АНУ-ын Төрийн Департамент

АНУ-ын Төрийн департамент (Англи: United States Department of State) АНУ-ын Ерөнхийлөгчид зөвлөж Гадаад хэргийн яамны үүрэг хүлээдэг, Холбооны гүйцэтгэх Засаглалын байгууллага юм. Анх 1789 оны 7 дугаар сарын 21-нд АНУ-ын Гадаад хэргийн департамент (Department of Foreign Affairs) нэртэйгээр бусад улс орнуудын Гадаад хэргийн яамны нэгэн адил үүрэг гүйцэтгэхээр байгуулагдсан юм.

АНУ-ын Төрийн департамент нь тус улсын гадаад бодлогыг хэрэгжүүлж, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудыг удирдах, гадаадын байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж НҮБ-д АНУ-ыг төлөөлдөг юм. Мөн Төрийн Департамент нь бусад улс орнуудын нийгэм, улс төрийн хөтөлбөрийг төлөөлж ажилладаг ашгийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилдаг бөгөөд АНУ-ын тусгай сангуудаас санхүүжилт авдаг байна. АНУ-ын Төрийн департаментыг Төрийн нарийн бичгийн дарга удирддаг.

Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн Департаментыг удирдахаас гадна тус улсын гол дипломатч бөгөөд гадаад улсад өөрийн улсыг төлөөлдөг байна. Төрийн нарийн бичгийн дарга нь ёслолын эрэмбээр АНУ-ын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын болон Сенатын дарга нарын дараа албан ёсоор ордог албан тушаалтан бөгөөд Засгийн газрын гишүүдийн дотроо хамгийн чухал гишүүн нь юм.

Энтони Блинкен 2021 оны 1-р сарын 26-наас АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Бүтэц засварлах

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг АНУ-ын Ерөнхийлөгч томилж Сенат баталдаг.

Удирдлагад Төрийн нарийн бичгийн орлогч бөгөөд гүйцэтгэх нарийн бичиг, Захиргаа эрхэлсэн захирал бөгөөд газар хариуцсан 6 орлогч байдаг.

  • Улс төрийн суудал эрхэлсэн орлогч. АНУ-ын Гадаад бодлогын зохицуулалт;
  • Захиргаа хариуцсан орлогч. Санхүү, төсөв, хөрөнгө бөгөөд боловсон хүчний асуудал эрхэлдэг;
  • Эдийн засгийн хөгжил, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч. Хөдөө аж ахуй, агаарын тээвэр, олон улсын худалдаа г.м.;
  • Нийгмийн харилцаа эрхэлсэн орлогч. Департаментын хэвлэлийн төлөөлөгч, АНУ-ын гадаад нэр хүнд, хэвлэл мэдээллийн асуудал эрхэлдэг;
  • Зэвсэглэл, олон улсын аюулгүй байдал эрхэлсэн орлогч. АНУ-ын зэвсэглэлийн бодлого болон гаднын орнуудад цэргийн тусламж үзүүлэх асуудал эрхэлдэг;
  • Иргэний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогч.

Гадаад харилцааны албаны дээд сургууль (англ. Foreign Service Institute, FSI) АНУ-ын Виржини мужийн Арлингтон хотод Ж.Щульцийн нэрэмжит Гадаад хэргийн үндэсний сургалтын төвд (англ. George P. Shultz National Foreign Affairs Training Center) байрладаг байна. 1947 оноос АНУ-ын дипломатуудыг бэлддэг үндсэн сургууль болсон юм. Түүнээс өмнө Гадаад албаны сургуульд (англ. Foreign Service School) гадаад харилцааны ажилтнуудыг 1924 оноос бэлтгэн сургадаг байжээ.

Уг Гадаад албаны сургуульд 600 орчим хичээл, түүний дотор 70 гадаад хэл заадаг байна. Хичээлүүд: Манлайлал, удирлага, мэргэжлийн хичээл, бүс нутгийн судалгаа, мэдээллийн технологийн чиглэлийн дадлага.

Жилд Төрийн департаментын болон бусад төрийн бөгөөд цэргийн 40 орчим байгууллагын 100 000 суралцагчийг бэлддэг байна. Сургууль нь Гадаад харилцааны хамгийн доод түвшний ажилтнаас эхлээд дөнгөж томилогдсон Элчин сайд нарт тал бүрийн мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг.

Цахим холбоос засварлах

  Commons: АНУ-ын Төрийн Департамент – Викимедиа зураг, бичлэг, дууны сан