Монте Кристо гүн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: eu:Monte Cristoko Kondea; cosmetic changes
No edit summary
Мөр 1:
'''Монте Кристо гүн''' ({{Lang-fr|Le Comte de Monte-Cristo}}) бол [[Алэксандр Дюма, эцэг|Александр Дюмагийн]] хамгийн алдартай зохиол юм. Гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу юм.
 
Францын зохиолч А.Дюмагийн (1802-1870) уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1848 он байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч энэ хугацаанд «Монте кристо гүн», «Шадар гурван цэрэг», «Хорин жилийн хойно», «Бражелоны бэйс буюу арван жилийн хойно» роман болон бусад олон дуурь, жүжиг, замын тэмдэглэл зэрэг дэлхийн улс гүрэнд үе үеийг дамжин алдар нь түгсэн бүтээлүүдээ туурвисан байдаг.
Тэрээр цэргийн офицэрийн гэр бүлд төржээ. Түүний эмээ нь африк гаралтай хар арьст эмэгтэй байв.
Авъяас билгийг нь бишрэн шүтэгч анд нөхөд, атаархан хорсогч дайсан этгээддээ хүртэл "Их Алэксандр" гэж хүндлэгдсэн энэ хүн бүх л амьдралаа уран зохиолд харамгүй зориулжээ. Алэксандр Дюмаг түүний хүү, ижил нэрт жүжгийн зохиолч Дюмагаас ялгахын тулд мөн "Эцэг Дюма" гэж нэрлэх болсон бөгөөд романтизмын үзлийг нийтэд ойлгогдох хачин хялбараар илэрхийлж чадсан тул уншигч олны дунд ихээхэн нэр хүнд олжээ.
Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "Гамлет"-ыг үзэж Шекспир, театр хоёртой зэрэг танилцахдаа "Би сохор байснаа нүд орлоо" гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын үйл ажиллагааг амьдралынхаа зам болгон сонгосон гэдэг. Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд "III Хэнрих ба түүний өргөө" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, сая түүнд нэр алдар авчирчээ.
Дюма 1840-өөд оноос роман бичиж эхлээд 1844 онд "Монтэ Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэрийг таних болсон юм. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, нэр алдрын "боол" болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.
Дюма амьдарч, аж төрж агсан үеийнхээ гол үйл явдлуудын гүнд байж, 1830, 1848 оны хувсгалд оролцож явжээ. "Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодит хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Францын зохиолч эмэгтэй Жорж Санд "Дюмагийн романууд биеийн дотоод болоод сэтгэлийн ядаргааг арилгахад ямар ч эмнээс илүү хүчтэй" гэж бичсэн байдаг.
Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай ажил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон "Монтэ Кристо" шилтгээн ордоо хүртэл зарахад хүрч туйлын ядуугаар нас баржээ.
Монте Кристо гүн хэмээх агуу зохиолыг хүргэж байна. Уншиж амжаагүй хүн байвал заавал уншихийг зөвлөж байна. Уг номонд нэгэн залуугийн амьдралыг муу хүмүүс сүйрүүлж, аав нь өрөнд ороод нас барж гол дүр маань шоронд орсноор эхэлдэг билээ. Харин шоронд маш их зүйлийг сурдаг бөгөөд гарч ирээд зүсээ хувилган маш уран аргаар өс хонзонгоо авдаг билээ. Амьдралыг ойлгоё гэвэл энэ номыг уншаарай.Монте кристо гүн романыг бичих санаа 1892 онд Эльба арлаас холгүй байдаг Плонез арал дээр ан хийж явахад нь төрсөн юм гэдэг. Хажууханд нь Ўайсан «Монте кристо» гэдэг арлын нэр зохиолчийн санаанаас гаралгүй явсаар Парист буцаж ирэнгээ, чухам юуны тухай бичихээ товлоогүй мөртөө хэвлэлийн газартаа ийм нэртэй зохиол бичнэ гэсэн гэрээ хийчихжээ. Ингэж байтал, Парисын цагдаагийн газрын хуучин данс бичгийн захирагч Жак Пешегийн «Дурсамжаас» нөгөө бичих романыхаа гол санаа, зангилааг санамсаргүй олоод авсан байна.
1807 онд Парист гуталчин залуу Франсуа Пико гэдэг даржин эр амьдарч байж. Амь зуулгаар тааруухан тэр эрд, аз болоход сүйлсэн бүсгүйнх нь инжинд зуун мянган франк ирэх болжээ. Нэгэн удаа Пико ам алдан энэ тухайгаа гурван танилдаа болон цуг сууж байсан гуанзны эзэн Лупианд ярьчихжээ. Пиког явангуут, угийн жөтөөч, өөдгүй санаатай Лупиан, Пиког цагдаагийн газар гүтгэж, хуримы нь хийлгэхгүй болгочихъё гэдэг санааг цаадуулдаа хэлжээ. Тэгээд цагдаагийн комиссарт «Пико бол английн тандуул» гэсэн ховын бичиг хүргүүлжээ. Хөөрүү комиссар хуурамч ховыг сохроор итгэж, тэр дор нь эзэнт улсын цагдаагийн яамны сайдад дамжуулан илтгэснээр Франсуа Пико долоон жилийн турш сураггүй алга болсон байна.Тэр нь тагнуул туршуул гэгдэн тулгагдаж Фенестрел цайзад ял эдэлж байхдаа үхлүүт өвчтэй нэгэн итали гэлэнг сэтгэл гарган тойлж байсны хариуд цаадах нь Милан хотод нуусан алт, үнэт чулуун эрдэнэсээ түүнд гэрээслэн өв болгожээ. Напелеоны эзэнт улсыг унасны дараа Франсуа тэр эрдэнэсийн сангий нь эрж олоод, Парист өөр нэрээр эргэн ирсэн байна. Гэтэл сүйлсэн бүсгүй нь хоёр жил хүлээж байгаад гуанзны эзэн Лупиантай гэрлэснийг дуулжээ. Өөртэй нь хэн ингэж, хатуугаар «тоглосныг» хар аван гадарласан Пико итали ламын дүрд хувилан Нимд очиж, Лупианы гуанзанд сууж байсан гурвын нэг байсан боловч булай «тоглоомд» оролцохгүй гэж татгалзсан Антуан Аллютой уулзаж, ховор сайхан очир эрдэнэ бэлэглэн байж, бусад хүний нь нэрийг хэлүүлжээ. Энэ үеэс эхлэн Пико өшөөгөө авахаар хатуу шийдсэн байна.Удалгүй Парис хотын «Урлагийн гүүрэн» дээрээс Шамбарал Лупианы хамсаа гэгчийн хүүр олдоход, түүнийг алсан чинжаалын бариул дээр «Анхных нь» гэж сийлсэн байжээ. Тэгтэл ч Лупианд гай түйтгэр нүүрлэж, гуанз нь шатан, хүү нь шоронгийн хадаас болж, охин нь цөллөгөөс оргосон ялтантай гэр бүл болсон нь илэрчээ. Дараа нь Лупианы хоёр дахь хамсаа Солари хорлогдон амь тавихад, авсан дээрээс нь «Хоёр дахь нь» гэсэн бичиг олдсон байна. Эцэст нь, нэгэн үдэш, нүүрэндээ багтай хүн Лупианыг гудамжинд зогсоож, нүгэл нь нүдээрээ гарч байгааг сануулжээ. Гуанзны эзэн «Бурхан намайг гэсгээн цээрлүүлсэн» гэж хэлэхэд нь нөгөө танихгүй хүн ч чухам хэн болохоо хэлжээ. Хайр найргүй өшөө авахаа тангарагласан Пико ч санасандаа хүрч, Лупиан «Гурав дахь нь» болсон байна.Хэрэг явдал үүгээр дууссангүй. Нөгөө долоон булчирхай, найман найлзуурхайгаа Пикод тоочсон Антуан Аллю, түүний мөрийг мөшгөн, анаж явсаар эцэст нь өшөөг өшөөгөөр авч, түүний аминд хүрчээ. Энэ бүгдийн тухай Аллю амьсгаа хураахынхаа өмнө нүглээ наманчлан ламд ярьснаар сайхь түүхийг цагдаагийн газар дансандаа тэмдэглэн авчээ.
 
“Москвагийн оперетта” театрынхан А.Дюмагийн “Монте Кристо гүн” алдарт романаар мюзикл тавьжээ. Нээлт нь мөн өчигдөр болсон байна.
Сонирхолтой нь өнөөг хүртэл хаана ч драмын жүжиг болгон тавилгүй дархалж ирсэн энэхүү зохиолоор орчин үеийн, хөгжим, дүрслэл өвөрмөц нийлмэл бүтээл тавьж үзэгчдэд толилуулсан нь дэлхийн урлагийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал гэж тус театрын захирал В.Тартаковский мэдэгджээ.
'''А. Дюма. Монте-кристо гүн'''
 
'''Нэгдүгээр бүлэг'''
 
'''1. Марсельд ирсэн нь'''
 
1815 оны хоёрдугаар сарын хорин долооны өдөр Норт Дам де-ла Гард зогсоолын харуул, Смирна, Приест, Неаполь ороод ирж яваа гурван шурагт «Фараон» гэдэг хөлөг онгоц айсуй явааг дохио өгч мэдэгдэв.
Буудлын ердийн заншлаараа онгоц татах газраасаа гарч Иф цайзыг лоцман Моржион хошуу, Риаон арал хоёрын хооронд яваа хөлөгөнгөрөн онгоцонд тулж очив.
Марсельд хөлөг онгоц ирэхэд ихээхэн хөл хөдөлгөөнтэй болдог бөгөөд ялангуяа тэр онгоцыг нь «Фараон» шиг эртний Фокея хотын хөлөг онгоц үйлдвэрлэх газар босгож тоноглон, усанд анх тавиад, бас эзэн нь нутгийн хүн бол бүр ч их хөл болдог учир, зогсоолын гэгээн Ионна гэдэг талбайд олон мянган сониуч хүн заншсан ёсоороо төдхөн цугларан ирэв.
Энэ завсар хөлөг онгоц улам ойртсоор, галт уулын дэлбэрэлтээс болж дээр цагт Каласарень Жарос хоёр арлын хооронд тогтсон хоолойгоор амар мэнд өнгөрч, Помегийг тойрон гараад, шулуун гурван дарвуулаа татаж, хошуун дээрх гурвалжин далбаагаа дэлгэсэн мөртөө алгуурхан ирж явахад цугларсан олон хүн, азгүй явдал тохиолджээ гэдгийг аргагүй тааварлан чухамхүү юу болсон байдаг билээ гэж бодоцгооно. Гэвч учрыг мэдэх хүмүүс хөлөг хэвийнхээ байдлаар сайн явж байгааг хараад хэрвээ ямар нэгэн явдал болсон байлаа гэхэд онгоцонд биш юм гэдэг нь тодорхой байв. Зангуу буулгахад бэлхэн, ватер-бакштагаа өгчихсөн бөгөөд «Фараон»-ыг Марселийн онгоц зогсоолын нарийхан хаалгаар оруулах гэж байгаа лоцманы хажууд гавшгай байрын залуу эр зогсож хөлгийн хөдөлгөөн бүрийг нарийн ажиглаж, лоцманы тушаал бүхнийг давтан дамжуулж байв.
Энэ тодорхой биш түгшүүр нь цугларсан олны дундаас нэгэн хүнд сүрхий хүчтэй нөлөөлж, хөлөг онгоц буудалд орж ирэхээс өмнө, яаран завинд сууж «Фараон»-ы өөдөөс явахыг тушааж удалгүй нөөц булангийн тушаа хөлөг онгоцтой зэрэгцэж очив.
Залуу далайчин энэ хүнийг хараад лоцманы дэргэдээс холдон, онгоцны хөвөөнд очиж, бүрх малгайгаа авч зогсов.
Энэ бол арван найм, хорин насны, өндөр нуруутай, тэгшхэн биетэй, сайхан хар нүд, гялтганасан хар үстэй залуу хүү байв. Төрх байдалд нь бага наснаасаа эхлэн аюул гамшигтай тэмцэж сурсан хүмүүст байдаг тайван, шийдмэг янз илрэх ажээ.
- Өө! Дантес та юу? гэж завинд сууж ирсэн хүн хашхираад, - Юу болчоо вэ? Яагаад хөлгийнхөн чинь цөмөөрөө уруу царайтай явна вэ? гэж асуув.
- Эрхэм Моррель гуай, их золгүй явдал тохиолдлоо. Ялангуяа надад их золгүй явдал тохиолдож Чивита-Веккийн дэргэд алдарт ахмад Леклерээсээ хагацав гэж хүү хариулахад,
- Аа ачаа чинь? Гэж хөлгийн эзэн яаран асуув.
- Эрхэм Моррель, бүрэн бүтэн ирсэн, энэ талаар та санаа зовохгүй байх гэж би бодож байна… Харин хөөрхий ахмад Леклер… гэхэд, хөлгийн эзэн илтэд сэтгэл амарсан байдалтай,
- Юу болоо вэ? Манай алдарт ахмадад ямар явдал тохиолдов? гэж асуув.
- Нас барсаан.
- Онгоцноос ойчоо юу?
- Үгүй ээ мэдрэлийн чичрэг тусаад, жигтэйхэн зүдэрч үхсэн гэж Дантес хэлээд, хөлгийнхөн өөдөө эргэж, - Алийв? Байр байрандаа! Зангуугаа буулгаарай! гэж хашхирав.
Хөлгийнхөн нийтдээ арваад хүн тушаалыг дагаж хүн бүр өөр өөрийн үүрэгт ажлыг хийхээр далбаа, шураг уруу аргамж хөндлөвч уруу ухасхийлдлээ.
Залуу далайчин тэднийг зэрвэсхэн харж тушаал нь ёсоор биелэгдэж байгааг мэдээд, ярьж байсан хүн уруугаа дахин эргэхэд хөлгийн эзэн тасарсан яриагаа үргэлжлүүлэн:
- Тэр золгүй явдал чухам яаж тохиолдов? гэж асуув.
- Ёстой сана¬саргүй явдал болсон. Ахмад Леклер боомтын коменданттай ярьж ярьж Неаполиос ихэд сэтгэл хөдөлсөн шинжтэй гарч яваад, маргааш нь ¡айдгаараа халуурч, гурав хоноод өөд болчихсон… Бид зохих ёсоор нь оршуулсан. Одоо хөл толгойдоо хүнд юм зүүлттэй, зотонгоор ороолттой Дель Джильо арлын дэргэд тайван нойрсож байгаа. Бэлэвсэрсэн авгайд нь загалмай, сэлэм хоёры нь авчирсан. Бусдын л адил, мөрөөрөө нүд анихын тулд англичуудтай арван жил байлдаж явах ч гэж дээ хэмээн залуу хүү гунигтай янзаар инээмсэглэн хэлэв.
- Одоо яая гэх вэ. Эдмон минь! гэж улам улам тайвширч байгаа хөлгийн эзэн хэлээд,- Бид цөмөөрөө л үхэх үйлтэй улс хойно, хөгшин нь залуудаа байраа тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамаг юм байрандаа үлдэнэ. Ингэхэд та ачаа яасан гэнээ? гэхэд нь
- Эрхэм Моррель гуай, бүрэн бүтэн ирсэн, би түүнийг батлан хариуцна. Тэр бүү хэл, хямдаар өглөө гэхэд та хорин таван мянган франкийн цэвэр ашиг олох байх гэж бодож байна гэж хэлснээ «Фараон» дугараг цамхгийг өнгөрч явааг мэдээд: - Дарвуулаа хумь! гурвалжин далбааг буулга! Бизань-шкот! Зангуугаа буулгахад бэлтгэ! гэж хашхирав.
Энэ тушаал цэргийн хөлөг онгоц дээрх лүгээ адил түргэн биелэгдэв.
- Дарвуулын аргамжийг тат! Далбаагаа буулга!
Сүүлчийн тушаал өгөхөд бүх далбаа хураагдаад хөлөг онгоц зөвхөн эрчээрээ урагш гулсан явж байв.
Хөлгийн эзэн тэсэж ядан яарч байгааг хараад Дантес,
- Эрхэм Моррель, та одоо наашаа гараад ирээч дээ. Таны нягтлан бодогч эрхэм Данглар өрөөнөөсөө гарч ирж явна. Танд хэрэгтэй бүх мэдээг дуулгана биз. Би зангуун дээр очиж, уй гашуудлынхаа тэмдгийг тавих ажил хийе гэж хэлэв.
Хоёр дахь удаа давтан урих хэрэг байсангүй. Хөлгийн эзэн Дантесын шидсэн олсноос барьж, ямар ч далайчин атаархмаар шалмаг гавшгайгаар хөлгийн хажуугийн төмөр дамнуургаар авиран гарч ирэхэд Дантес Морреллийг угтан ирж яваа Дангларт байраа тавьж өгөөд хуучин байрандаа очихоор явав.
Данглар бол хорин тав орчим насны нилээд зэвүүн царайтай, дарга даамалд долигонуур, доод хүмүүстээ ширүүн догшин хүн юм. Нягтлан бодох гэдэг хэргэм зэргээс нь илүүгээр энэ байдалд нь далайчид хэдийчинээ дургүйцэх тусмаа Дантесыг төдийчинээ хайрлан үзнэ.
- Тэгэхээр бидэнд тохиолдсон золгүй явдлыг эрхэм Моррель та хэдийнэ дуулаа шив дээ? гэж Данглар хэлэв.
- Тэглээ, тэглээ! Хөөрхий ахмад Леклер! Их сайн, шударга хүн байсан юм сан!
- Хамгийн гол нь тэнгэр, далай хоёрын хооронд насаа хөгширтөл явсан гайхамшигт сайн далайчин. Ийм хүнд л «Моррель ба түүний хүү» мэтийн ийм том фирмийн сонирхлыг итгэн хүлээлгэж болно гэж Данглар хариу хэлэв.
Тэгэхэд аятайхан зогсох газар хайж байгаа Дантесыг ажиглан харж байсан хөлгийн эзэн:
- Таны хэлж байгаа шиг ажлаа сайн мэддэг болохын тулд заавал хөгшрөх хэрэгтэй биш юм шиг санагдаж байна. Тэр, манай найз Эдмоныг хараач, хэнээс ч зөвлөлгөө заавар авалгүйгээр ажлаа айхавтар амжуулж байна шүү гэж хэлэхэд Данглар Дантес руу үзэн я¤сан маягтай хялайн харснаа:
- Тийм ээ, тийм, нас залуу, хэтэрхий бие тоосон хүн дээ. Ахмадыг амьсгаа хураагаагүй байхад хэнтэй • зөвлөн ярилцалгүйгээр командлалыг өөрөө авчхаад шууд наашаа хөдлөхийн оронд, Эльба арлын дэргэд биднийг бүтэн хагас өдөр дэмий хүлээлгэж цаг алдсан даа гэж хэлэв.
- Командлалыг авсан нь ахмадын туслахынхаа үүргийг гүйцэтгэсэн хэрэг, харин онгоцонд засвар хийх хэрэг байгаагүй л бол Эльба арлын дэргэд бүтэн хагас өдөр болдог нь буруу гэж хөлгийн эзэн хэлэв.
- Хөлөг онгоц эвдрээгүй, бүрэн бүтэн байсан эрхэм Моррель. Харин бүтэн хагас өдрийг алдсан нь зөвхөн эрэг дээр бууж зугаацах л гэснээс болсон юм гэхэд хөлгийн эзэн залуу хүү өөд хандан:
- Дантес аа нааш ир! гэж дуудав.
- Уучлаарай эзэн минь, би нэг минутын дараа тан дээр очъё гэж Дантес хариулав.
Тэгээд онгоцныхоо багт хандаж:
- Зангуу буулга! гэж тушаав.
Тэр дор зангуу бууж, гинж нь тарчигнан гүйв. Хэдийгээр лоцман байсан боловч Дантес энэхүү сүүлчийн ажиллагаа дуустал байрандаа байсаар байв.
Дараа нь:
- Дарцгаа хагаст нь хүртэл буулгаж, далбаагаа зангидаад, хөндлөө зөрүүл гэж хашхирав.
-Та харж байгаа биз дээ, одоо бүр өөрийгөө ахмад гэж хэдийнэ бодчихоод байна, нээрээ шүү гэж Данглар хэлэв.
- Тийм ээ, энэ чинь ахмад шүү дээ гэж хөлгийн эзэн хариулав.
- Тийм л дээ тэгэхдээ л та бодоод таны хоршоо нөхдөөр батлагдаагүй байгаа биз дээ, эрµэм Моррель гэж Данглар хэлэхэд:
- Түүнийг ахмад болгож болохгүй юм юу байна? Үнэндээ насаар залуу боловч ажил хэрэгт үнэнч шудрага, их туршлагатай хүн шиг байна гэв.
Дангларын царай барайв. Дантес ойртож ирээд:
- Уучлаарай, эрхэм Моррель гуай, зангуу буулгачихлаа, би одоо таны мэдэлд ирлээ. Та намайг дуудсан байх аа? гэж хэлэв.
Данглар алхам ухрав.
- Би танаас яах гэж Эльба арал дээр буусан бэ? Гэж асуух гэсэн юм
- Би өөрөө ч мэдэхгүй. Би зөвхөн ахмад Леклерийн сүүлчийн тушаалыг л биелүүлсэн. Амьсгаа хурааж байхдаа надад нэгэн дугтуйтай бичиг өгч маршал Бертранд өгөөрэй гэсэн.
- Эдмон та түүнтэй уулзаа юу?
- Хэнтэй?
- Маршалтай.
- Тэгсэн.
Моррель эргэн тойрноо хараад, Дантесыг хажуу тийш нь аваачиж:
- Аа, императорямар байна? Гэж адган асуув.
- Миний л харснаар бол энх тунх байх шиг байна билээ.
- Та бүр, императорыг түүнийг хараа юу?
- Намайг маршал дээр байхад орж ирсэн,
- Та тэгээд түүнтэй юм яриа юу?
- Үгүй, тэр надтай ярьсан гэж Дантес инээмсэглэн хариулав.
- Тэр юу гэж байна?
- Хөлгийн тухай, Марсель өөд хөдлөх цагийн тухай, манай аяны зам, ачаа барааны тухай асууж байна билээ. Хэрвээ хөлөг онгоц ачаагүй, тэгээд миний мэдэлд байсан сан бол лав худалдаж авах байсан байх гэж бодож байна. Тэгээд би өөрийгөө зөвхөн ахмадыг орлож яваа, хөлөг онгоц «Моррель ба түүний хүү» гэдэг худалдааны газрынх гэж хэлэхэд тэр « Өө, мэднээ. Үе залгамжилсан хөлгийн эзэд байгаа юм. Нэг Моррель нь намайг Валансид байхад манай хороонд алба хааж байсан юм » гэж байна лээ.
- Тиймээ үнэн! гэж хөлгийн эзэн баярлан дуугараад
- Тэр бол миний авга ах Поликар Моррель байгаа юм. Ахмад цолтой болтлоо цэргийн алба хаасан хүн. Дантес та авга ахад, эзэн хаан түүнийг дурсаж байна лээ гэж хэлээрэй, тэгэхэд чинь хөгшин үглээ амьтан уйлна даа гээд залуу далайчны мөрийг нөхөрсгөөр алгадаж
- Хэрвээ таныг маршалд бичиг аваачиж өгч, императортой ярилцсаныг мэдвэл танд муу юм болж болох боловч та ахмад Леклерийн тушаалыг биелүүлж, Эльба арал дээр зогссон тань сайн байна гэв.
- Энэ надад юугаараа муу болох юм бэ? Гэж Дантес асуугаад
- Би дугтуй дотор чухам юу байсныг мэдэхгүй, эзэн хаан хэнээс ч асууж болох тийм зүйлүүдийг надаас асуусан. Одоо явж болох болов уу. Хорио цээрийн ба гаалийн түшмэд ирж явна гэв.
- Яв, яв хайрт нөхөр минь.
Залуу хүүг холдон явмагц Данглар хүрч ирээд:
- За яав? Порто-Феррайод зогссон тухайгаа танд тайлбарлаж өгөө шив дээ гэж асуув.
- Бүрэн дүүрэн хэлсэн, эрхэм Данглар минь.
- Өө! Тэгвэл бүр сайн юм болж. Хүн үүргээ биелүүлэхгүй байхыг харахад хэцүү байдаг юм гэв.
- Дантес өөрийнхөө үүргийг биелүүлж, энэ талаар хэлэх юм алга. Ахмад Леклерийн тушаалаар Эльба арлын дэргэд зогссон хэрэг байна гэж хөлгийн эзэн зөрж хэлэв.
- Мартсанаас танд ахмад Леклерийн захидлыг өгөв үү?
- Хэн?
- Дантес
- Надад уу? Үгүй. Түүнд захидал байсан юм гэж үү?
- Ахмад түүнд дугтуйтай битүүмжээс гадна бас нэг захидал өгөх шиг болсон юм сан.
- Данглар та ямар дугтуйтай юм яриад байна вэ?
- Порто-Феррайо, Дантесын аваачиж өгсөн.
- Дантес Порто-Феррайод дугтуйтай битүүмж аваачиж өгсөн гэж та хаанаас мэдээ вэ?
Дангларын царай улайж:
- Би ахмадын өрөөний хажуугаар явж байгаад түүнийг Дантест дугтуйтай юм, захидал хоёр өгч байхы нь харсан юм гэж хариу хэлэв.
- Үгүй, тэр надад юу ч хэлээгүй, хэрвээ түүнд захидал байгаа бол надад өгнө л дөө гэхэд Данглар бодлого болж:
- Хэрвээ тийм бол эрхэм Моррель та Дантест энэ тухай юм битгий хэлээрэй. Би андуурсан юм байлгүй дээ гэв.
Энэ үед залуу далайчин буцаж ирлээ. Данглар бас л холдлоо.
- За яав эрхэм Дантес, чөлөөтэй болов уу? Гэж хөлгийн эзэн асуухад
- Тэглээ, эрхэм Моррель гэж хариулав.
- Та ажлаа яасан түргэн амжуулчихав аа?
- Би гаалийнханд авчирсан таваарынхаа нэрсийн жагсаалыг өгчихсөн, харин боомтоос манай бичиг цаасыг дамжуулсан хүнийг лоцмантай хамт буцаагаад явуулчихаж.
- Танд энд өөр хийх юм байхгүй юу? Гэхэд Дантес тэр дороо эргэцүүлэн хараад:
- Алгаа бүх юм номоороо байна гэж хэлэв.
- Тэгвэл манайд очиж хоол идье.
- Уучлаарай эрхэм Моррель гуай, би юуны өмнө аавтайгаа уулзах ёстой. Таны урьсан явдалд тун их баярлалаа…
- Зүйтэй, Дантес, зүйтэй! Таныг сайн хүү гэдгийг би мэднэ гэхэд Дантес төдий л шиидмэг бишээр:
- Аав минь ямар байгаа бол, та мэдээгүй биз? Гэж асуув.
- Хайрт Эдмон минь, би түүнтэй уулзаагүй боловч лав эрүүл энх байгаа байх гэж бодож байна.
- Тийм ээ, аав минь муу өрөөндөө гарахгүй суугаад л байгаа байх.
- Таныг байхгүйд ямар нэг юмаар дутагдаж гачигдаагүйг энэ чинь нотолж байгаа хэрэг.
Дантес инээмсэглэн:
- Манай аав нэрэлхүү зантай хүн, юмаар дутагдаж гачигдлаа гэхэд бурхнаас өөр хэнээс ч тусламж гуйхгүй хүн байгаа юм гэв.
- Аавтайгаа уузлчихаад манайхаар ирнэ биз дээ?
- Бас л уучлал гуйя, эрхэм Моррель, надад бас өөр нэг тун чухал үүрэг бий.
- Тийм ээ! Каталанд бас нэг хүн, гоо үзэсгэлэнт Мерседес, аавтай чинь адил тэсэж ядан хүлээж байгаа гэдгийг би мартчихаж.
Дантес инээмсэглэв.
- Өө тийм байж шүү! Тэр охин гурван удаа ирж, «Фараон» хэзээ ирэх вэ? гэж асуусны учрыг одоо л ойлголоо. Чөтгөр ав. Эдмон та ямар их азтай хүн бэ, ямар сайхан найзтай юм бэ!
- Мерседес миний найз биш гэж далайчин ноцтойхон хэлээд, - Миний болзоот хүүхэн байгаа юм гэхэд, хөлгийн эзэн инээд алдаж
- Энэ чинь заримдаа адилхан байдаг гэвэл
- Тэгвэл бидэнд тийм биш гэж Дантес хариулав.
- За за, Эдмон таныг би саатуулахаа болъё. Та миний ажлыг сайн амжуулсан болохоор, өөрийнхөө ажлыг бүтээхэд тань зав өгөх ёстой. танд мөнгө хэрэггүй гэж үү?
- Үгүй, хэрэггүй. Аяллын үед авсан мөнгө, өөрөөр хэлбэл гурван сарын цалин хэвээрээ үлдэж ирсэн.
- Эдмон та, их нямбай хүн юм.
- Эрхэм Моррель, аавыг минь ядуу хүн гэдгийг бүү мартаарай.
- Тийм ээ, тийм, би таныг сайн хүү гэдгийг сайн мэднэ. Аавдаа оч. Би ч бас хүүтэй. Хэрвээ түүнийг минь гурван сар эзгүй явж байгаад ирээд надтай уулзах гэхэд нь хүн саад хийвэл би бас учиргүй уурлана.
- Та тэгвэл зөвшөөрч байх шив дээ? гээд залуу хүү бөхөсхийн асуув.
- Хэрвээ танд өөр хэлэх юмгүй бол яв даа.
- Өөр юу ч үгүй.
- Ахмад Леклер амьсгал хураахдаа надад захидал өгсөнгүй юу?
- Леклер юм бичиж чадахгүй байсан, харин би танаас хоёр долоо хоногийн чөлөө гуйх ёстойг таны асуулт надад санууллаа.
- Хурим хийхэд үү?
- Хурим хийх, Парис орох хоёрт.
- Тэг тэг. Бид бараг зургаан долоо хоног ачаа бараагаа буулгана, тэгээд гурван сарын дараа дахин далайд гарна даа гээд хөлгийн эзэн залуу далайчны мөрийг алгадан - Харин та гурван сар болоод энд байх ёстой. «Фараон» ахмадгүйгээр аянд гарч чадахгүй гэв.
- Ахмадгүйгээр гэнэ ээ? Гэж Дантес дуу алдаад, нүд нь баяртай гялалзан, - Эрхэм Моррель минь болгоомжтой яриарай, таны хэлсэн үг миний сэтгэлийн гүн дэх сэм горьдолд хариулж байна шүү. Та намайг «Фараон»-ы ахмадаар томилох гэж байна уу? гэж асуув.
- Хайрт нөхөр минь, хэрвээ би ганцаараа мэддэгсэн бол «Шийдсээн!» гэж хэлээд л гар барихсан. Гэвч надад хоршоо нөхөр байдаг болохоор тэгэж болохгүй байна. Та Италийн зүйр үг: «chi ha compagno ha padrone» гэдгийг мэднэ биз. Гэвч хоёр саналын нэг нь таны талд байгаа болохоор хэрэг ажлын хагас нь бүтсэн. Хоёр дахь саналыг бас таны талд гаргуулахыг би хариуцъя.
- Ай эрхэм Моррель! гэж залуу хүү нүднийхээ нулимсыг гүйлгэнүүлэн түүний гарыг атгаж - Танд эцэг Мерседес хоёрын нэрийн өмнөөс баяр хүргэе гэв.
- Зүгээр зүгээр, Эдмон минь үнэнч хүмүүсийн бурхан, тэнгэрт байдаг юм, чөтгөр ав! Аав Мерседес хоёртойгоо уулзчихаад дараа нь манайд очоорой.
- Би таныг эрэг дээр гаргаж өгөх үү?
- Үгүй, баярлалаа. Би эндээ хоцорч Данглартай тооцоо бодож үзье. Аялалын үед тэр танд ямар санагдав?
- Наанатай цаанатай. Нөхрийн хувьд тааруухан. Нэгэн удаа бид хоёр муудаж маргалдсан. Тэгэхэд би энэ маргаанаа шийдвэрлэхийн тулд Монте Кристо арлын дэргэд 10-хан минут зогсъё гэж тэнэг юм хэлчихсэн юм. Түүнээс хойш надад муу болчихсон хүн дээ. Уг нь би тэгэж хэлэх хэрэггүй байж, түүний татгалзсан ч зөв болжээ. Нягтлан бодохын хувьд ямар ч муу юм хэлэх арга алга, та ч гэсэн сэтгэл ханамжтай байх болно гэхэд, хөлгийн эзэн
- Хэрвээ та «Фараон»-ы ахмад байсан бол Дангларыг өөрийнхөө дэргэд дуртайяа байлгаж ажиллуулах уу? гэж асуув.
- Би ахмад ч юм уу, эсвэл туслах нь ч байлаа гэсэн эздийнхээ итгэлийг хүлээсэн хүнийг бүрэн хүндэтгэж байх болно, эрхэм Моррель гуай.
- Зүйтэй, Дантес. Та ер нь бүх талаараа сайн хүн юм. Одоо яв даа, зүүн дээр сууж байгаа юм шиг л байна.
- Тэгээд би чөлөөтэй болчихов уу?
- Яв яв гэж хэлж байна шүү.
- Та завиар явж болох уу?
- Ав ав.
- Баяртай. Эрхэм Моррель танд маш их баярлалаа.
- Баяртай, Эдмон. Амжилт хүсье!
Залуу далайчин завинд харайн орж, залуурын дэргэд суугаад Канньбьер гудамж чиглэн явахыг тушаав. Хоёр далайчин сэлүүр барьж, буудлаас Орлеаны эрэг хүртэл хоёр эгнүүлэн зогсоосон онгоцнуудын хоорондох нарийхан зайгаар бусад олон завийн дундуур чадах чинээгээрээ хурдан сэлүүрдэн явав.
Хөлгийн эзэн түүнийг эрэг хүрч, завинаас үсрэн буугаад өглөөний таван цагаас оройн есөн цаг болтол хөл үймээн дүүрэн байдаг Каннебьер гудамжинд орж, бужигнасан олон хүний дунд алга болтол нь хойноос нь инээмсэглэн харж зогссон бөгөөд орчин үеийн фокейчууд энэ гудамжаараа бардамнан бахархаж «Парист Каннебьер гудамж байдаг сан бол Парис бяцхан Марсель байх сан » гэж өөрсдийн онцлог аялгуугаар үнэн голоосоо ярилцдаг ажээ.
Хөлгийн эзэн эргэж, өөрийн нь тушаалыг хүлээж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ өөртэй нь адил, залуу далайчныг үдэн харж байгаа Дангларыг харав. Гэвч холдон явж байгаа хүнийг харсан, энэ хоёр хүний харц шал ондоо байлаа.
 
'''Нэгдүгээр бүлэг. 2. Эцэг хүү хоёр'''
 
Үзэн ядах сэтгэлдээ автагдсан Данглар өөрийн нөхрийг хөлгийн эзний нүүрэн дээр муутгах гэж хичнээн оролдож байх зуур Дантес хаана юу хийж явааг сонирхон дагая. Тэрээр Каннебьер гудамжийг тууш явж Нойаль гудамжийг өнгөрөн Мельяны модот гудамжны зүүн гар талд байгаа багавтархан байшинд орж бүдэг гэрэлтэй шатаар тавдугаар давхар өөд яаран гарахдаа, нэг гараараа шатны бариулаас барьж, нөгөө гараараа догдлон цохилж буй зүрхээ дарж явснаа дутуу онгойсон хаалганы дэргэд очиж зогсов. Тэр хаалгаар тэр муу жижигхэн өрөөн доторх бүх зүйлийг үзэж болох ажээ.
Тэр муу жижигхэн өрөөнд түүний эцэг суудаг байж.
Сандал дээр гарч зогсоод салганасан гараараа цонхон дээр ургасан алтан лицэх, чөдөр ороомог цэцгүүдийг засаж байгаа өвгөнд «Фараоны» ирсэн тухай мэдээ хүрч арай л амжаагүй байжээ. Гэтэл араас нь нэгэн хүн тэврэн авч:
- Аав аа! гэх танил дуу сонстов.
Өвгөн дуу алдаж гэдрэг эргэн хүүгээ хараад тэврэн авахад царай нь цонхийж дагжин чичирч байв.
- Аав аа, та яагаа вэ? Бие чинь муу байна уу? гэж залуу хүү сэтгэл зовонгуй асуув.
- Үгүй, үгүй, хайрт Эдмон минь, хүү минь, үр минь, үгүй! Би чамайг хүрээд ирнэ гэж санасангүй…Гэтэл ороод ирлээ… Би баярлаад л ингэж байна. Бурхан минь! Үхэх гэж байгаа юм шиг санагдаж байна!
- Тайвшир аав минь, би байна. Хүн баярласнаасаа болоод үхдэггүй гэдэг болохоор би ингэж гэнэт ороод ирсэн юм. Аав минь битгий гөлрөн ширтээд байгаач, инээгээч. Би хүрээд ирлээ. Одоо юм бүхэн сайх сайхан болно гэхэд өвгөн:
- Тэгвэл сайн хүү минь. Гэсэн ч яаж юм бүхэн сайн сайхан болох юм бэ? Бид хоёр одоо хэзээ ч салахгүй юу? Аз жаргалынхаа тухай яриач? Гэж хэлэв.
- Бүхэл бүтэн гэр бүлийн уй гашуудал дээр бүтэж боссон аз жаргалыг минь бурхан өршөөг, гэвч би аз жаргалыг ингэж олох гэж хүсээгүйг минь бурхан харж байгаа. Энэ аз жаргал аяндаа өөрөө ирсэн болохоор уйтгарлаж гуниглахын арга алга. Ахмад Леклер нас барсан, би Моррелийн буянгаар түүний орыг эзлэх нь шиг байна. Ойлгож байна уу, аав аа? Би хорьхон цалин авч бас орлогоосоонастайдаа ахмад болох нь! Зуун луидорын хуваалцна! Ядуу далайчин би ийм юм болно гэж яаж санах вэ?
- Тийм ээ, хүү минь, чиний хэлдэг зөв, энэ бол үнэхээрийн азтай явдал гэж өвгөн хэлэв.
- Та миний цалин авахад л өөрийн цэцэг ногоог тарьж ургуулах цэцэрлэгтэй байшин худалдаж аваарай… Аав аа, та яагаад байнаа? Бие чинь муу байна уу?
- Зүгээр, зүгээр… одоо гайгүй зүгээр болчихно! гэснээ өвгөн тамир тасарч ар тийшээ суун тусав.
- Одоохон, аав аа! Аяга дарс уучих, тэгвэл бие чинь засарна. Дарс чинь хаана байна?
- Хэрэггүй, баярлалаа, битгий эр, хэрэггүй гэж өвгөн хүүгээ зогсоохыг оролдон хэлэв.
- Яагаад хэрэггүй гэж!. Дарс чинь хаана байгааг хэлээч гээд Дантес шүүгээн дотор эрж эхлэхэд, өвгөн:
- Эрэх хэрэггүй…Дарс байхгүй… гэж хэлэв.
- Байхгүй гэнээ? гээд Дантес өвгөний цонхигор хацар, хоосон шүүгээ хоёрыг ээлжлэн харж - Яагаад байхгүй гэж? Таны мөнгө хүрэхгүй гэж үү? Гэж асуухад:
- Чи л ирсэн хойно боллоо гэж өвгөн хэлэхэд, Дантес хөлсөө арчиж:
- Гэсэн ч дээ, би гурван сарын өмнө явахдаа танд хоёр зуун франк орхисон шүү дээ гэж аяархан дуугарав.
- Тэгсэн, тэгсэн, Эдмон, харин чи явахдаа айлынхаа Кадрусст өгөх өрөө өгөлгүй мартаад явчихсан байна лээ. Тэр хүн энэ тухай надад хэлж, хэрэв чиний орноос өрөө төлөхгүй юм бол Моррель гуайд хэлнэ гэхээр нь би чамд муу юм болж магадгүй гэж айгаад… гэхэд,
- Тэгээд яав? Гэж Эдмон асуув.
- Тэгээд би төлчихсөн.
- Би Кадрусст зуун дөчин франкийн өртэй байсан! гэж Дантес хашхирахад өвгөн:
- Тийм ээ гэж дотроо бувтнав.
- Тэгээд та түүнийг миний үлдээсэн хоёр зуун франкаас төлчихөө юу? Гэхэд өвгөн толгой дохив.
- Бүтэн гурван сард жархан франкаар байгаа юу?
- Би тэрнээс ихээр юу хийх вэ гэж өвгөн хариулав.
- Бурхан минь! гэж Дантес эцгийнхээ өмнө өвдөг дээрээ сөхрөн суухад:
- Юу болов? Гэж өвгөн асуув.
- Би үүнийг хэзээ ч уучлахгүй.
- Боль доо, зүгээр хүү минь гэж өвгөн инээмсэглэн хэлээд- чи л ирсэн хойно бүх юм гүйцлээ. Одоо юм бүхэн сайхан байна шүү дээ гэв.
- Тийм ээ, би ирсэн, тэгэхдээ илүү сайхан горьдлоготой,ба£а зэрэг мөнгөтэй ирсэн… Май аав аа, үүнийг ав, одоохон хүн явуулж юм хум авчруул гэж залуу хүү хэлэв.
Тэгээд арав гаран алтан зоос, тав, зургаан ширхэг таван фракийн зоос, задгай мөнгө гаргаж ширээн дээр асгав.
Өвгөн Дантесийн царай гэрэлтэж,
- Энэ хэний юм бэ? Гэж асуув.
- Минийх…таных… манайх! Идэж уух юм ав, битгий мөнгө хайрлаарай, маргааш бас мөнгө авчирна гэхэд өвгөн инээмсэглэн:
- Байз, байз авчирсан мөнгөнөөс чинь бага багаар зарахгүй бол хүмүүс намайг хүүгээ ирэхийг хүлээж ядаж байж дээ гэж бодож магадгүй гэж хэлэв.
- Дураараа л бол, харин юуны өмнө зарц хөлсөлж аваарай. Би таныг ганцаараа битгий суугаасай гэж байна. Онгоцон дээрх миний өрөөнд контрбандын кофе цай, гайхамшигт сайхан тамхи бий, маргааш танд авчирч өгнө. Чишш! Хүн ирж явна.
- Кадрусс л байх даа. Чиний ирснийг дуулаад сайн сайхан явж ирсэнд чинь баяр хүргэх гэж байгаа байх.
- Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо гэж Эдмон шивэгнээд- гэсэн ч яах вэ манай айлын хүн, урьд бидэнд тус болж байсан юм! Аятайхан л угтаж уулзъя гэж хэлэв.
Эдмоныг үгээ хэлж дуусаагүй байтал Кадроссын хар сахалтай толгой хаалгаар цухуйв. Энэ бол хорин тав зургаан настай хүн юм. Оёдолчин мэргэжлийнхээ дагуу хувцас хийх хэсэг цэмбэ барьжээ.
Өө, Эдмон, хүрээд ирээ юу? Гэж их л марсель аялгуугаар хэлээд, зааны яс шиг цагаан шүдээ цөмий нь ил гартал арзайн инээмсэглэв.
- Хөрш Кадрусс, хүрээд ирлээ. Танд хэрэгтэй бол туслахад бэлэн байна гэж Дантес хүйтэн царайгаа эелдэг зөөлөн аялгуугаар далдлан хэлэхэд,
- Гүнээ баярлалаа. Аз болоход надад юу ч хэрэггүй. Харин заримдаа би хүнд хэрэг болдог юм (Дантес татвасхийв) Эдмон. Би чиний тухай яриагүй шүү. Би чамд мөнгө зээлүүлсэн, чи надад түүнийг минь буцааж өгсөн, сайн сэтгэлт хөрш нар ийм байдаг юм, бид хоёр одоо өр ширгүй.
- Бид өөрсдөдөө тусалсан хүнд хэзээ ч өртэй байдаг. Мөнгөний өр төлөгдчихсөн ч гэсэн, баяр талархлын өр хэвээрээ үлддэг юм гэж Дантес хэлэв.
- Үүнийг яриад яах юм бэ? Өнгөрсөн хэрэг. Харин чиний сайн сайхан буцаж ирсэн тухай ярилцъя. Би буудал дээр очиж, хүрэн цэмбэ олох гэж яваад өөрийн танил Данглартай уулзлаа л даа.
«Чи чинь Марсельд ирчихээ юу?» гэж би асуулаа.
«Ирчихсэн байгааг харж байгаа биз дээ» гэж байна. «Чамайг Смирнад байгаа л гэж бодож байлаа».
«Тэндээс шууд ирсэн болохоор, тэнд байсан ч байж болно».
«Манай Эдмон хаана байна?»
«Аав дээрээ очсон байх» гэж Данглер надад хэллээ.
Тэгээд л би, найздаа баяр хүргэе гэж ирлээ л дээ гэв.
-Кадросс сайн хүн, бидэнд тун хайртай шүү! гэж өвгөн хэлэв.
- Мэдээж хайртай байлгүй яах вэ. Тэгээд бас үнэнч шударга хүн ховор болохоор хүндэтгэж байдаг юм… гээд оёдолчин Дантесийн ширээн дээр гаргаж тавьсан овоолгоотой алт, мөнгийг хяламхийн хараад - Найз минь чи бүр баяжаа шив дээ? гэж хэлэв.
Хөршийнхөө хар нүдэнд гялалзах шуналыг залуу хүү ажиглав.
- Энэ миний мөнгө биш гэж хайхрамжгүйхэн дуугараад- Би аавыг мөнгөгүй болчихсон байх вий гэж айж явснаа хэлсэн юм, тэгэхээр миний сэтгэлийг амруулах гэж хэтэвчиндээ байсан мөнгөө ширээн дээр асгачихаад байгаа нь энэ. Аав аа хөршид минь мөнгө хэрэггүй бол наадуулаа далд хий, хэрэгтэй бол өг л дөө гэв.
- Үгүй найз минь. Надад юу ч хэрэггүй. Бурхан минь, оёдлын ажил минь намайг тэжээж байна, мөнгө хэзээч илүүдэхгүй, хайрлаж хадгалж бай, мөнгө авахаасаа илүү мөнгө ав гэж хэлсэнд чинь их баярлалаа гэж Кадрусс хэлэв.
- Би үнэн зүрхнээсээ хэлсэн юм шүү гэж Дантес хэлэхэд,
- Эргэлзэхгүй байна. Чи Моррельтэй их түнш юм аа, сэргэлэн эр байна шүү! гэв.
- Эрхэм Моррель надад үргэлж сайн байдаг юм гэж Дантес хариулахад,
- Тэгвэл чи хоол ид гэж урихад нь дэмий татгалзаж дээ гэв.
- Хоол ид гэж урихад нь татгалзлаа гэж үү? Тэр чамайг хоол ид гэж урьсан юм уу? гэж өвгөн Дантес асуув.
- Тийм ээ, аав аа гэж Дантес хариулаад, хүүгий минь урьсан явдалд хязгааргүй их баярлаж байгаа өвгөнийг харж инээмсэглэв.
- Хүү минь чи юунд тэгж татгалзаа вэ? гэж өвгөн асуухад залуу хүү,
- Тан дээр бушуухан ирэх гэж тэгсэн юм. Тантай уулзах гэж тэсэж ядаад гэж хариулбал.
- Моррель гомдсон байх. Ахмад болохоор санаархаж байгаа хүн эзэнтэйгээ зөрөх хэрэггүй дээ гэж Кадросс хэлэв.
- Би түүнд татгалзсан учраа тайлбарлан хэлж өгсөн, тэр ч миний хэлснийг ойлгосон.
- Ахмад болохын тулд эздэдээ жаахан долигонож байх хэрэгтэй.
- Ингэхгүйгээр ахмад болж болно гэж би найдаж байна гэж Дантес хариулав.
- Тэгвэл сайн, тэгвэл сайн! Энэ чинь чиний хуучин бүх найз нөхрийг баярлуулж байна. Тэгээд гэгээн Николайн цайзын цаад талд хүлээж байгаа нэг хүн улам ч их баярлах байх.
- Мерседес үү? Гэж өвгөн асуув.
- Тийм ээ, аав аа гэж Дантес хариулаад- Одоо би тантай уулзаж, таны эрүүл энх, хэрэгтэй юм бүхэн чинь байгааг үзэж мэдсэн хойно, намайг Каталан руу явахыг зөвшөөрнө гэв.
- Яв, яв, хүү минь яв. Бурхан надад хүү заяасан шиг чамд бас эхнэр заяаг гэж өвгөн Дантес хэлэв.
- Эхнэр гэнэ ээ? Та яасан их яарч байх юм бэ, Мерседес одоохондоо эхнэр нь болчихоогүй байна! гэж Кадросс хэлэв.
- Одоогоор үгүй, тэгэхдээ удахгүй болох байх гэж Эдмон хариулав.
- Тэр ч яах вэ, харин чиний яаран ирсэн чинь сайн болж хэмээн Кадрусс хэлэв.
- Яагаад тэр билээ?
- Яах юу байх вэ, Мерседес чинь гоо үзэсгэлэнтэй охин, тэгэхээр гоо сайхан охидод сэтгэлтэй хүн олон байдаг. Ялангуяа Мерседесийн хойноос өдий төдийгөөрөө л хөөцөлдөж байна.
- Нээрэн үү? Гэж Дантес асуугаад инээмсэглэхэд бага зэрэг сэтгэл зовсон шинж харагдаж байв. Кадрусс үргэлжлүүлэн,
- Тийм ээ, тийм тэгээд бас атаархмаар хүмүүс. Гэвч чи удахгүй ахмад болохоор чамд татгалзах нь юу л бол гэж хэлэхэд Дантес тосож аваад сэтгэл зовсноо арай гэж нууж инээмсэглэн:
- Тэгвэл,тэгвэл би ахмад болохгүй бол… гэж хэлэхэд Кадрусс,
- Хай л даа гэж аман дотроо бувтнав.
- Ингэхэд би ер нь эмэгтэйчүүдийн тухай, ялангуяа Мерседесийн тухайд танаас арай дээр бодолтой шүү. Намайг ахмад болсон ч болоогүй ч тэр охин надад үнэнч хэвээрээ байна гэдэгт би итгэлтэй байна.
- Тэгвэл л сайн,тэгвэл л сайн! Эхнэр авахдаа түүндээ итгэж чаддаг байх хэрэгтэй, гэхдээ найз минь, цаг алдалгүй очиж ирсэн тухайгаа, өөрийнхөө санаж бодож явдгаа хуваалц гэж би хэлэх байна гэж Кадруссыг хэлэхэд
- Яалаа гэж Эдмон хариулав.
Эцгээ үнэсчихээд, Кадрусс өөд толгойгоо дохиод гарч одов.
Кадрусс өвгөнтэй хамт жаахан сууж байгаад түүнтэй салах ёс гүйцэтгэн гарч, Сенак гудамжны буланд өөрийг нь хүлээж байгаа Данглар дээр очив.
- За яав? Чи түүнтэй уулзав уу? гэж Данглар асуухад,
- Уулзлаа гэж Кадрусс хариулав.
- Ахмад болно гэж горьдож байгаагаа чамд ярьж байна уу?
- Бүр ахмад болчихсон юм шиг л ярьж байна.
- Үгүй ер! Дэндүү яарч байна! гэж Данглар хэлэв.
- Гэхдээ Моррель түүнд ам өгч…
- Тэр их баяртай байна уу?
- Хэтэрхий их баяртай байна. Тэр ч байтугай дээд зиндааны хүн шиг загнаж, банкны эзэн хүн шиг мөнгө өгөх гэсний нь яана.
- Тэгээд чи авсангүй юу?
- Авсангүй. Уг нь амьдралдаа анх удаа үзсэн мөнгө гээчийг зээлдүүлсэн хүн нь би байсан болохоор авч болох л байлаа. Харин одоо эрхэм Дантес юугаар ч дутахгүй, удахгүй ахмад болох нь ээ!
- Гэхдээ одоохондоо ахмад болчихоогүй л байна! гэхэд Кадрусс
- Үнэнийг хэлэхэд тэр ахмад болчихгүй бол сайн сан. Тэгвэл тэрүүнтэй ярьж ч болохгүй болчихно гэв.
- Хэрвээ бид хүсвэл тэр одоогийнхоо байгаа хэвээр, магадгүй тэрнээс ч дор байж болно шүү гэж Данглар хэлэв.
- Чи юу ярина вэ?
- Зүгээр би өөрөө өөртөө хэлж байна. Тэр одоо хүртэл гоо үзэсгэлэнт Каталан охинд хайртай хэвээрээ байна уу?
- Ухаангүй хайртай. Аль хэдийн тийшээ гүйгээд явчихсан. Чухам энэ талаас л түүнд эвгүй явдал болж магадгүй гэж санагдах юм, эсвэл би андуурч байж ч болох юм.
- Тодорхой ярь.
- Яах юм бэ?
- Энэ бол чиний бодож байгаагаас илүү чухал юм. Чи Дантест дургүй шүү дээ.
- Би б рдам зантангуудад дургүй.
- Тэгтэл чи каталан охины тухай мэдэж байгаа бүхнээ хэл.
- Лавтайяа мэдэх юм алга. Гэхдээ хуучин эмнэлгийн хажуу зам дээр ирээдүйн ахмадад эвгүй явдал тохиолдож магадгүй гэж бодож болохоор юм харсан.
- Чи юу харсан юм бэ? За алив, хэл.
- Мерседесийг хот орж ирэх бүрд нь бие бялдар томтой хар нүдтэй улаан хацартай, хар үстэй, ууртай байрын каталан залуу дандаа дагаж ирдгийг би харсан. Мерседес түүнийг үеэл ах аа гэж байна лээ.
- Нээрээ юү? Тэгээд үеэл ах нь түүнийг эргүүлээд явдаг байх гэж чи бодож байна уу?
- Тэгж л бодож байна. Хорин настай залуу арван долоотой гоо үзэсгэлэнт охин хоёрын хооронд түүнээс өөр юу байж болох билээ?
- Чи Дантесийг Каталан уруу явчихлаа гэв үү?
- Намайг байхад явчихсан.
- Хэрвээ чи бид хоёр тийшээ явбал «Нөөц»-өд орж аяга мальгийн дарс уух зуураа сонин юм үзэж болох нь ээ.
- Хэн тэр тухай бидэнд хэлэх юм бэ?
- Бид Дантесийн зам дээр байж байгаад чухам юу болсныг нь царайгаар нь мэдчихнэ.
- За тэгвэл явъя. Харин чи мөнгийг нь төлнө шүү гэж Кадрусс хэлэхэд,
- Тэгэлгүй яахав гэж Данглар хариулав.
Тэгээд тэр хоёр очих газар өөдөө яаран явав. Гуанзанд орж нэг шил дарс, хоёр аяганы хамт өг гэв.
Арваад миний өмнө Дантес гуанзны хажуугаар өнгөрч гарсан гэдгийг өвгөн Памфилаас сонсчээ.
Дантесын Каталанд байгаа гэдгийг мэдэж аваад, хаврын урин орж мөчир дээр нь шувууд жиргэн донгодож байгаа залуу моддын навчисын дор сууцгаав.
 
 
 
 
{{stub}}