Солбицол: 43°29′35″N 104°05′02″E / 43.4931°N 104.0838°E / 43.4931; 104.0838

Ёлын ам нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт (Даланзадгадаас баруун тийш 45 км-т, Улаанбаатараас 650 км) орших Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газарт Зүүн сайханы аманд байх, нэгэн гүн хавцал юм. Дархан цаазат газар бөгөөд дархалсан талбай нь 64 ам.километр. Нэн ховор Ёл шувуу байдаг учраас ийнхүү Ёлын ам хэмээн нэрлэсэн.

Ёлын ам 2006 оны 9 сард

“Ёлын ам”-ыг гадна, дотны жуулчдын заавал очиж үздэг үзэсгэлэнт газруудын нэг юм.

Зүүн сайханы нурууны нэг хавцал болох Ёлын ам нь мөнх цастай бөгөөд өвөлдөө хэдэн км урт, хэдэн метр зузаантай болдог. Харин дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд 9-р сард цасгүй байх болжээ.

Далайн түвшинээс дээш дунджаар 2800 метр өндөр. Талбай нь 64 ам км. Зүүнсайхан уулын.[1] зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс н хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Ёл шувуу: зөвхөн төв азид байдаг агнахыг хориглосон ховор шувуу. 1500-3000 метрийн өндөрт үүрээ засаж амьдардаг онцлогтой. Жигүүр нь 2.0-2.5 метр хүрдэг. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгойн нэсэг нь цайвар, эрүүн доороо сахалтай. Амьтдын сэг ясаар хооллодог онцлогтой бөгөөд газарт бараг бууж ирдэггүй маш сонор сэжигч шувуу.

Зэргэлдээх Мухар шивэрт, Дүнгэнээ зэрэг амыг бодвол Ёлын ам нь харьцангүй үзэсгэлэнтэй бөгөөд Баяжихын ам руу нэвт гарч болдогоороо онцлогтой.😃😃😃

Эшлэл засварлах

  1. Өмнөговь аймгийн 9 гайхамшиг. (n.d.). Retrieved May 17, 2016, from Archive copy (Memento 22. Аравдугаар сар 2022 цахим архивт)