Том Питер Брейгель: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: thumb|230px|Питер Брейгелийн бүтээл "Зураач бө Худалдаачин" '''Питер Брейгель'''(''Pie...
(Өөрчлөлт алга)

06:42, 1 Арванхоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Питер Брейгель(Pieter Bruegel de Oude, 1525/30 он - 1569 он9 сар 9 өдөр) нь 16р зууны Фландрын зураач юм.

Питер Брейгелийн бүтээл "Зураач бө Худалдаачин"

"Тариачдын бүжиг"."Хүүхдүүдийн наадгай","Цасан дундах анчин" зэрэг жирийн ардын амьдралаас сэдэвлэсэн бүтээлүүдээрээ алдартай. Гэвч түүний төрсөн он зэрэг нь тодорхой бус. Ойролцоогоор 1525 оноос 1530 оны хооронд гэж таамагладаг. Том хүү ни ижилхэн нэртэй байсны улмаас "Том" хэмээх авгайлан дуудаж, тэмдэлдэг. Бага Питер Брейгель буюу хүү Питер Брейгель нь тамын зураг зурсан гэдгээрээ "Тамын Брейгель" гэгдэж, аавынхаа бүтээлүүдийг дуурайлган олон бүтээл туурвижээ. 2 дахь хүү Ян Брейгель(эцэг) нь хөдөлгөөнгүй зураг,ялангуяа цэцэгний зургийг гарамгай зурдагаараа "Цэцгэн Брейгель" гэгдэж байжээ. Брейгелийн удмаас өөр олон зураач нар төрөн гарсан байдаг.

(доорх бичлэгт гарч ирэх Брейгель нв Том Брейгель юм)

Брейгелийн нэр нь түүхэнд анх гарч ирдэг нь 1551 он юм. Антверпен хотын Гэгээн Рукагийн эвлэлийн(зураачдын эвлэл) гишүүн байсан байна. 1551 оны орчимд Итали руу аялан, 1555 он хүртэл Антверпен руу буцаж иржээ. Брэйгелийн бүтээлүүд нь Итали урсгал гэхээсээ илүү хойд зүгийн урсгалынх гэгддэг. Итали руу аялсны дараа түүний зарим бүтээлүүдэд нь хэсэг хэсэг Итали урсгал харагддаг. Жишээ нв "Цасан дундах анчин" нь Альфсийн нуруудын хэсгээс дүрсэлсэн гэж судлаачид дүгнэдэг. Түүний бүтээлүүдийн эхэн үед, ёгт сэдвээр зурдаг байсан ахмад зураач Иероним Босхийн нөлөө их байжээ. 1560 оны үеээс эхлэн ноорог зургаа тосон будгаар зурж эхэлсэн байна. Одоо үед мэдэх түүний бүтээлүүд нь энэ үеээс эхлэн түүний таалал төгссөн 1569 оны хоорондох ердөө л 10 жил ч хүрэхгүй хугацаанд зурж бүтээсэн байна. "Бурханы урвасан боолын уналт", "Ялсан үхэл" зэрэг Босхийн зурагтай андуурмаар ер бусын бүтээлүүд ч бий. Дараахан үеээс нь эхлэн энгийн ардын, тариачдын амьдралын сэдэвт бүтээлүүдээ тууривжээ. 1563 онд Антверпенээс Бруссел руу нүүж, хурим хийн 2 хүүхэд болсон боловч 30 насны сүүлийн хагас, 40 насны эхний хагас орчим настайдай ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Брейгэль нь тариачдын амьдралаас сэдэвлэсэн бүтээл олныг туурвисан тул "Тариачин зураач Брейгэль" гэж ч дууддагдаг байж.

Бүтээлүүд

  Commons: ビーテル・ブリューゲル – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Link FA sv