Австри-Унгар

бывшее государство Центральной Европы, 1867-1918 годы
Австри-Унгарын Эзэнт Улс
Герман: Österreichisch-Ungarische Monarchie
Унгар: Osztrák-Magyar Monarchia
1867–1918 он
Дундах нь хамтын сүлд (1915–1918)
Сүлд

(Мөн Австри-Унгарын тугуудыг үзнэ үү)

Бүрэлдэхүүнд нь:
Эзэнт Улсын Зөвлөлд төлөөлөл бүхий Хант Улсууд ба Улсууд (Цислейтани)
ба Унгарын Гэгээн Иштваны Титэмт Улсууд (Транслейтани)
ба Босни-Херцеговина (1878 оноос захиргаандаа оруулсан, 1908 онд өөртөө нэгтгэн авсан)
Цаг тооны хэлхээс
Өмнөх ба дараах улсууд
Австрийн Хаант Улс



 
Германы Австри Австрийн төрийн далбаа
Бүгд Найрамдах Унгар (Ард) Улс Унгар Улсын төрийн далбаа 1920
Чехословакийн Бүгд Найрамдах Улс Чехословакийн төрийн далбаа 1918–1920
Словени, Хорват ба Серби Улс Словени, Хорват ба Серби Улсын төрийн далбаа
Баруун Украины Бүгд Найрамдах Ард Улс Украин Улсын төрийн далбаа
Үндсэн хууль Прагматик санкц
Итгэмжлэх хууль
(хамтын үндсэн хууль байхгүй)
Албан хэл Герман ба унгар мөн түүнчлэн Австри талдаа орон нутагт хэрэглэгдэх хэлнүүд: польш, бохеми, сербохорват, словени, румын, рутени, итали
Нийслэлүүд Будапешт ба Вена
Засаглалын хэлбэр Реал холбоон дахь хоёр үндсэн хуульт хаант засаглал
Төрийн тэргүүн Австрийн хаан ба Унгарын хан
Засгийн газрын тэргүүн байхгүй; засаг захиргааны зохицуулагч: хамтарсан яамдын зөвлөлийн удирдлагууд
Газар нутгийн талбай 675.964,89 км²
Хүн амын тоо 1910 он 51.356.465
Хүн амын нягтрал 76 хүн км² тутамд
Байгуулагдсан 1867 оны 6 сарын 8 буюу 12 сарын 21
Задарсан 1918 оны 10 сарын 31
Төрийн дуулал Австрийн хааны дууллыг үзнэ үү
Мөнгөн тэмдэгт 1 талер (нэгдлийн талер) = 1½ гулден = 150 шинэ кройцер;
1892/1900 оноос: 1 крон = 100 хеллер
Газрын зураг

Австри-Унгарын Эзэнт Улс (Герман: Österreichisch-Ungarische Monarchie [ˈøːstəʁaɪ̯çɪʃ-ˈʊŋɡaʁɪʃə monaʁˈçiː], Унгар: Osztrák-Magyar Monarchia) товчоор Австри-Унгар, албан бусаар бас kaiserlich und königlich (Хаант ба Хант Улс), Doppelmonarchie (Давхар Эзэнт Улс) гэж нэрлэгдэх энэхүү улс нь Төв ба Зүүн Өмнөд Европт 1867 оноос 1918 оны хооронд оршин тогтносон бодит холбоотон улс байв. Энэхүү улс нь 1867 оны зургаадугаар сарын 8-ны Австри-Унгарын тохиролцоог үндэслэн (1867 оны арванхоёрдугаар сарын 21-нд Австри Улсад үндсэн хуулиар хэрэгжүүлсэн) Австрийн Хаант Улсыг улсуудын холбоо[1] болгон өөрчилснөөр бий болсон бөгөөд 1918 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл (реал холбооноос Унгар Улс гарсан) оршин тогтножээ.

Австри-Унгарын эзэнт улс нь «Эзэнт Улсын Зөвлөлд төлөөлөл бүхий Хант Улсууд ба Улсууд» - албан бусаар Цислейтани - (1915 оноос эхэлж албаны ёсоор Австри хэмээн нэрлэх болсон) ба «Унгарын Гэгээн Иштваны Титэмт Улсууд» - албан бусаар Транслейтани - гэсэн хоёр улсаас бүрдэж байв. Үүн дээр 1878 оноос хойш Австрийн эзэлсэн Босни-Херцеговинын нутаг дэвсгэр нэмэгдэх бөгөөд энэ улс нь 1908 онд удаан үргэлжилсэн хэлэлцээрийн дараа кондоминиум байхаар тохирч эзэнт улсад үлджээ. Үндсэн хуулийн эрх зүйн тэнцвэрт байдлыг хадгалах, хангах, хэм хэмжээгээ ижил түвшинд байлгахыг хоёр талаас хоёулаа хүлээн зөвшөөрөв. Хамтын төрийн тэргүүн нь Австрийн хаан ба Хабсбург-Лотарингийн удмын Унгарын хан байхаар тогтов.

Австри-Унгар нь 1908 онд Босни ба Херцеговиныг өөртөө нэгтгэсний дараа 676.000 км² нутаг дэвсгэртэй болсон нь европ тивдээ газар нутгаараа хоёр дахь том (Оросын Хаант Улсын дараа), нийт 52,8 сая хүн амтайгаараа (1914 онд) мөн тивийн гурав дугаар том (Хаант Орос ба Германы Хаант Улсын дараа) улс байв. Тус улсын нутаг дэвсгэрт өнөөгийн Австри, Унгар, Чех (Хлучины хязгаар орохгүй), Словак, Словени, Хорват, Босни ба Херцеговина болон өнөөгийн Румын Улсын нутгийн хэсэг (Трансильвани, Банат, Крайшийн хязгаар, Сатмарын зүүн хэсэг, Өмнөд Мармарош, Өмнөд Буковина), Монтенегрогийн эргийн суурингууд, Польшийн Баруун Галици, Украины (Зүүн Галици, Карпатын Русь ба Умард Буковина), Италийн Трентино-Өмнөд Тирол болон Фриули-Венец Жулиа, Сербийн өөртөө засах аймаг Воеводина зэргийн улсууд болон бүс нутгууд багтаж байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайн, 1918 оны аравдугаар сарын сүүлээр Чехословак, Словени, Хорват ба Серби Улс, Герман-Австри Улсуудын тусгаар тогтнол болон Галицийн уналт, мөн оны аравдугаар сарын 31-нд Реал холбооноос Унгарын салан тусгаарласан, мөн түүнчлэн 1919 оны Сен-Жермений гэрээ ба 1920 оны Трианоны гэрээ зэргийн олон шалтгаанаас шалтгаалан Австри-Унгарын Эзэнт Улс нь задрасан байна.

Тус эзэнт улсын дараах улс болох Герман-Австрийн Бүгд Найрамдах Улс («Үлдэгдэл Австри» гэх) нь австрийн нэрийг авч үлдэхийн зэрэгцээгээр хаант засгийг халан (Чехословактай адил) бүгд найрамдах засагт шилжихийн сацуу, жирийн иргэн болохоос татгалзсан Хабсбургийн хан мэтийг улсын нутаг дэвсгэрээс хөөсөн ажээ. Удаах арван жилийн туршлага болон өнөөгийн австрийн өнцгөөс эсвэл бусад тусдаа гарсан залгамжлагч улсуудын зүгээс дийлэнх нь Австри-Унгарын Эзэнт Улсын талаар эерэгээр дурсан санагалздаг аж.

Улсын нэр засварлах

Албан ёсоор улсын нэрийг Австри-Унгарын Эзэнт Улс (Герман: Österreichisch-Ungarische Monarchie, Унгар: Osztrák-Magyar Monarchia) гэх бөгөөд энэ нэрийг 1868 оны арваннэгдүгээр сарын 14-нд хаан бөгөөд хан Франц Иосифын зарлиг болох нэгэн гар бичмэлийг үндэслэн тогтсон ажээ.[2][3] Үүнээс гадна тус давхар эзэнт улсыг «Австри-Унгарын Хаант ба Хант Улс» (Герман: Kaiserliche und königliche Monarchie Österreich-Ungarn[4]) хэмээн нэрлэж байснаас үүдэн албан бус нэр болох «х. ба. х. Эзэнт Улс» гэх нэршил бий болжээ. Мөн Дунай мөрөн тус давхар эзэнт улсын нутгаар 1300 км нутгаар урсдаг үндсэн том мөрөн тул «Дунайн Эзэнт Улс» хэмээн бас ярьдаг. Давхар эзэнт улсын төрийн байгууламж нь эрх зүйн хувьд хаант засагтай талын мэдэлд байсан тул хааны хос бүргэд гэх нэршлийг хэрэглэх ба үүнийг Унгарын Хант Улс хэрэглэдэггүй байсан учир унгар талдаа огт хамаагүй нэршил юм.

Австрийн Хаант Улсыг 1915 оныг хүртэл албан ёсоор голдуу «Эзэнт Улсын Зөвлөлд төлөөлөл бүхий Хант Улсууд ба Улсууд» хэмээдэг байсан ба албан бусаар улс төрчид ба хуульчдын хэлэнд хилийн гол болох Лейта голын нэрээр Цислейтани гэж бас нэрлэдэг. Унгарын Хант Улсыг албан ёсоор «Унгарын Гэгээн Иштваны Титэмт Улсууд» эсвэл Транслейтани гэж нэрлэнэ.

Үндэсний тэмдэг засварлах

Зэвсэгт хүчний туг засварлах

Австри-Унгарт нэгдсэн төрийн далбаа байгаагүй боловч өмнө нь 1787 оны 1-р сарын 1-нээс хойш ашиглагдаж байсан улаан-цагаан-улаан тэнгисийн болон тэнгисийн цэргийн туг (титэмтэй бамбай), энгийн армийн цэргүүдийн туг, нийтлэг нэгийг нь 1869 оны 8-р сарын 1-нд танилцуулсан Худалдааны туг (тэнгисийн цэргийн далбаа болон Унгарын эзэнт гүрний тугны хослол, Унгарын жижиг сүлдээр нэмэлт).[5][6]

Хабсбургийн ордны өнгө нь эзэн хааны зөвлөлд (хар, шар) төлөөлдөг хаант улс, улс орнуудын тугнууд юм. Унгарын эзэнт гүрний хагас нь Унгарын сүлд бүхий улаан, цагаан, ногоон гурван өнгийн тугтай байв.

Төрийн сүлд засварлах

 
Дунд зэргийн нийтлэг сүлд

Австри-Унгарын сүлд нь 1867 оны Австри-Унгарын тохиролцооноос 1918 онд татан буугдах хүртэлх хугацаанд тухайн улсын бэлгэ тэмдэг байсан. Хабсбург-Лотарингийн эрх баригч танхимын хоёр толгойт бүргэдийг эзэн хаан болон хааны засаг захиргаа ашигладаг байжээ. (k. u. k.) Австри-Унгарын байгууллагууд буюу хос хаант засаглал. Нэмж дурдахад жинхэнэ эвлэлийн хоёр хэсэг тус бүр өөрийн гэсэн сүлдтэй байв.

Түүх засварлах

Австри-Унгарын тохиролцоо 1848-1867 он засварлах

Австри-Унгарын Эзэнт Улсын бий болох суурь нь 1815 оны зургаадугаар сарын 8-нд Австри тэргүүлэн үүсгэн байгуулсан Германы Холбооны Улсын засгийн эрх мэдлийн төлөө Австрийн Хаант Улс Пруссийн Хант Улстай зөрчилдсөн зөрчилдөөнөөс эхлэлтэй. Пруссийн бүс нутаг дамнасан нийгэмлэг болох Германы Үндэсний Нийгэмлэг нь Бага Германы шийдэл дээр тулгуурлан Германы Холбооны улсуудыг Пруссийн удирдлага дор нэгтгэх гэсэн бодлогын гол саад нь Австри байсан тул тус улсыг энэхүү нэгдлээс хасах сонирхолтой байв.

 
Австрийн хаан Иосиф Клаусыг (Франц Иосиф I) хаан ширээнд залж буй нь

1866 оны долоодугаар сарын 3-нд Көниггрецийн дэргэдэх тулалдаанаар (Германчуудын дайн) тус маргаан нь Пруссийн талд ашигтайгаар шийдэгдэв. Энэхүү дайны үр дагавар нь Австрийн Хаант Улсыг германы улсуудаас хүчээр таслан ганцаардуулсан явдал байлаа. Ганцаардан шахагдсан Австрийн Германчуудын хувьд өөрийн улсын нутаг дэвсгэр дээрх хүн амын цөөнх байсан учраас олон үндэстний улсыг цаашид задрах бий гэх айдастай байв.

Энэхүү аюулыг багасгахын тулд хааны ордныхон унгарын талтай харилцаагаа уян хатан байлгах шаардлагатай болов. 1848 оны Унгарын хувьсгалыг Оросын Хаант Улсын тусламжтайгаар л дарсан билээ. Тухайн үед 20 настай байсан хаан Франц Иосиф урьдын ерөнхий сайд байсан Лайош Баттянийг цаазалсан болон Арадын 13 хүнийг золионд гаргасны хүчинд бага зэрэг намжсан байна. Гэсэн ч 1850 онд Войводина, Хорват, Славони, Трансильванийг салгасан болон үлдсэн унгарыг Эрцхерцог Албрехтийн армийн захиргаанд өгсөн нь хагаралыг улам гүнзгийрүүлэв.

Тус улсын жинхэнэ шийдвэр гаргагч болох Хабсбург ордныхон тариачдыг чөлөөлснөөр унгарын язгууртнуудыг өөрсдийнхөө эсрэг чиглүүлжээ. Эдгээр язгууртнуудын албан тушаалаас татгалзах, татвар төлөхгүй байх мэтийн идэвхтэй бус эсэргүүцэл нь араасаа байнгын цэргийн хүчийг дагуулах болов. Тариачдыг чөлөөлснөөс гадна тухайн үед хийсэн шинэчлэлд боловсролын системийн шинэчлэл, шүүх эрхийг өв залгамжлуулан хэрэгжүүлэхийг төгсгөл болгосон ба Австрийн эрүүгийн хуулийг нэвтрүүлсэн зэрэг байв.

Зөрчлийг эдийн засгийн өсөлтөөр намжаасан хэдий ч 1865 онд унгарын орон нутгийн захиргааг сэргээсэн ба 1848 оны унгарын үндсэн хуулийг буцаан сэргээх тухай хаант улсын засгийн газраас амлах хүртэл бодитоор ойртох үйл явц гараагүй байдаг.

Унгартай тохиролцоо хийх хэлэлцээрийн үеэр мажарууд дургүй байгаа нь илт байв. Унгарын хувьсгалын дараа нутгаасаа цөлөгдсөн үндэсний удирдагч Лайош Кошут ба тус улс дахь түүнийг дэмжигчид энэхүү нэгдэх тохиролцоо нь «Үндэстний Үхэл» болохын сацуу «гадныхны сонирхлыг татах уяа» болно гэж үзээд, Австриас салан тусгаарлахын төлөөх саналаа өгчээ.

Эцсийн мөчид тус улсын удирдагч Ференц Деакийн саналыг дагав. Түүнийхээр бол тусгаар тогтносон Унгар нь хүчтэй славчууд болон германчуудын цөөнхтэй тусгаарлагдан үлдвэл, тэр хоёрт дарагдан уусан алга болох аюултай хэмээн үзжээ. Дотроо үндэстнүүдийн асуудлаас болж суларсан мөн дээрээс нь Австрийн эзэн хаан нь унгар үндэстний титэмд тангараг өргөх учир түүнээр удирдуулан холбоотон улсууд болох нь хамгийн зөв арга гэж сэдэв. Хаан өөрөө ч энэхүү тохиролцоог байгуулснаар нутаг дэвсгэрийн болоод улс төрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, мажар биш үндэстнүүдийг үргэлжлүүлэн захирах эрхийг унгар улс өөрөө шийднэ гэх мэтээр ятгасан байна.

Унгарын Хант Улстай хийсэн тохиролцооны талаарх хэлэлцээр 1867 оны эхээр дуусав. 1867 оны хоёрдугаар сарын 17-нд Франц Иосиф унгарын шинэ засгийн газрын тэргүүнээр гүн Дюла Андрашийг томилов. 1867 оны хоёрдугаар сарын 27-нд Унгарын Райхстагийг буцаан сэргээв. Гуравдугаар сарын 15-нд Будад гүн Андраши засгийн газрын хамтаар хаан Франц Иосифт тангараг өргөх ёслолыг гүйцэтгэв. Энэ мөчөөс эхлэн Австри-Унгарын тохиролцоо нь хэрэгжиж эхлэв.

Давхар эзэнт улс 1867-1914 он засварлах

 
Австрийн парламентын ордон, 1900 он
 
Унгарын парламентын ордон

Франц Иосиф I. нь албан ёсоор хамтарсан үндсэн хуульт улсын төрийн тэргүүн байсан ба түүний мэдэлд гадаад бодлого, Хамтын Арми ба Тэнгисийн Зэвсэгт Хүчин болон эдгээрт шаардлагатай санхүүг хариуцсан гурван яам болох:

- k. u. k. Гадаад хэргийн сайд; хамтын яамны удирдлага
- k. u. k. Дайны Яам
- Хамтын сангийн сайд

зэрэг байв.

Бусад бүх хэргийг Австри ба Унгар эндээс эхлэн тус тусдаа шийдэх болов. Тохиролцоонд хүрснээр маргаантай асуудлыг бүгдийг шийдсэн гэвэл үгүй юм. Тиймээс унгар арван жил тутамд шинэчлэн зохицуулалт хийх байхыг баталгаажуулж авав.

Унгартай хийсэн тохиролцоо нь Унгар улсыг өргөн цар хүрээ бүхий өөртөө засах эрх олгосон ба энэ нь эргээд бусад үндэстнүүдийн ялангуяа славчуудын эсэргүүцэлд хүргэв. Ижил нөхцөл бүхий тохиролцооны шаардлагыг чехүүд Бохемийн титэмт улсуудтай (Бохеми, Морави, Австрийн Силези) хийхийг шаардав. Бусад үндэстнүүдийн сонирхлыг үл тоомсорлосон болон унгарын мажаржуулах бодлого нь угсаатан хоорондын хурцадмал байдлыг лавшруулахын зэрэгцээ «хар гэрийн хориот ард түмэн» мэтийн ухагдахуун буй болов. Нөгөөтэйгүүр давхар эзэнт улс нь хамтын мөнгөн тэмдэгт бүхий хамтын эдийн засгийн бүс болон хөгжсөн давуу талтай.

Герман бус гаралтай Австри дахь үндэстнүүд нь мажар бус гаралтай Унгар дахь мажаржуулалтад өртсөн үндэстнүүдийг бодвол харьцангуй дээр нөхцөлд байв. Үүнд жишээлбэл дунд сургуульд эх хэлээрээ сурах, төрийн байгууллага, эзэнт улсын зөвлөлд болон Австрийн парламентад эх хэлээ хэрэглэх эрхтэй байв.

Эзэнт улсын бүрэлдэхүүн ба улсууд засварлах

Австри ба Унгарын эзэнт улсын дотоод дахь хоорондын хилийн зарим хэсгийг Лайта гол бүрдүүлж байв. Үүнээс Цислейтани («Лайта голын энэтээ талын улс», эзэнт улсын баруун талын хагас) ба Транслейтани («Лайта голын чанадын улс», эзэнт улсын зүүн талын хагас) гэх нэр томьёо гарсан ба Цислейтанийг албан ёсоор «Эзэнт Улсын Зөвлөлд төлөөлөл бүхий Хант Улсууд ба Улсууд» (үүнээс өмнө албан бусаар, 1915 оноос албан ёсоор Австри Улс гэж нэрлэсэн) гэх ба түүнийг бүрдүүлж буй улсуудыг Кронланд гэх бол Транслейтанийг албан ёсоор «Унгарын Гэгээн Иштваны Титэмт Улсууд» хэмээн нэрлэнэ.

Эзэнт Улсын Зөвлөлд төлөөлөл бүхий Хант Улсууд ба Улсууд (Цислейтани) 1910 он[7]
Улс Нутаг дэвсгэр км² Хүн ам Нийслэл Хүн ам (хот)
  Бохемийн Хант Улс 51.946,09 6.769.548 Праг 224.000
  Далматийн Хант Улс 12.830,32 645.666 Задар 14.000
  Галици ба Лодомерийн Хант Улс 78.499,28 8.025.675 Лемберг 206.000
  Энсийн доод Австрийн Эрцхерцогт Улс 19.825,33 3.531.814 Вена 2.031.000
  Энсийн дээд Австрийн Эрцхерцогт Улс 11.981,73 853.006 Линц 71.000
  Буковинын Херцогт Улс 10.441,24 800.098 Черновцы 87.000
  Каринтийн Херцогт Улс 10.325,79 396.200 Клагенфурт 29.000
  Крайны Херцогт Улс 9.953,81 525.995 Лайбах 47.000
  Зальцбургийн Херцогт Улс 7.153,29 214.737 Зальцбург 36.000
  Дээд ба Доод Шлезийн Херцогт Улс 5.146,95 756.949 Троппау 31.000
  Штайермаркийн Херцогт Улс 22.425,08 1.444.157 Грац 152.000
  Моравийн Маркграфт Улс 22.221,30 2.622.271 Брюнн 126.000
  Тиролийн Гүнт Улс 2 26.683,00 946.613 Инсбрук 53.000
  Гөрц ба Градишкын Гүнт Улс 1 2.918,00 260.721 Гөрц ≈ 25.000
  Эзэнт Улсын чөлөөт хот Триест 1 95,00 229.510 Триест 161.000
  Истрийн Маркграфт Улс 1 4.955,00 403.566 Пореч ≈ 4.000
  Форарльберг 2 2.602,00 145.408 Брегенц 9.000
Цислейтани нийт 300.003,21 28.571.934 Вена
1 Эдгээр гурван Кронланд улс нь дундаа нэг хааны ханы эзэнтэй бөгөөд тэр нь Триестэд байрлана. Бүгдийг нэгтгээд «Австрийн эргийн орон» гэж нэрлэж байв. Мөн түүнчлэн тэдгээрийн газар нутгийн хэмжээ ба хүн амын тоог нэгтгэн 7.970,38 км² ба 893.797 хүнтэй гэсэн мэдээлэл байхаас тус тусдаа мэдээлэл байдаггүй. Нутаг дэвсгэрийн мэдээг 1910 оны «Хикманны Өврийн газрын зураг» номоос авсан.
2 Тироль ба Форарльберг нь дундаа нэг Иннсбрук дахь эзэн буюу ноёнтой. Мөн түүнчлэн тэдгээрийн газар нутгийн хэмжээ ба хүн амын тоог нэгтгэн 29.284,59 км² ба 1.092.021 хүнтэй гэсэн мэдээлэл байхаас тус тусдаа мэдээлэл байдаггүй. Нутаг дэвсгэрийн мэдээг 1910 оны «Хикманны Өврийн газрын зураг» номоос авсан.
Унгарын Гэгээн Иштваны Титэмт Улсууд (Транслейтани) 1910 он
Улс Нутаг дэвсгэр км² Хүн ам Нийслэл Хүн ам (хот)
  Унгарын Хант Улс 282.274,66 18.264.533[8] Будапешт хотын төв 882.000
хотын зах хэсгийн хамт 1.290.000
  Хорват ба Славонийн Хант Улс 42.488,02 2.621.954[9] Аграм 80.000
Транслейтани нийт 324.762,68 20.886.487 Будапешт
Хоёр эзэнт улсын хамтарсан захиргаанд 1910 он
Улс Нутаг дэвсгэр км² Хүн ам Нийслэл Хүн ам (хот)
Босни ба Херцеговина[10] 51.199 1.898.044[11] Сараево 52.000
Австри-Унгарын Эзэнт Улс 1910 он
Жинхэнэ холбоо Нийслэл Нутаг дэвсгэр км² Хүн ам
Австри-Унгар Вена ба Будапешт 675.964,89 51.356.465

Цахим холбоос засварлах

  Commons: Австри-Унгар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Nach Ingo von Münch, Ute Mager: Staatsrecht I. Staatsorganisationsrecht unter Berücksichtigung der europarechtlichen Bezüge, 7. Aufl., 2009, Rn. 678, Anm. 5 eine völkerrechtliche Staatenverbindung im Sinne eines Staatenbündnisses.
  2. Wiener Zeitung vom 15. November 1868, S. 1, Schreiben des Monarchen an Reichskanzler Friedrich Ferdinand von Beust
  3. Stephan Vajda: Felix Austria. Eine Geschichte Österreichs. Ueberreuter, Wien 1980, ISBN 3-8000-3168-X, S. 527.
  4. Michael Kotulla: Deutsche Verfassungsgeschichte: Vom Alten Reich bis Weimar (1495–1934). Springer, 2008, ISBN 978-3-540-48705-0, § 32 II Rn. 1901.
  5. Kundmachung des Handelsministeriums vom 6. März 1869, RGBl. Nr. 28/1869 (S. 111)
  6. Peter Diem: Die Symbole Österreichs. Kremayr & Scheriau, Wien 1995, ISBN 3-218-00594-9, S. 92 f.
  7. k. k. Statistische Zentralkommission. Ergebnisse der Volkszählung vom 31. Dezember 1910. Kaiserlich-Königliche Hof- und Staatsdruckerei. Wien, 1917.
  8. Staatshandbuch 1915. S. 1095.
  9. Staatshandbuch 1915. S. 1294.
  10. Staatshandbuch 1915. S. 1317.
  11. Цэргийн хүч үүнд ороогүй тоо