэглэгээний төгсгөлд дараах үсгүүд байвал:

  • M+S: цас шавартай замд зориулагдсан
  • E: хадаастай дугуйн (E үсэг нь S-ийн дараа байрлана) тэмдэглэгээ.

UTQG (Uniform Tire Quality Grade) засварлах

UTQG гэсэн товчлол нь элэгдэлт, зүтгэлт, дулаан гадагшлуулалтын ангиллын тэмдэглэгээ бөгөөд тухайн дугуйны чадлын шатлалын талаарх мэдээлэл юм. Үүнийг дотор нь гурван үзүүлэлтээр ангилна:

Treadwear
Treadwear үзүүлэлт нь стандартын дугуйтай харьцуулсан элэгдлийн тухай мэдээлэл юм. Стандартын дугуйнуудын элэгдлийн үзүүлэлт буюу Treadwear коэффициент нь 100 байна. Хэрвээ дугуйн дээр „Treadwear 300“ гэсэн бичиг байвал энэ нь тухайн дугуй нь стандартын дугуйнаас гурав дахин удаан элэгдэнэ гэсэн үг. Тиймээс ийм тэмдэгтэй дугуй гурав дахин илүү замыг туулж байж элэгдэнэ. Орчин үеийн суудлын автомашинд угсарсан дугуйнуудын элэгдлийн утга нь 250-аас 400 хүртэл байдаг.
Traction
Зүтгэлтийн коэффициент нь норсон замд хэр барьцалдах шинж чанартай болох талаарx мэдээллийг агуулна. „AA“ гэсэн тэмдэглэгээ нь хамгийн сайн барьцалдалтыг заах бол үүнээс арай муу барьцалдалттай дугуйн тэмдэглэгээ нь А, дараа нь B гэх мэтээр явсаар C-нь хамгийн муу барьцалдалтын утгатай дугуй юм.
Температур
Температурын талаарх мэдээ нь тухайн дугуй нь өнхрөлтөөс үүссэн дулааныг хэр бүтээмжтэй гадагшлуулах мэдээлэл юм. Энэ зүтгэлтийн коэффициенттэй адил А нь хамгийн сайн, C нь хамгийн муу утга.

Нэмэлт тэмдэглэгээ засварлах

 
BMW-ийн суудлын автомашинд зориулсан тус компанийн дугуйны таних тэмдэг
030908
Дугуйн зөвшөөрлийн дугаар
1
Астон-Мартин- болон Бентлеи загварт зориулсан тэмдэг (Пирелли маркийн дугуйн дээр)
a
Ауди-загварт зориулагдсан (Пирелли маркийн дугуйн дээр)
AO
Аудигийн оригинал тэмдэг – Аудигийн суудлын автомашинд зориулсан тус компанийн өөрийн дугуйны таних тэмдэг
B
Мотоциклын диагональ карказтай бүслүүрт дугуй (150/70 B 17 69 H)
C (commercial)
Хөнгөн ачааны тэрэгний дугуй (185 R14 C)
CP
Кампинг хийхэд зориулсан тээврийн хэрэгсэлд ашиглах дугуй
DOT дугаар
Үйлдвэрлэлтийн талаарх мэдээлэл агуулсан үйлдвэрлэгчийн код; мөн түүнчлэн энэ дугуй нь америкийн Department of Transportation (DOT) шаардлагыг хангасан гэсэн үг. Сүүлийн дөрвөн цифр нь үйлдвэрлэсэн хугацааг заана (DOT xxxx 3306 = 2006 оны 33-р долоо хоног).
e13
ECE шалгалтын тэмдэг, европын холбооны дүрмийн зөвшөөрөлтэй дугуй, 13 = зөвшөөрөгдсөн улс (жишээ)
E4
ECE шалгалтын тэмдэг, европын холбооны дүрмийн зөвшөөрөлтэй дугуй, 4 = зөвшөөрөгдсөн улс (жишээ)
FR
Обудны групп
FSL эсвэл MFS
Обудны хамгаалалттай дугуй (Ирмэг нь резинтэй)
J
Ягуар загварын автомашинд зориулсан дугуй (Континентал дугуй үйлдвэрлэгчээс)
Made in
Үйлдвэрлэсэн улс
MO
Мерседесийн оригинал дугуй– Мерседес-Бенцийн суудлын автомашинд зориулсан тус компанийн өөрийн дугуйны таних тэмдэг
MO Extended
Мерседесийн өөрийн ослын гүйлттэй дугуй
M+S
Шавар + Цасны дугуй, өвлийн дугуй (гэхдээ энэ тэмдэг нь найдвартай өвлийн дугуй гэсэн үг биш, учир нь хамгаалагдсан тэмдэг биш)
N 0; N 1; N 2; N 3; N 4
Порше загвартаа хэрэглэхийг зөвлөсөн дугуй
R, rf, XL, эсвэл extra load
reinforced (engl.) Эдгээр тэмдэглэгээ нь хүчитгэсэн карказтай болон даацыг нэмэгдүүлсэн дугуйнд хэрэглэх ба ялангуяа транспортер буюу жижиг микро автобусанд
Regroovable
Хээг тэгшлэн дахин зүсэлт хийх боломжтой (ачааны автомашины дугуй)
ROF
„Run on flat“, Ослын гүйлттэй дугуй
s
„Sound“, Энэ тэмдэглэгээтэй дугуй нь дуу гаргалт багатай сертификаттай дугуй
SFI
товчлол нь „side facing inwards“ гэсэн англи үг, дотор тал нь тэгш бус хэмтэй дугуй
SFO
товчлол нь „side facing outwards“, гадна тал нь тэгш бус хэмтэй дугуй
SST
Self Supporting Tire = Ослын гүйлттэй дугуй (хажуу ханыг хүчитгэсэн)
T
товчлол нь „temporary“ ослын буюу аваарын дугуй
Tubeless
(TL) олгой хаймаргүй
Tubetype
(TT) олгой хаймартай дугуй
TWI
Хээний элэгдэл заагчтай эсвэл дугуйн элэгдэл заагч үндсэн хээний завсарт бий (Tread Wear Indicator)
ZP
Zero Pressure (Ослын гүйлттэй дугуй)
ZR
Хүчитгэсэн радиаль дугуй, 240 км/ц дээш хурдтай явах боломжтой

Бусад засварлах

Гүйлтийн чиглэл, дотор- болон гадна тал засварлах

Автомашины дугуй нь гүйлтийн чиглэлтэй болон чиглэлгүй гэж байна. Тухайн дугуй нь гүйлтийн чиглэлтэй бол гадна талд нь сумаар эргэлтийн чиглэлийг нь заасан байдаг. Хэрэвeezdgd ийм дугуйг обуданд угсарсан бол автомашины зөвхөн нэг талд нь угсрах боломжтой. Ялангуяа өвлийн дугуй болон өндөр хурдтай явахад зориулсан дугуй нь гүйлтийн чиглэлтэй байна. Чиглэлтэй дугуй нь Ү-хэлбэрийн хээтэй байх ба энэ нь ус, цас, шавар шавхайг гадагшаа цацах үүрэгтэй. Гүйлтийн чиглэлтэй дугуйг буруу талд угсарсан тохиолдолд явалтанд муугаар нөлөөлөх (усанд гулгалт ихсэх) болон дуу ихтэй болох мөн түүнчлэн элэгдэлт эрс нэмэгдэнэ. Зарим тохиолдолд дугуй хагарах явдал ч бий. Тиймээс гүйлтийн чиглэлтэй дугуйг аль болох чиглэлийнх нь дагуу угсарч хэрэглэх нь зүйтэй бөгөөд элэгдлийн хугацаа ч урт байна.

Мөн тэгш хэмтэй бус хээтэй дугуй байдаг. Тэгш бус хэмтэй хээний хийц нь тусгай шаардлага хангах зорилготой гадна болон дотор мөрийн хэсэгт тохируулсан байна. Гадна мөрийн хэсэг нь эргэлтийн үед тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Дотор талын мөрний хэсэг нь жишээлбэл өвлийн дугуйнд олон барьцалдалтын ирмэгээрээ цасанд илүү сайн зүтгэлтийг бий болгоно. Тэгш хэмтэй бус хээтэй дугуйг дугуйн бөөрөнд тогтсон тэмдэгээр, аль тал нь гадна болон аль тал нь дотор тал болохыг тэмдэглэж өгсөн байдаг.

Бартаат замын тэрэг, ачааны автомашин, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, трактор болон цэрэг армийн зориулалттай тээврийн хэрэгслийн дугуй нь ихэнх тохиолдолд зүтгэлтийн чиглэлтэй байдаг. Зөв угсарсан дугуй нь сул гадаргуу бүхий газар илүү хүчийг дамжуулна (өөрөөр хэлбэл илүү барьцалдалттай байна). Энэ төрлийнн тээврийн хэрэгслүүд нь дээд тал нь 80км/ц хурдтай явах учир зүтгэлтийн чиглэл заасан сум нь техникийн талын мэдээлэл болохоос заавал ингэж угсрах ёстой гэсэн угсралтын заавар биш юм.

Дугуйны даралт болон түлшний хэрэглээ засварлах

Үндсэн өгүүлэл: Дугуйн даралт

Автомашин үйлдвэрлэгчид нь тухайн автомашинд тохирсон дугуйны даралтыг тэмдэглэсэн байдаг. Даралт нь автомашины явалт, явалтын аюулгүй байдал, түлшний хэрэглээ болон дугуйны ашиглалтын хугацаанд маш их нөлөөтэй. Ихэнхдээ даралтыг хоосон болон дүүрэн ачаатай байдлаар тус тусад нь бичсэн байна. Энэ мэдээлэл нь автомашины гарын авлага дээр эсвэл хаалган дээр наалдагч цаасан дээр бичиж наах, урд хайрцагны таг болон түлшний банкны хаалтны дотор талд харагдахуйц бичиж тэмдэглэдэг. Дугуйны даралтыг шалгахдаа зөвхөн дугуйны хүйтэн үед шалгахаас гадна нөөц дугуйны хийг шалгахаа ч мөн мартаж болохгүй.

Дугуйн даралтыг хэт багатайгаар явах нь өнхрөлтийн эсэргүүцэл ихтэй байхаас гадна, явалт зөөлрөх, бага хурдтай явахад газартай наалдалт нь ихсэн дугуйг ихээр халаах, нухлалтын ажил ихэссэний улмаас өндөр хурдтай явахад дугуй нь ихээр халах муу талтай. Хурдны зам дээр гарч байгаа ихэнх дугуй хагаралт нь зөвшөөрөгдсөн дугуйн хамгийн бага даралтыг хэтрүүлэн бага даралттай явснаас шалтгаалан дугуйнд хэт халалт бий болж хагарсан байдаг.

Дугуйн даралтыг үйлдвэрлэгчийн зөвшөөрсөн дээд хэмжээнээс илүүгээр хийлэн (жишээлбэл 0,2 бар) явбал өнхрөлтийн эсэргүүцэл багассанаар түлшний хэрэглээ ч бага зэрэг буурч байгаа нь ажиглагддаг. Туршилтаар 0,2 бар даралт ихтэй байхад 2 хувиар бага түлш хэрэглэдэгийг тогтоосон байна. Цаашлаад дугуйн даралтыг ихтэй явсанаар жолоодлого нарийвчлал сайтай болох, явалт тогтвортой болох зэрэг сайн талтай. Гэхдээ ингэж дугуйн даралтыг ихэсгэхдээ тухайн автомашинд зөвхөн comfort tire pressure (орч.: тухлаг явалтын дугуйн даралт) гэсэн тэмдэглэгээ байгаа тохиолдолд л хэрэглэхийг анхаарах нь зүйтэй.

Дугуйн даралтыг ихэсгэсний муу тал нь автомашины пүршний хөшүүн байдлаас шалтгаалан явалт хатуу болох, мөн хурд багатай явахад газартай харьцах талбай багасан, газрын барьцалдалт муудна. Харин дугуйны хээ нь хоёр захаасаа илүү голоороо түргэн элэгдэлд ордог гэсэн яриа нь туршилтаар нотлогдоогүй юм (гэхдээ дугуйны даралтыг 3 бараас хэтрүүлээгүй байхад). Хэт бага даралттай явбал дугуйны гүйлтийн хэсгийн хоёр бөөр нь маш хурдан элэгдэлд ордог.[6]

Хамгийн бага түлшний хэрэглээ эсвэл нэг дүүргэсэн түлшний банкаараа хамгийн хол зам туулах зэрэг дэлхийн рекордуудад дугуйны даралтыг ойролцоогоор 0,5-1,5 бар хүртэл нэмсэн байдаг ба энэ нь аюулгүй байдлыг тухайн туршилтанд анхаарахгүй орхисон гэсэн үг юм.

Мөн түүнчлэн төрөл бүрийн үйлдвэрлэгчийн дугуйн даралтыг яг адилхан ихэсгэхэд өнхрөлтийн эсэргүүцэл нь хоорондоо 20 хувь хүртэл (зарим тохиолдолд бүр 30 хувь хүртэл)[7] зөрдөг байна. Автомашины дугуй үйлдвэрлэгчид нь 130-160 км/ц хурдтай явбал дугуйн даралтыг 0,2-0,6 бар хүртэл нэмэхийг зөвлөдөг.

Дугуйн амьдралын хугацаа буюу насжилт засварлах

Автомашины дугуйн насжилт нь хязгаартай. Огт явалгүй зогсож байсан ч дугуйнд хуучралт явагдан резинд хагаралт өгөн хугарамхай болно. 1980-аад оноос хойш автомашины дугуйн бөөрөнд ДОТ-дугаар гэгчийг дардсаар вулканжуулах болсон. 2000 оноос эхлэн энэхүү ДОТ-дугаар нь дөрвөн оронтой болсон, жишээ нь "4401" гэж байвал үүний 44 нь тухайн жилийн 44 дэх долоо хоног бол 01 нь 2001 он гэсэн үг.

Гурван оронтой ДОТ-дугаар нь 1980-аад онд үйлдвэрлэгдсэн ("236"- 23 дахь долоо хоног 1986 он), харин гурван оронг залгаад гурвалжин тэмдэг байвал 1990-ээд онд үйлдвэрлэгдсэн дугуй юм.

Дугуй элэгдэлд ороод үлдэж байгаа хээг хэр хэмжээтэй үлдсэнийг тогтоох зорилготойгоор Tread Wear Indicator-TWI (орч. элэгдлийн индикатор) гэх тэмдэглэгээ байх ба үүнийг дугуйн хээн завсар жижигхэн товгороор тэмдэглэсэн байдаг. Мөн түүнчлэн энэ тэмдэглэгээг хялбар олох зорилгоор ихэнхдээ TWI үсгийг дугуйн бөөрөнд шивсэн байх нь их. Дугуйг зөв хадгалах нь түүний амьдрах хугацааг уртасгахад ихээхэн нөлөөтэй, учир нь дугуйг хийсэн каучук нь цаг уурын нөлөөнд орж хуучралт өгөх, бензин тосонд идэгдэн насжилт нь багасдаг.

Дугуйны хий засварлах

Үндсэн өгүүлэл: Дугуйны хий

2000 оноос хойш дугуйг тусгай дугуйны хий болох хүхэр, фторын (SF6) нэгдлийг хэрэглэх болсон боловч энэ нь нэгдүгээрт өртөг өндөр, хоёрдугаарт байгаль орчинд муугаар нөлөөлдөг хэмээн азотыг ашиглах болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл азотыг ашигласанаар ямар нэгэн ашигтай талтай эсэхийг тогтоосон зүйл байдаггүй, түүнчлэн хэвийн даралттай агаарын найрлагад азот нь 78%-ийг эзлэх учир цэвэр азотоор хийлэх зүгээр хий шахах хоёр нь үндсэндээ ижил юм.

Дугуйн үйлдвэрлэлт засварлах

Шинэ дугуй засварлах

Шинээр дугуй үйлдвэрлэхдээ давхарга тус бүрийг тус тусад нь урьдчилан бэлтгэдэг. Үүний дараа зориулалтын шахаж цутгах машинаар, эсвэл хэрээс болон металл хэрээстэй бол Каландр хэрэглэнэ. Дараа нь давхарга тус бүрийг ороогч машинд дугуйны цөмөөс нь эхлэн ороогоод хамгийн гадуур нь гүйлтийн талбайн холимогоор орооно. Ингээд үүнээ хэвэнд хийн даралтын дор (22 бар хүртэл) вулканжуулна. Вулканжуулалтын хугацаа болон температур нь дугуйны хэмжээс болон зузаанаас шалтгаалан өөр өөр байна (суудлын автомашины дугуйг 170-200°-т 9-13 минут).

Хуучин дугуйнд шинээр хээ татах засварлах

Хуучин дугуйнд шинээр хээ тавин вулканжуулах бас нэг арга байдаг. Үүний тулд тухайн дугуйныхаа хээг тусгай машинаар хуулан авч шинэ хээгээ оронд нь тавиад вулканжуулах. Ингэж хийхэд шинэ дугуй хийснээс гурав дахин бага өртөг гардаг. Гэхдээ хуучин дугуйны карказ нь бас хуучирдагийг үйлдвэрлэгчид бодолцон үзээд шинээр хээ тавьсан дугуйны хурдны индексийг нэг шатаар бууруулдаг байна.

Үйлдвэрлэгч засварлах

Орчин үеийн автомашины дугуй нь маш өндөр хөгжсөн технологийн үр дүн байдаг учир үүний хөгжүүлэлт болон үйлдвэрлэлтийн өртөг нь ихээхэн өндөр юм. Тиймээс жижиг дунд үйлдвэрүүд удаан хугацаанд шаардлагатай хөрөнгө гарган үйлдвэрлэлт явуулна гэдэг ихээхэн хүнд. Зарим нэг онцгой тохиолдлыг эс тооцвол дэлхий даяар дугуй үйлдвэрлэгч таван том эх концерн байна. Үүнд:

Цахим холбоос засварлах

  Commons: Автомашины дугуй – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Автомашины дугуй – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл засварлах

  1. Richtlinie 92/23/EWG, S. 16
  2. Stiftung Warentest über das M+S-Zeichen (Memento 12. Гуравдугаар сар 2016 цахим архивт) In: test 12/2010, Seite 76
  3. Vorsicht vor Billigmarken mit M+S-Symbol. focus.de, 2. Dezember 2010
  4. http://www.help.gv.at/Content.Node/6/Seite.060220.html
  5. Marktjagd: Reifenwechsel - Der richtige Reifen für jedes Wetter (Memento 30. Аравдугаар сар 2013 цахим архивт), marktjagd.de, 30. Oktober 2013
  6. ECE Prüfzeichen und Reifenalter
  7. "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2013-11-13. Retrieved 2015-10-01.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)